Өмнөд Африкт цар тахлын шинэ хувилбар бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт цар тахлын шинэ хувилбар бүртгэгджээ

Өмнөд Африкт цар тахлын шинэ хувилбар бүртгэгджээ

Өмнөд Африкийн эрдэмтдийн мэдээлж байгаагаар цар тахлын өндөр халдвартай шинэ хувилбар олон газарт тархсан байж болзошгүй гэнэ. "КуаЗулу-Натал" судалгааны хүрээлэн, Өмнөд Африкийн халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн илрүүлсэн шинэ хувилбарыг "C.1.2." хэмээн нэрлэж байна. Уг хувилбар анх тавдугаар сард бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш Өмнөд Африкийн есөн мужид илэрч, Конго, Маврики, Португал, Шинэ Зеланд, Швейцарь улсуудад тархжээ.

Судлаачдын үзэж байгаагаар шинэ "C.1.2." хувилбар бусад хувилбараас илүү халдварлаж, цаашлаад эсрэг биетүүдийг тэсвэрлэх чадвар сайн учир халдвар аваад, эдгэсэн эсвэл вакцин тариулсан хүмүүс ч өвчлөх аюултай гэнэ.

Хэдийгээр энэ хувилбар одоохондоо нийт халдварын маш цөөн хувийг эзэлж байгаа ч эрдэмтэд анхаарлаа хандуулж, хүмүүст хэрхэн халдаж, өвчлүүлж буйг судлах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: DAILYNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж