Шаардлагатай оношлуурын нөөцгүйгээс ХӨСҮТ-д PCR авахгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Шаардлагатай оношлуурын нөөцгүйгээс ХӨСҮТ-д PCR авахгүй

Шаардлагатай оношлуурын нөөцгүйгээс ХӨСҮТ-д PCR авахгүй

Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хэд хэдэн цэгийг ажиллуулж байгаа. Эдгээрээс хүн хамгийн ихтэй байсан цэг бол Халдварт өвчин судлалын үндэсний төв. Гэсэн ч тус төвийн зүгээс өчигдрөөс /2021.8.30/ PCR шинжилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоож буй талаар мэдэгдсэн. Тус эмнэлэг хашаандаа шинжилгээ авах түр цэгүүдийг байгуулан иргэдэд үйлчилж байсан ч ийнхүү больсон байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад:

-ХӨСҮТ-д шинжилгээний түр цэг ажиллаж байсан. PCR шинжилгээний оношлуурын нийлүүлэлт саатсанаас олон нийтийн дунд хийдэг сайн дурын шинжилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Энэ нь сайн дурын шинжилгээнд хамрагдах гэж буй иргэдэд хамааралтай. Харин эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шаардагдах нөөц оношлуур хангалттай хэмжээнд бий. Халдвар илэрсэн иргэд, сэжигтэй болон ойрын хавьтлуудад шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаанд ямар нэг чирэгдэл учрахгүй. Цаашид тус түр цэгийг ажиллуулах эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Олон нийтийн дунд гарч буй халдварын тохиолдол өссөнтэй холбоотойгоор шинжилгээ авах цэгийг багасгаж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Шаардлагатай оношлуурын  нийлүүлэлт хэвийн хийгдвэл шинжилгээг авна гэсэн тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж