"Роскосмос" бүх шингэн хүчилтөрөгчөө эмнэлэгт хандивлав | News.MN

"Роскосмос" бүх шингэн хүчилтөрөгчөө эмнэлэгт хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

"Роскосмос" бүх шингэн хүчилтөрөгчөө эмнэлэгт хандивлав

"Роскосмос" бүх шингэн хүчилтөрөгчөө эмнэлэгт хандивлав

ОХУ-ын сансар судлалын "Роскосмос" агентлаг пуужингийн хөдөлгүүрийн туршилтуудаа хойшлуулж, бүх шингэн хүчилтөрөгчөө цар тахлын гурав дахь давлагаанд өртсөн өвчтөнүүдэд хандивлажээ.

Тухайлбал, "Роскосмос"-ын гүйцэтгэх захирал Дмитри Рогозин цахим хуудсандаа “Бид гурван сарын хугацаанд бүх түншүүдийнхээ нийлүүлсэн шингэн хүчилтөрөгчийг эрүүл мэндийн байгууллагуудад хандивлаж байхаар боллоо. Ингэснээр энэ хугацаанд пуужингийн хөдөлгүүр турших боломжгүй болж байна” хэмээн бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт Орос улс хоногт бүртгэгдэж байгаагүй олон буюу 820 халдварын тохиолдол бүртгэж, нийт халдварын тохиолдлыг бараг долоон сая болгожээ.

Тэгвэл зөвхөн "Роскосмос" ийм шийдвэр гаргасан сансар судлалын байгууллага биш бололтой. АНУ-ын "NASA "агентлаг ч мөн шингэн хүчилтөрөгчөө эмнэлгүүдэд хандивлаж, хиймэл дагуул хөөргөх ажлаа түр зогсоосон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-31 198.98.56.248

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-31 64.119.26.6

Юун 820 тохиолдол вэ. 8 сарын 30-нд 18.000 шахуу тохиолдол бүртгэгдсэн байна. Баримжаатай шаана шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж