"School Police" хэрэгжсэнээр ослын тоо 30-40 хувиар буурсан" | News.MN

"School Police" хэрэгжсэнээр ослын тоо 30-40 хувиар буурсан"

"School Police" хэрэгжсэнээр ослын тоо 30-40 хувиар буурсан"

"School Police" хэрэгжсэнээр ослын тоо 30-40 хувиар буурсан"

Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-аас хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор өнөөдөр/2021.08.31/ хэвлэлийн бага хурал хийлээ.


НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:

-2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 341 мянга гаруй сурагч сурна. Есдүгээр сарын 1-ний өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй, хичээл эхэлнэ.

ТЦА-НЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.НЯМДОРЖ:

-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил сургууль, хичээл маань цахимаар орсон. Хүүхэд багачууд маань сургууль, анги танхим, багш, найз нөхөдтэйгээ энэ жил баяр баясалтай уулзах гэж байна.

ТЦА-НЫ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Г.ОТГОНТАМИР:

-Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жил хичээл сургууль маань анги танхимаар орж, маргааш есдүгээр сарын 1-н болох гэж байна. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа. Мөн эцэг эхчүүд, асран хамгаалагчид маань хүүхдээ явганаар, тээврийн хэрэгслээр сургууль орчимд нь хүргэж өгнө. 2019, 2020 онуудад хичээлийн шинэ жилийн үеэр зам тээврийн осол, дуудлага мэдээлэл гарч байсан. Есдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн осол, дуудлага бага байдаг. Учир нь, эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг.

2019 оны есдүгээр сард зам тээврийн хэрэг, ослын улмаас 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхдийн амь нас улсын хэмжээнд хохирч байлаа. 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь нас хохирч, 96 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж байв. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн бүх сургууль цэцэрлэг танхимаар хичээллэнэ. Энэ жил цагдаагийн байгууллагын алба хаагчид сургууль орчмын гарцан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Мөн хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэн дээр хяналт тавина. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахдаа гарцаар гараас нь хөтөлж явах, аюулгүй тээвэрлэх шаардлагатай байна. Монголчуудын нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь явуулдаг. Үүн дээр цагдаагийн байгууллага хяналт шалгалтаа эрчимжүүлнэ. Маш олон зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоож байгаа.

Албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

"School Police" хангалтгүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл их байна.Үүн дээр тайлбар өгөөч?

-"School Police" долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд сургууль орчмын эрсдлийн үнэлгээг хийж байгаа. Сургуультай дөрвөлсөн гэрээ байгуулдаг. Цагдаагийн байгууллага сургууль орчмыг камержуулж байгаа. Камер сайжрахыг хирээр эцэг эхийн эргүүл хэрхэн ажиллаж байгааг, мөн автомашин явган зорчигчид зам тавьж өгч байна уу гэдгийг хянаж байгаа. Есдүгээр сарын 1-нд ажиллах "School Police" эцэг эхчүүдэд заавар зөвлөгөөг өгсөн. "School Police" хэрэгжсэнээр сургууль орчмын гарцан дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо 30-40 хувиар буурсан. Энэ жил "School Police"-г үүрэгжүүлж, чиглэл өгсөн.

Гэр хорооллын сургууль орчимд осол аваар их гардаг. Үүн дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ жил нийт 40 орчим байршил дээр хурд сааруулагч,тэмдэг тэмдэглэгээг байршуулж байгаа гэдэг мэдээллийг нийслэлийн авто замын газраас өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-31 185.220.102.250

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж