"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

"Төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд зээл олгохгүй"

Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилд оюутны зээлийг хэрхэн олгох талаар өнөөдөр /2021.08.31/мэдээлэл хийлээ.


2021-2022 оны оны хичээлийн жилд Монгол Улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Оюутнуудын 11 хувь нь Боловсролын зээлийн сангаас зээл авдаг байна. Энэ жилийн тухайд оюутны хөгжлийн зээлийг их, дээд сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм.  Мөн Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу өнчин, цаатан өрхийн, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог буцалтгүй тусламжийг олгохоор болов. Боловсролын зээлийн сан нь Ерөнхийлөгчийн тэтгэлэг болж өөрчлөгдөж байгаа аж. Ингэснээр зээлээр дэлхийн шилдэг их дээд сургуулиудад зээлээр суралцдаг байсан бол тэтгэлгээр суралцах боломж нээгдэж байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв. Жилд дунджаар 40 оюутныг зээлээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулдаг байсан бол цаашдаа 500 оюутан шилдэг их дээд сургуульд суралцана.

Энэ үеэр Боловсролын зээлийн сангаас дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл шүүмжлэл дагуулсан. Боловсролын зээлийн сангаас 2020 оны сонгон шалгаруулалт хийж, Шадар сайдын хүү 27 мянган ам.долларыг 100 хувь төлсөн” гэх тайлбар өглөө.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ХҮҮХДЭД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗАХИРАЛ Ж.АРИУНБОЛД:

-Монгол улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж дэлхийн шилдэг их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуульд суралцах боломж олгоно. Тэтгэлгийн асуудлыг жил бүр улсын төсөвт суулгана. Засгийн газар хоорондын гэрээгээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах чиглэл гарч байгаа.  Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол байна. Мөн төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд санхүүжилт олгохгүй гэлээ.

Боловсролын зээлийн сан нь 1997 оноос оюутнуудыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сургаж эхэлсэн байдаг. Тус сан нь Ерөнхийлөгчийн тэтгэлэгт болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байгаа юм. Энэ тэтгэлэгт 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана. Өмнө нь сангаар “Сант”, “Орчлон”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ монгол”, “Хобби”, “Шинэ Эрин” зэрэг цөөн сургуулийн хүүхэд сурдаг байсныг холбогдох албаны хүмүүс хэлэв.

Түүнчлэн Боловсролын зээлийн сантай холбоотой гадаад зээлийн асуудал нэг талдаа гарч байгаа аж. Энэ асуудлыг олон нийтэд нээлттэй болгож байгаа аж. Боловсролын зээлийн сангаар дамжуулан магистр, докторын зэрэгт дэлхийн их дээд сургуульд суралцдаг байсан бол цаашид Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцах нь. Үүнээс гадна зээлээ төлөөгүй, дипломоо аваагүй оюутнууд диплломоо авахыг Боловсролын зээлийн сангаас сануулав.

Тус сангаас Оюутны хөгжлийн зээл /хөнгөлөлттэй зээл/-ээр 1993-2013 оны хооронд дипломоо барьцаалж олгодог байсан. Энэ хугацаанд 30 мянга орчим оюутанд 40 гаруй тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ. Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн санд их дээд сургуулиа төгссөн оюутнуудын 13650 диплом “эзэнгүй”-джээ.

Засгийн газрын 2004 оны тогтоолоор 1993-2004 он хүртэл их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнуудын зээлийг бүрэн чөлөөлсөн байдаг. Мөн 2008 оны Засгийн газрын 187 дугаар тогтоол гарч, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, сурлагын голч дүн 2.8-аас дээш бол энэ хугацаанд суралцсан оюутнууд дипломоо авах бүрэн эрхтэй. Иймд Боловсролын зээлийн сангаас төгсөгчдөд дипломоо авахыг санууллаа. Түүнчлэн 2008-2016 оны хооронд зээлээр суралцаж төгссөн оюутнууд сургалтын төлбөрөө төлж дипломоо авахыг мэдэгдэв.

🔴 ШУУД Боловсролын зээлийн сантай холбоотойгоор албаныхан мэдээлэл хийж байна

🔴 ШУУД Боловсролын зээлийн сантай холбоотойгоор албаныхан мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Monday, August 30, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж