Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын төлөөлөл бараалхлаа | News.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын төлөөлөл бараалхлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын төлөөлөл бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын төлөөлөл бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк групп (ДБГ)-ийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төр, засаг хүн амаа дархлаажуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн банк групп болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн баярын мэнд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт нийгэм, эдийн засгийн шилжилтээс эхлэн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирснийг  онцлов. Зөвхөн цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн банк групп 120 гаруй сая ам.долларын санхүүжилт, үүний 50.7 сая ам.долларыг дархлаажуулалтад зориулж олгосонд талархал илэрхийллээ.

Талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт түүн дотроо цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа  илэрхийлэв.

Мөн төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.

Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байгааг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-08-31 197.211.58.64

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-31 66.181.191.13

У.Хүрэлсүх Дэлхийн банкны төлөөлөгчтэй уулзаж, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхой ярьсан нь маш их ач холбогдолтой. Улсаа гадаад, олон улсын байгууллагад төлөөлөх нь Ерөнхийлөгчийн нэг гол үүрэг. Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ярьж тогтож, чиглүүлсэн ажлуудыг Засгийн газар шуурхай хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Төрийн өндөрлөгүүд ингэж л хамтарч ажиллах учиртай. Харамсалтай нь Ерөнхий сайд жулдаад байна. Амьд ажил явахгүй, улс төр, попролтын пиар л яваад байх.

Avatar

Зочин 2021-08-31 17.149.224.48

enetheguud hyatadiig yalan diilehiin tuld ehleed mongoliig ezelj gazar nutgaa tomosgoh sanaatai bna.

Avatar

Зочин 2021-08-31 17.149.224.48

peesh olon say enetheguudiig mongold oruulj irj ezleh l arga bna daa. enetheg mongoliin surguuli baiguulaad, nuguu enethegiin infosys, tata consultancy geh met kompaniudaa oruulaad irehed, nuguu azi huuhnuuded nugasgui enetheguud n shuuraad l pig chihej orj ireed manaihiig uusgana.

Avatar

Зочин 2021-08-31 17.149.224.48

haraad bhad ter enethegiin infosys, tata, wipro, cognizant gh zereg kompaniud hyatad, yapon, solongos gh zereg ulsuudad er n bhgui. Mongol l har enetheguudeer ulsaa duurgej medeheer teneg sanagdaj dee. Enethegchuudiin harah untsguur, zuun azid nuluulluu togtooh hamgiin anhan shatnii amarhan davaa Mongol gj haragdaj bna. Ternees bish manaih yamar bayan targan huchtei uls bish, yamar huureeree manaih ruu doldigonodog yum be? Manai IT giin salbar enethegtei enetheggui undur tuvshind hugjij bgaa.

Avatar

Зочин 2021-08-31 103.26.194.47

Хажуудаа юу юу суулгачихсан ухна вэ. Хар тамхичин п***а ч шааж явах шиг.

Avatar

Зочин 2021-08-31 198.98.56.248

>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Lkhagvaa 2021-08-31 103.26.195.102

Covidoor bid dahin neg ch gsn irgenee btgii aldaasai. Eronhiilogch zasagiin gazart zow chigleliin gargaj ogooroi eokoo

Avatar

ЗОЧИН 2021-08-31 66.181.187.207

ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ ДАВААДАЛАЙ ГЭГЧ ӨӨРИЙГӨӨ ДОКТОР ХАМГААЛСАН ГЭСЭН. ХУДЛАА

Avatar

Зочин 2021-08-31 124.158.96.137

Энэ банк занк э/засаг нтр Хүүкийн хийх ажил мөн гэж үү? Ийм юмыг мань эр ойлгохгүй дээ. Тэр шүүх прокуророо шударга хараат бус болгож янзлаачээ.

Avatar

Sergln 2021-08-31 107.189.11.153

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч /ILLEGAL/

Avatar

Зочин 2021-08-31 202.126.88.179

mash sain bna unelj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж