Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд:
- 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс,
- Геологийн төв лабораторийн уулзвараас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл,
- Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх,
- 14 дүгээр хорооны Залуус гудамж, 15 дугаар хорооны Барилгачин гудамж, 17 дүгээр хорооны 33 дугаар байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусаад байна. Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм. Мөн дүүргийн хэмжээнд энэ жил 6800 гэрлийг гэр хорооллын гудамжнуудад суурилжуулж байгаа. Ажлын явц өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байна.