Хятад улс хүүхдийн онлайн тоглоом тоглох цагийг эрс багасгав | News.MN

Хятад улс хүүхдийн онлайн тоглоом тоглох цагийг эрс багасгав

Хятад улс хүүхдийн онлайн тоглоом тоглох цагийг эрс багасгав

Хятад улс хүүхдийн онлайн тоглоом тоглох цагийг эрс багасгав

Хятад улс насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайн тоглоом тоглох шинэ хязгаарыг тогтоож, долоо хоногт ердөө гурван цаг тоглохыг зөвшөөрсөн хууль тогтоомж гаргасныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Уг тогтоомжийн дагуу “Tencent” зэрэг платформууд Баасан гариг болон амралтын хоёр өдрийн оройн 20-21 цагийн хооронд хүүхдүүдэд онлайн тоглоомны үйлчилгээ үзүүлдэг болох аж.

Энэ нь 2019 оны шийдвэрээр хүүхдийг өдөрт 1.5 цаг тоглохыг зөвшөөрдөг байсан өмнөх хязгаарлалт эрс чангарсан болохыг харуулж байна. Энэ сарын эхээр “Tencent” нь насанд хүрээгүй хүүхдүүдийн хошуурдаг “Honor of Kings” зэрэг гар утасны тоглоомны цагийг багасгахаар болж байв.

Тодруулбал, ажлын өдрүүдэд нэг цаг, амралтын өдрүүдэд хоёр цаг тоглуулах зөвшөөрлийг засгийн газраас олгожээ. Ийнхүү уг хязгаарлалтын улмаас онлайн тоглоомны үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьцааны үнэ сүүлийн үед буурах төлөв ажигдлагдсан байна.

Өнгөрсөн хугацаанд видео тоглоомны хөгжлийг олон түвшинд ахиулж ирсэн Хятад улс хүмүүсийн төсөөлдөгөөс ч их хэмжээгээр уг салбарыг хавчин гадуурхаж ирсэн. Тухайлбал, үүний эсрэг үг хэллэгийг үргэлж дэвэргэж ирсэн Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл наймдугаар сарын 3-ны өдөр онлайн тоглоомыг "оюун санааны хар тамхи" гэж тодорхойлжээ.

Онлайн тоглоомд тавих цагийн хязгаараас гадна, Хятадын эрх баригчид энэхүү “донтолт”-ын эсрэг чиглэсэн бүхий л хязгаарлалтыг явуулахаар хичээж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн жинхэнэ нэрсийн мэдээллийг хадгалах, тоглоом доторхи ажиллагаануудыг нарийн тайлагнах зэрэг хяналт зохицуулалт хийж байхыг онлайн тоглоомын компаниудаас шаарджээ.

“Tencent” насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээ бизнесийн өчүүхэн хэсгийг бүрдүүлдэг гэж мэдэгдсэн ч бодит байдалд хэрхэн тусгалаа олохыг тааварлах аргагүй. Эцэст нь тус улсын технологийн салбарт хийх дайралт хэдий хүртэл үргэлжилж, энэ нь бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс онлайн тоглоом тоглогчдыг шөнийн 00.00-06.00 цагийн хооронд тоглохыг хориглож байсан "Үнсгэлжингийн хууль"-аас татгалзаж, хүүхдийн эрхийг хүндэтгэж байна гэж мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: ENGADGET

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж