ЗГ: “Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй | News.MN

ЗГ: “Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй

ЗГ: “Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй

ЗГ: “Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр байгуулсан. Тус хорооноос өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийг танилцуулсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг Сангийн яамнаас танилцуулсантай холбогдуулан Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгсөн.  Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Тодруулбал, цахим шилжилтэд бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаар нь ажлын үр дүнг нь үнэлэх болсон" гэлээ.

"РИО ТИНТО" ГРУПП ЕРӨНХИЙ САЙДАД ЗАХИДАЛ ИРҮҮЛЖ, УУЧЛАЛТ ГУЙЛАА"

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-"Рио Тинто" групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн үг. Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.

"Оюутолгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ. Хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх болов уу. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна. Тэдний саналын дагуу бид ажиллана. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана. Гүний уурхай ирэх оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. "Оюутолгой" компанийн удирдлага гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй "Рио Тинто" группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.

“РИО ТИНТО” ГРУПП 350 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛЛӨӨ ГЭЭД ЭНЭ МАРГААНЫГ ЗОГСООХГҮЙ

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГО:
-"Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд бид хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй тайланг бидэнд өгcөн. Тайланд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа "Оюутолгой" компанид хяналт тавьж ажиллах ёстой. "Оюутолгой" компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. "Эрдэнэс Оюутолгой" компанид "Оюутолгой"-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш "Оюутолгой" компани эхлүүлсэн. Энэ маргаан цаашид ч үргэлжилнэ.
“Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөллөө. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан. Иймд манай талд төлөх ногдол ашгийг Рио Тинто урьдчилан төлөх санал тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай бид огт яриагүй. Далд уурхайг ашиглах нь аль аль, талдаа ашигтай. Засгийн газар ногдол ашиг авах битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайланг “Рио Тинто” групп бидэнд ирүүлсэн. Хэцүү тайлан байсан учраас бид тус группэд хэлэлцээ хийх санал тавьсан. Үл ойлголцол үүссэн асуудлуудаа ярилцаж байна. Хоёр тийшээ хараад сууж болохгүй. Одоогоор бид 34 хувийн эзэмшлийг цаашид хэрхэх талаар шийдээгүй байна.
"ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ТАВАН ЧИГЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛСАН"
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:
-10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 56 цогц үйл ажиллагаа хэрэгжих учиртай. Эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл юм. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцсэн. Энэ хугацаанд нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон. Үүнээс 18 мянган иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгж зээл авсан байна. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байрыг хамгаалсан. Зээлийн хувьд гол шаардлага нь НӨАТ төлөгч байх ёстой.
Төсвийн орлого төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоо ажлын байрыг дэмжих зээл биелүүллээ. Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Ойрын хугацаанд төв банк болон банкуудтай хамтарч эдийн засгийг дахин сэргээх бодлогын үйл ажиллагаа үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулсан. Хоёр чиглэлийн хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Үүний нэг нь Covid-19-ийн дараах эдийн засгийн дахин сэргэлтийг бий болгох бодлогын эрх зүйн орчныг бий болгох зорилготой. Энэ ажлын хүрээнд шинэ хуулийн текстийг бичих ажил руу орсон. Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах гэх мэтчилэн найман үндсэн агуулга бүхий шинэ хуулийг бэлдэж байна. Аравдугаар сарын 1-н гэхэд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцэн хуулийг УИХ-д өргөн барьж, энэ намартаа амжиж батлуулна” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2021-08-31 202.9.46.62

Eruugiin hereg uusgej shalgah heregtei shu dotoodiin aj ahuin negj ingesen bol buun yum bolj baigaa shde

Avatar

зоё 2021-08-31 66.181.179.39

Хэдэн төгрөгөөр амаа таглуулаад л суух янзтай, бас л худалдагдсан засгийн газар болж байна уу даа..

Avatar

Монгол компани ашиглаж болох орд дээр гадаадын хөрөнгө оруулалт хийх нь ГЭМТ ХЭРЭГ шүү... 2021-08-31 66.181.161.5

Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт гэж юу вэ? Уул уурхайг ухах, хонгил гаргахад зардал гаргана. Тэр хөрөнгө оруулалт гэж тэр мөнгө. Тэгээд баялаг гараад ирэнгүүт гадагшаа зараад гадаадад байдаг дансандаа мөнгөө авчихна. Тэр мөнгө гадын ЭЗ-ийг дэмжээд эргэлдэж эхэлдэг. Бороо гоулд гэдэг компани 57 тонн алт олборлосо. Шороо угаах зардлыг тэд гаргасан. Монголд нийт 120 сая доллар төлсөн. Одоо 3.2 тэрбум ам долларыг аваад явчихсан. Уг нь монгол компани ухсан бол энэ мөнгө Монголын ЭЗ-т орох блаа.

Avatar

Оноч 2021-08-31 66.181.161.5

ОТ дээр гадны хөрөнгө оруулалт авч болно. Яагаад гэвэл үүнийг ухдаг, хонгил гаргадаг монгол компани байхгүй учраас. Гэхдээ, тэд ухаж чаддаг хонгил гаргадаг чадвартай гээд энэ ордыг 66%-ийг зүгээр авчихсан. Монголд дөнгөж 5%-ийн татвар төлдөг. Нийт 10% төлдөг дүн нь монголын татварын НӨАТ-ийн татвартай дүйхүүц бгаа. Эрдэнэт өнөөдөр ОТ-оос 10-20 дахин илүүг Монголын ЭЗ-т хийдэг. ОТ 1000-1500 саяын борлуулт хийгээд 100 саяыг өгч бгаа. ОТ монголын ЭЗ-ийн том тоглогч мөн үү?

Avatar

Оноч 2021-08-31 66.181.161.5

ОТ бол үнэндээ борлуултаараа Эрдэнэтээс хамаагүй том компани. Гэхдээ, монголын ЭЗ-т дарах жингээрээ Эрдэнэтээс дор хаяж 10 дахин бага компани. Энд хэний компани, хэний эрх ашиг вэ?

Avatar

Н 2021-08-31 192.82.76.232

Хуужаа авчихсан бол хэн ч хашааруу нь орж чадахгүй зогсож бгаа! Тамсагийн нефт яаж бгааг мэддэг Монгол бна уу? Олон юум яариад бвал ннадуул чинь Хятад ах нарт чинь зарчихаад адга болнодоо! Уучлалт гуйлаа ч гэх шиг хөөрцөн Т1 үүд!

Avatar

Onoch 2021-08-31 66.181.161.3

Чи бол монгол бишээ. Монгол хэлтэй гадны угаадас долоогч. Тамсанийн нефть яасын? Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Ямар ч асуудалгүй. Худлаа битгий гүтгээд байлдаа. Урвагчаа.

Avatar

Оноч 2021-08-31 66.181.161.5

Монголын баялгийг үнэгүй хусчихаад 34%-ийг авсан юм чинь бүх өр зээлийн 34-ийг хариуцна гэж авч бна хараа. Та нар тэнэг гэж бна. Үнэн бид тэнэг. Монголын хулгайч урвагчид РИО-ийн талд ажилцан юм. Эрдэнэт дээр 49%-ийг монголчууд баялгаараа хувь оролцуулж тооцоод авчихсан байдаг. Гэтэл ОТ дээр 34-ийг ав гэхээр нь зөрүүлээд мөнгөөр төлөхөөр боллоо. Мөнгийг нь РИО-гоо зээлнэ гээд ороод ирсэн. Үр дүнд нь монголын баялгийн 66%-ийг РИО үнэгүй авчихсан. Тэд бид ноу-хау, менежементээ авчирч бнаа гэсэн.

Avatar

ОТ-ын төлдөг 10% буюу 100 сая доллар нь манай НӨАТ-ын татварын л дайны мөнгө... 2021-08-31 66.181.161.5

РИО-гийн санал дотод компаний хувь эзэмшлийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэсэн бна. Энэ юу гэсэн үг вэ? 34-ийг чинь бид авмаар бна. Оронд нь нэг удаа 350 сая доллар (хахууль), Роялти 5% төлж буйг яахав Баабарын хэлснээр 34-ийн хариуд 10-15% болгож болно, бас тэр өрийн хавхнаас чинь чамайг 34-ийг өгсний хариуд суллаж өгье. Роялти 5% гэдэг нь 100 төгрөгийн борлуулт хийгээд 5 төгрөгч баялгийн эзэн тул гээд өгч буй юм. Нийтдээ ОТ-оос манайх 100 төгрөг тутмаас 10 төгрөг л авдаг. 10% гэсэн үг.

Avatar

Энэ ордыг 100% аваад Монголыг л оролцуулахгүй болгочихвол ирээдүйд энэ баялгийг зүв зүгээр зөөгөөд дуусгачихна... 2021-08-31 66.181.161.5

Анх 34%-ийг заавал авна гэсэн шийд гарахад. Уг нь баялгаа гаргаж буй тул 34%-ийг бид авна, хөрөнгө, нөү-хау оруулж буй талыг 66%-ийг авч болноо гэсэн санаа байсан юм. Гэтэл Баяр, Баярцогт нар хариуд нь 34%-ийг аваад ирлээ. Харин зээлээр авна, баялгаараа төлчихнө гэж хариулсан байдаг. Үр дүнд нь РИО гуай ОТ-ын 66%-ийг үнэгүй авчихсан. 34-ийн тал мөнгөө гаргана, баялгаараа төлнө гэсэн учраас. РИО бол нөү-хау, менежементээ авчираал 66-г авчихсан. Одоо тэд 100% болгохыг хүсэж бна.

Avatar

Хэн нь хэндээ хөрөнгө оруулаад байгаа юм бэ... 2021-08-31 66.181.161.5

Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт гэж юу вэ? Уул уурхайг ухах, хонгил гаргахад зардал гаргана. Тэр хөрөнгө оруулалт гэж тэр мөнгө. Тэгээд баялаг гараад ирэнгүүт гадагшаа зараад гадаадад байдаг дансандаа мөнгөө авчихна. Тэр мөнгө гадын ЭЗ-ийг дэмжээд эргэлдэж эхэлдэг. Бороо гоулд гэдэг компани 57 тонн алт олборлосо. Шороо угаах зардлыг тэд гаргасан. Монголд нийт 120 сая доллар төлсөн. Одоо 3.2 тэрбум ам долларыг аваад явчихсан. Уг нь монгол компани ухсан бол энэ мөнгө Монголын ЭЗ-т орох блаа.

Avatar

зочин 2021-08-31 202.21.98.178

Монгол улсад ашигтай байдлаар шийдээрэй дээ бурхан минь гэж. 10 төг хараад алгаа тосоод авч идчээд суужийж чадах хүмүүс байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-31 202.21.116.66

Гэрээгээ сайжруулах талаар хэлэлцээр хийх хэрэгтэй, хүүхдийг чихрээр хуурч байгаатай адил яриа хэлэлцээр байхгүй гэдгийг шууд хэлэх хэрэгтэй бишүү. Энэ засгийн газар дахиж луйварт өртөх учиргүй юмсан.

Avatar

Зочин 2021-08-31 198.98.56.248

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Hhh 2021-08-31 64.119.21.171

76 d 1,1 saya dollar ugsun baikhad rio tinto giin husseneer ni bolno shte. Manai shunaltai hulgaichuud tedend tal zasakh bolokhoos bish uls ornii asuudal 2 t tabigdana shte

Avatar

Зочин 2021-08-31 103.26.193.75

АНЫ МӨН МИЕЭГИЙН ГОНИОНУУД БИШ ДЭЭ ТАЙВАН БАЙЖ БОЛНО

Avatar

Зочин 2021-08-31 202.126.89.213

Рио тинто хамтрагчаа хууран сэхэлсэн маш найдваргүй түнш гэдгээ харууллаа. Цаашид хамтран ажиллах ажиллахгүйгээ шийднэ гэж хэлэх хэрэгтэй. Хэрэвээ ажиллана гэвэл нилээд ам өчгийг нь авах хэрэгтэй. Яг үнэндээ өөрсдийн буруу нь илрэх дээр хахууль амалж байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-31 202.179.27.155

Нээх худлаа сүржин яринаа

Avatar

Зочин 2021-08-31 202.126.89.112

ЗГ маань арай 350 сая$ ийн авилга авахгүй байлгүй дээ. Үнэгүй бяслаг ХАВХАНД Л байдаг гэдэг байх аа….

Avatar

Zochin 2021-08-31 202.126.89.112

Нэгэнт олж барисан барицаа сулруулж болохгүй шүү. Ахиулаад байгаарай 34 % иа үнэгүй авна гэж үзнэ. Шүү.тэгж чадвал энэ ЗГ түүхэнд үлдэнэ.

Avatar

Монгол 2021-08-31 66.181.179.130

Гэрээгээ цуцлахуу, эсвэл Монголын баялагийг үнэлсэн шинэ гэрээ байгуулахуу гэдэг л хэлэлцээр байж болно, өөр яриа байхгүй!

Avatar

Зочин 2021-08-31 66.181.179.130

Гүний уурхайг ухаж эхлүүлэх талаар санаа тавина гэж яриад байх юм, хамаг баялагаа зөөлгөх гэж яараад байгааг ойлгохгүй байна, гэрээгээ цуцлаач. Монголчууд тэнэг биш шүү дээ,

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.106

Сангийн сайд битгий худ шаахаа болио!!!

Avatar

Зочин 2021-08-31 103.212.118.64

Ankh tsahilgaan stants bariad , tuunees tsahilgaan avah geree baisan bus uu. ter asuudal yu bolson be

Avatar

Аялагч 2021-08-31 64.119.17.242

хүн тохирьёо гэж байхад тохирох гэж оролдох нь хүний ёсных. үгүй гэх шалтаг хэзээч олдно.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.70.58

Рио Тинто Монголчуудын амыг 350 сая ам. доллараар таглаад эргээд Монгол улсыг 22 тэрбум ам. долларын өрөнд оруулах гэж байна. Муу пяздукнууд…

Avatar

Зочин 2021-08-31 64.119.26.87

Үхэр Монголчуудаа, Та нар 34 хувиа алдах мэхэнд орлоо шүү. Энэ 34 хувь чинь Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа ирээдүй хойч үеийнхний амьдралынх нь батхлгаа тогтвортой санхүүгийн эх үүсвэр болно шүү дээээ мал уудөа Зэсийн үнэ ирээдүйд тэнгэрт тултлаа өснө. Үүний төлөө Хчтад мэт улс орнууд даын хийхэд ч бэлэн бна шүү дээ малуудааа 34 хувиа л авч үлдээрээдээ малуудааа. 34 хувиа хэрхэх талаар Рио тинто зөвлөе гэсэн гэнэ шүү. Үхэр монголчууд 34 хувиа тавьж тууна дааа мөриыцөхөд ч бэлэн бна шү

Avatar

Зочин 2021-08-31 67.81.184.102

Rio Tinto ийн гэрээг Монголд ашигтай хийж өөрчилж чадахгүй бол гэрээг,лиценз ииг цуцла.Эсвэл огцор

Avatar

Зочин 2021-08-31 202.179.27.155

tsag n ireheer 34% amind orno doo harj l bgaarai. huvi ezemshine gedeg zugeer neg tatwar bish sht. Rio endees ashigtai ajillaad ehleheer (odoogoor ali ali tal ashuggui ajillaj bga. mongol tatvaraa avch bgaag es tootswol) 34 huviin tsewer ashig avch ehelne. Ugui bol royalty gj joohon um awna. royalty 20 huvias heterdeggui. bur 10 hurdeggui.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.80.180

Эргүү дагз минь тэр татвараар чинь 22 тэрбум доллар өр дарж дийлэхүү? Оюутолгой маш их мөнгө үрдэг, ажилчдын хоол хувцас, байрлах байр, ажилчид нь очихдоо 7-14 хоног хамгийн үнэтэй зочид буудлуудад тусгаарлагдаж байгаад онгоцоор нисэж очдог. Зардал нь өндөр байх тусам Монгол улсад бага татвар өгдөгийг чи мэдхүү

Avatar

Зочин 2021-08-31 103.26.193.75

БОЛГОХГҮЙ ДЭЭ ТАРХИ УГААХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.34

Монголын тал 34% эзэмшиж ыбайгаа юм чинь бүх өр зээл, зардлын 34%-ийг мөн хариуцаж л таарна шдээ!!! Өөрөө өөрийгөө хорлож байгаа юм шиг ийм тэнэг заалт (34%) гэрээнд оруулсан улс одоо яая гэхэв!! Гэрээ ийм заалттай байхад цаадуул зардлаа хэмнэхийг нэг их хичээхгүй нь ойлгомжтой!! Өөрсдөө усан тэнэг юм хийчихээд хүнийг буруутгаж суух нь мунхагийн туйл!!!!

Avatar

Onoch 2021-08-31 66.181.161.5

Рио-н боол босгоны шороо.

Avatar

zochin 2021-08-31 64.119.18.155

tseejnii pangaar komment bichdeg UL MEDEGCH IKH MEDEKHUUD KHUDLAA SHAAKHAA BOLIOROY

Avatar

Зочин 2021-08-31 66.181.160.59

гэрээг хүлээн зөвшөөрвөл урвагч болж байгаа л хэрэг. 34 хувь гэж элий юм хийж байгаал энэ гэрээг замхруулж гадныхны аманд орсон шүүдээ. тухайн хэлэлцээрийг хийсэн баяр, баярцогт, зоригт, нямдорж гэсэн хулгайчдаа ялгүй явуулхаар наад гэрээг чинь хүлээн зөвшөөрсөн үйлдэл болж байгаа шүүдээ.

Avatar

Зочин 2021-08-31 139.5.218.61

ОТ төслийн бүх үйл ажиллагааг маш хүнд нөхцөлтэй зээлээр санхүүжүүлж байгаа юм. Энэ үйл ажиллагаанаас ОТ уурхайг ашиглалтад бүрэн өгөөгүй байхад Рио Тинто асар их ашиг олдог. Рио Тинто зээл зуучлагч, мөнгө хүүлэгчийн үүргийг ОТ төсөлд гүйцэтгэж байгаа шүү дээ!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж