"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй" | News.MN

"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилд оюутны зээлийг хэрхэн олгох талаар өнөөдөр /2021.08.31/мэдээлэл хийлээ.


2021-2022 оны оны хичээлийн жилд Монгол Улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Оюутнуудын 11 хувь нь Боловсролын зээлийн сангаас зээл авдаг байна. Энэ жилийн тухайд оюутны хөгжлийн зээлийг их, дээд сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм.  Мөн Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу өнчин, цаатан өрхийн, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог буцалтгүй тусламжийг олгохоор болов. Боловсролын зээлийн сан нь Ерөнхийлөгчийн тэтгэлэг болж өөрчлөгдөж байгаа аж. Ингэснээр зээлээр дэлхийн шилдэг их дээд сургуулиудад зээлээр суралцдаг байсан бол тэтгэлгээр суралцах боломж нээгдэж байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв. Жилд дунджаар 40 оюутныг зээлээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулдаг байсан бол цаашдаа 500 оюутан шилдэг их дээд сургуульд суралцана.

Энэ үеэр Боловсролын зээлийн сангаас дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл шүүмжлэл дагуулсан. Боловсролын зээлийн сангаас 2020 оны сонгон шалгаруулалт хийж, Шадар сайдын хүү 27 мянган ам.долларыг 100 хувь төлсөн” гэх тайлбар өглөө.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ХҮҮХДЭД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗАХИРАЛ Ж.АРИУНБОЛД:

-Монгол улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж дэлхийн шилдэг их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж олгоно. Тэтгэлгийн асуудлыг жил бүр улсын төсөвт суулгана. Засгийн газар хоорондын гэрээгээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах чиглэл гарч байгаа.  Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол байна. Мөн төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд санхүүжилт олгохгүй гэлээ.

Боловсролын зээлийн сан нь 1997 оноос оюутнуудыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сургаж эхэлсэн байдаг. Тус сан нь Ерөнхийлөгчийн тэтгэлэгт болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байгаа юм. Энэ тэтгэлэгт 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана. Өмнө нь сангаар “Сант”, “Орчлон”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ монгол”, “Хобби”, “Шинэ Эрин” зэрэг цөөн сургуулийн хүүхэд сурдаг байсныг холбогдох албаны хүмүүс хэлэв.

Түүнчлэн Боловсролын зээлийн сантай холбоотой гадаад зээлийн асуудал нэг талдаа гарч байгаа аж. Энэ асуудлыг олон нийтэд нээлттэй болгож байгаа аж. Боловсролын зээлийн сангаар дамжуулан магистр, докторын зэрэгт дэлхийн их дээд сургуульд суралцдаг байсан бол цаашид Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцах нь. Үүнээс гадна зээлээ төлөөгүй, дипломоо аваагүй оюутнууд диплломоо авахыг Боловсролын зээлийн сангаас сануулав.

Тус сангаас Оюутны хөгжлийн зээл /хөнгөлөлттэй зээл/-ээр 1993-2013 оны хооронд дипломоо барьцаалж олгодог байсан. Энэ хугацаанд 30 мянга орчим оюутанд 40 гаруй тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ. Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн санд их дээд сургуулиа төгссөн оюутнуудын 13650 диплом “эзэнгүй”-джээ.

Засгийн газрын 2004 оны тогтоолоор 1993-2004 он хүртэл их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнуудын зээлийг бүрэн чөлөөлсөн байдаг. Мөн 2008 оны Засгийн газрын 187 дугаар тогтоол гарч, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, сурлагын голч дүн 2.8-аас дээш бол энэ хугацаанд суралцсан оюутнууд дипломоо авах бүрэн эрхтэй. Иймд Боловсролын зээлийн сангаас төгсөгчдөд дипломоо авахыг санууллаа. Түүнчлэн 2008-2016 оны хооронд зээлээр суралцаж төгссөн оюутнууд сургалтын төлбөрөө төлж дипломоо авахыг мэдэгдэв.

🔴 ШУУД Боловсролын зээлийн сантай холбоотойгоор албаныхан мэдээлэл хийж байна

🔴 ШУУД Боловсролын зээлийн сантай холбоотойгоор албаныхан мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Monday, August 30, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

loan 2021-08-31 151.68.145.129

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Bim 2021-08-31 108.60.189.134

Shalgaltaa l sain hyanalttai avchihval henii ch huuhed bsn surch bolno, Henii huuhed ed n bish yaj shalgalta changa neelttei bolgoh argaa l saijruulah heregtei de

Avatar

МАН-ы гишүүн байж болку 2021-08-31 202.55.188.110

500 хүүхдийн жагсаалтыг шаардана шүү. Эндээс Монголын завхрал эхэлж гүнзгийрдэг. Болж өгвөл эрх баригч намын гишүүн бус байхыг шаардах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-31 198.98.56.248

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ааа 2021-08-31 62.232.45.166

Төрийн албанд зүтгэснийхээ төлөө өөрийн үр хүүхдийн боломжийг хориулна гэдэг бол буруу. Угаасаа сургалтын зээл, оюутны зээл, ер нь юу ч байсан гэсэн шалгаруулах дүрэм, журам нь тодорхой, тэгш, нээлттэй байх ёстой. Түүнд, Хүрэлсүхийн хүүхэд хамрагдана уу, Амарсайханы хүүхэд хамрагдана уу хамаа байхгүй байх ёстой.

Avatar

Зочин 2021-08-31 103.26.194.47

Муу авилгач шээс. Хүрэлсүхтэйгээ хамт буудуулуул таарна

Avatar

Зочин 2021-08-31 43.242.243.56

Бас нэг талдаа тийм шүү. Гэхдээ боломжтой хүмүүс зээл авахгүй байх ёс суртахуунтай байх хэрэгтэй шд.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-31 202.9.46.58

ХУРГАН КОММУНИСТУУД ИРГЭДИЙН ТАРХИЙГ ДЭНДҮҮ УГААЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ ТӨРИЙН АЖЛЫГ СОНГУУЛЫН АЖИЛ ГЭЖ Л ОЙЛГОДОГ БОЛЖ ТӨРИЙН АЛБАН ХААГЧЫН ХҮҮХЭД ЯАХААРАА БУСДААС ЯЛГАВАРЛАГДАЖ ХОХИРОХ ЁСТОЙ ЮМ ЁСТОЙ ТОМ ДАРГА НАР АВИЛГАЧИД ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА МУУ ЦААШИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАЙГАН БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ХУУЛЬ ГАРАГЧААЧДЭЭ ГАДААДА БАКАЛАВРТ СУРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН МӨНГИЙГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ 500 ХҮҮХЭД СУРГАН Ч ГЭХ ШИГ ЕРӨНХИЙЛДӨГЧ ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГЧ ГЭХ ШИГ СОЛИОРЧЭЭ

Avatar

иргэн 2021-08-31 64.119.25.240

дэлхийн шилдэг их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж олгоно.гэжээ. хэзээ энэ боломжийг олгох гээд байнаа? Дэлхийн шилдэг сургуульд тэнцээд хүлээж байгаа хүүхдүүдэд хэзээ энэ боломжоо олгох вэ?

Avatar

Ахмад багш 2021-08-31 66.181.184.99

Төрийн өндөр алба хашдаг хүний хүүхэд сурах эрхээр нэгэн адил хангагдах учиртай. Шаардлага хангасан л бол хэний ч хүүхэд дэмжлэг авах боломж нээлтэй байх нь шудрага ёсонд нийцнэ. Сайд нь хүртэл эвгүй мэдэгдэл хийгээд байх юм. Хөрөнгө чинээтэй хүний хүүхэд ч ялгаагүй болзол, нөхцлөө хангасан бол дэмжлэг авах эрх нээлттэй ёстой.

Avatar

Зочин 2021-08-31 146.115.161.230

Өндөр тушаалтнууд мөнгөтэй гэсэн үг үү. Авч байгаа цалинг нь бодвол тийм ч ихгүй баймаар. Нэг ёсондоо хулгай хийж байгааг нь хүлээн зөвшөөрчээ

Avatar

зочин 2021-08-31 59.153.115.12

ББИ хамгийн ядуу хүн байна намайг хардах эрх чамд байвч би тийм хүн биш би үзэл бодлоо чадлаааа л бичдэг зөв талаас нь бичээсэй гэж хүсч байна

Avatar

зочин 2021-08-31 59.153.115.12

Арын хаалгаар биш бол адилхан хүний хүүхэд чадлаараа оноо авсан бол эцэг эхийн юу хийж байснаас үл хамааран тэтгэлэг олгох ёстой шүү үүнийгээ хэтрүүлээд яваад өгдөг тогтолцоог халах хэрэгтэй байна Үнэндээ соёлын ялгаа их гарч байна ядахнаа хойд солонгосын махан толгойтоос дор байхдаа яахавдээ монгол залуучууд дэлхийг удирдах болно үүнийг бидний эцэг өвгөд үлдээсэн шү одооны залуучууд суудал бүү өг гэж бичиж байна дэндүү ийм балиар ёс суртхуун ноёлбол монгол сөнөх нь дамжиггүй шүү

Avatar

Хэхэ 2021-08-31 80.43.94.142

Санал нэг байна. Дарга цэргийн хүүхдэд байна уу хамаагүй. шалгалтандаа тэнцээд болзолоо хангахад болно ш дээ. Т

Avatar

Зочин 2021-08-31 203.23.199.185

Тэгээд яах юм авлига авах юм уу

Avatar

Зочин 2021-08-31 192.82.70.58

Энэ нөхөр боловсролны зээлд бологтотлоо өөхөлж таргалжээ. Залуу хүн л юм шиг байна. Арай дэндүү өөртөө арчаагүй Махан толгой байна да

Avatar

Зочин 2021-08-31 43.242.243.56

Угаасаа ийм тарган залуу байсан шд. СЭЗИС-ийн багш байсан.

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.44

Авилга аваад сурга гэж байгаа юм уу. Төрийн албан хаагч ер нь хэдийг авдгийг энэ халзан банди мэдэх үү

Avatar

Ойнон 2021-08-31 202.9.46.178

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ХҮҮХЭД гэж Оюун-Эрдэнийг хэлээд байна ууЮ

Avatar

Зочин 2021-08-31 139.5.218.169

Хууль зерчсен шийдвэр байна. Иргэдэд таалагдах гэж битгий попроод бай

Avatar

Иргэн 2021-08-31 139.5.219.155

Төрийн өндөр албан тушаалтан хахууль авч , хулгай луйвар хийдэг гэдгээ батлаж байгаа хэрэг үү. Ийм сэтгэлгээгээр тийм ч хол явахгүй. Худлаа иргэдэд таадагдах гэсэн явуургүй хууль дүрмээ зогсоо. Хичнээн хичээсэнч иргэдийг хуурч чадахгүй.

Avatar

Болд сүрэн 2021-08-31 66.181.187.145

Нийгмийнм гарал, шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн үндсэн хуулийнхаа заалтыг энэ хүмүүс уншаагүй юм болов уу ? Эсвэл Үндсэн хуулиас дээгүүр эрх мэдлийг өөрсдөдөө олгочихсон юм болов уу ? Аав нь дараг болсон гээд хүүхдийг нь шийтгэх гээд байгаа юм уу ? Хүүхэд сурлага сайтай бол авв, ээж нь дарга, даамал байх нь огт хамаагүй ш дээ. Угаасаа суурь боловсролгүй ийм хүмүүс яаж төрийн ажил хийх гээд байгаа юм бэ ?

Avatar

Монгол 2021-08-31 202.179.26.153

Энэ хүн төрийн өндөр албан тушаалтаны хүүхэд юм байхдаа гэхдээ төрийн албанд ажиллахад нэг эрх нь нээгдсэн ч нөгөө нь хаагддаг тийм болохоор сонголтоо зөв хийх нь чухал хүүхдийнхээ боломжийг хааж өндөр албан тушаал авах уу? хүүхэдээ том сургуульд явуулах уу? гэдэг нь сонголт мөн зардлыг нь даах хэмжээний мөнгө эцэг эхэд тань байгаа шүү дээ. Ард түмнийхээ бүх боломжийг дайрч болохгүй шүү. Сурах боломж, бизнес бүх боломжийг авч болохгүй л биздээ, төрд ажилладаг хүний хүүхдүүд гэж хохирох ёсгүй бх

Avatar

төрийн албан хаагч 2021-08-31 202.131.245.69

нам, дарга дагаагүй төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй хүмүүс мэр сэр байж л байгаа даа. Ийм хүмүүсийн хүүхдүүд хохирно ш дээ. Дээр үед сэхээтний хүүхэд, феодал гаралтай гээд их дэдэ сургуульд оруулахгүй, эсвэл гадада явуулахгүй, албан тушаал дэвшүүлдэггүй байж билээ. иймэрхүү тэгш бус шийдлээ зогсоох хэрэгтэй. том албан тушаалтай, баян хүний хүүхэд өндөр оноо авсан бол яах гэж байгаа юм бол. дээх нь Амарсайхан гишүүний хүүг элдвээр хэлж баахан солиорцгоосон. одоо балайрахаа больцгоо.

Avatar

Зочин 2021-08-31 66.181.178.25

Муу хувалзнууд та нарыг ард түмнээс хураасан татвараар тэжээж байгаа шүү, энэ чинь л та нарт хангалттай . . .

Avatar

Зочин 2021-08-31 202.126.89.103

Tiim alban tushaaltan bdaggyi l bhgyi yu. Bdag bol tyynii ter lag hyyhed n gadaadiin surguuliin tetgelegt tentseed surchih baihoo, chaddaggyi uchraas l ulsiinhaa bolovsroliin sangaas il dald avah gd bgam shde…

Avatar

Зочин 2021-08-31 183.81.171.2

Энэ ч хүн дагаж далжигнан гүйдэг, хоосон чадваргүй толгой доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж