
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд:
- 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс,
- Геологийн төв лабораторийн уулзвараас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл,
- Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх,
- 14 дүгээр хорооны Залуус гудамж, 15 дугаар хорооны Барилгачин гудамж, 17 дүгээр хорооны 33 дугаар байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусаад байна. Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм. Мөн дүүргийн хэмжээнд энэ жил 6800 гэрлийг гэр хорооллын гудамжнуудад суурилжуулж байгаа. Ажлын явц өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байна.






Зочин 2021-08-31 185.220.102.250
– Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
лдп 2021-08-31 122.201.24.83
сумтын сугны үс рекламны пауз хийж байна та нарт юуч гэж шаасан итгэхгүй
Зочин 2021-08-31 122.201.21.194
Сүржин нэр өгөөд мөнгө угаах юмаа ахиад хийх гэж байна уу. Чанартай сайн хийдэг бол дэмжинэ. Харин хийчихээд ажилладагүй юмнууд хотоор нэг байна. Хамгийн энгийн жишээ Яармагаас Зайсан явдаг уулын замын гэрэл ажиллахгүй бараг 3 сар болж байна. Цахилгааны богино холболттой хийсэн үү асахгүй бүдэг анивчсан юм хамаг тогоо богино холболтоор газар руу урсгаж байна. Улсын мөнгө уйлдаггүй гэж. Хариуцсан хүмүүс нь шөнө оррй яву шалгаж үзэхгүй өдөр нь ажил дээрээ очоод ажил хийхгүй улс хохироогоод
Зочин 2021-08-31 202.21.108.25
Хамгийн гол нь сургууль, явган зорчигчидын зам гарцаа сайн тодруулж гэрэлтүүл❗
Зочин 2021-08-31 202.126.94.74
баянхошуу бол өмнө нь гоё бсан юм бишүү хаха