Цагт 50 км хурдлах электрон дугуй “CrownCruiser”

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Цагт 50 км хурдлах электрон дугуй “CrownCruiser”

Мотоциклын хурдаар замыг туулдаг, өвөрмөц загвар, ухаалаг технологийг хослуулсан, хүссэн газраа аюулгүй хүрэх боломжтой “CrownCruiser” электрон дугуйг онцолж байна.

Цагт 50 км хурдлах электрон дугуй “CrownCruiser”

Энэ загварлаг цахим крейсерээр зайг нь дүүртэл цэнэглэсэн тохиолдолд 160 км-ийн зайд хөлсөө дуслуулахгүйгээр, шатахуун дуусах вий гэж санаа зовохгүйгээр хот, хөдөө хаана ч аялах боломжтой юм. Электрон дугуй нь цагт 50 км хурдлах хүчин чадалтай бөгөөд Их Британийн инженерүүд хамгийн өндөр чанартай материал ашиглан гараар угсран хийжээ.

Тухайлбал, дугуйны хүрээг гангаас 61 дахин хүчтэй, хөнгөн цагаанаас 40 хувь хөнгөн өндөр чанарын нүүрстөрөгчийн хавтангаар үйлдвэрлэдэг аж. Их Британийн судалгаа, инновацийн агентлаг “CrownCruiser”-ийг олон үйлдэлт шинэ эрин үеийн тээврийн хэрэгслийн хамгийн төгс шийдлээр тодруулжээ.

Дашрамд, энэ дугуй нь мэдрэгчээр унтарч асах бөгөөд хулгайлагдахаас сэргийлэх дохиоллын системтэй юм. Тиймээс ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн илрүүлсэн тохиолдолд түгжих систем шууд ажиллагаанд ордог байна. Мөн “Gyro” болон “Accelerometer” мэдрэгч төхөөрөмжүүд гэнэтийн хүчтэй доргилт, уналтыг мэдрэх бөгөөд энэ тохиолдолд ослын дуудлагыг хийж байгаа газрын мэдээллийг дамжуулдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: INDIEGOGO, STARTUP SELFIE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж