Үндэстнээрээ нэг баг болон гүйж, НҮБ-ын Хүүхдийн санд хандив өргөе

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Үндэстнээрээ нэг баг болон гүйж, НҮБ-ын Хүүхдийн санд хандив өргөе

Үндэстнээрээ нэг баг болон гүйж, НҮБ-ын Хүүхдийн санд хандив өргөе

Дэлхийн 200 гаруй улс орон оролцдог цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах "Vitality Running World Cup" есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 10-ны хооронд зохиогдох гэж байна. Энэ жилийн Монгол Улсын багийн ахлагчаар “Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel”-ийн үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, албан ёсны зохион байгуулагчаар “Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel” ажиллахаар болжээ.

“Vitality Running World Cup”-ийн анхны тэмцээн 2018 онд зохиогдож тухайн үед 182 орон оролцож байсан аж. Түүний дараа 2020 онд хоёр дахь удаагаа явагдаж 237 улс орныг хамарсан хэдий ч цар тахлын улмаас цуцлагдаж энэ жил дахин явагдахаар болов.

Энэхүү тэмцээн нь нийт гурван үе шаттай зохиогддог бөгөөд эхний шат нь 2021 оны есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд, хоёрдугаар шат буюу хагас шигшээ нь есдүгээр сарын 28 –наас 10-р сарын 3-ны өдрүүдэд шилдэг 16 улсын дунд, сүүлийн шат нь аравдугаар сарын 5-наас 10-ны өдрүүдэд финалын дөрвөн улсын дунд тус тус зохион байгуулна.

Уг тэмцээнд оролцоход ямар нэгэн үнэ төлбөр төлөхгүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс оролцож болох ба гурван км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлага тавьдаг. Тиймээс ямар ч гүйгчдийн хувьд боломжтой үзүүлэлт бөгөөд эхлэн гүйгчдэд хүртэл бололцоотой тул та бүхнийг аль болох найз нөхөд гэр бүлийн хамт гурван км, зургаан км, есөн км цаашлаад өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан 21 км, 30 км, 42 км г.м хол зайд гүйж эх орныхоо төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Оролцогчдын хувьд “Running World Cup” апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гүйх үедээ "Strava", "Adidas Running", "Health App", "Google Fit", "FitBit, Garmin", "Under Armour", "Pacer" зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж гүйлтээ баталгаажуулна.

Тэмцээнд шалгарсан багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчдийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй ажээ. Тиймээс энэхүү цахим уралдаанд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" уриалга дэвшүүлэн оролцож байна. Тэмцээнд амжилттай оролцохын тулд хамгийн багадаа 600 оролцогчтой баг бүрдүүлэхээр зорьж буй тул дэлхий даяар тархан суугаа гүйдэг хэн бүхнийг "Run World Cup" апп татан суулгаж "Team Mongolia Run As One Nation" багт нэгдэж Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Түүнээс гадна цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор та "Vitality Running World Cup" зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх бөгөөд таны гүйсэн гурван км тутамд нэг ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн санд хандивлагдах болно.

Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!

Дэлхийд эх орноо гүйлтээр сурталчилъя!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж