1,346,859 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

1,346,859 ширхэг хувьцаа арилжжээ

1,346,859 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 511,093,537 төгрөгийн үнийн дүн бүхий 1,346,859 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" ХК (BNG+10.47%) болон "Авто Импекс" ХК (AOI +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник Импорт" ХК (TEX -7.14%) болон "Монгол Савхи" ХК (UYN -5.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  70,075 ширхэг нэгж эрхийг нийт 41,535,169 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 100 ам.доллараар  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 42699.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,684,946,893,843.25 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж