ОХУ-ын сансар судлалын "Роскосмос" агентлаг пуужингийн хөдөлгүүрийн туршилтуудаа хойшлуулж, бүх шингэн хүчилтөрөгчөө цар тахлын гурав дахь давлагаанд өртсөн өвчтөнүүдэд хандивлажээ.
Тухайлбал, "Роскосмос"-ын гүйцэтгэх захирал Дмитри Рогозин цахим хуудсандаа “Бид гурван сарын хугацаанд бүх түншүүдийнхээ нийлүүлсэн шингэн хүчилтөрөгчийг эрүүл мэндийн байгууллагуудад хандивлаж байхаар боллоо. Ингэснээр энэ хугацаанд пуужингийн хөдөлгүүр турших боломжгүй болж байна” хэмээн бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос улс хоногт бүртгэгдэж байгаагүй олон буюу 820 халдварын тохиолдол бүртгэж, нийт халдварын тохиолдлыг бараг долоон сая болгожээ.
Тэгвэл зөвхөн "Роскосмос" ийм шийдвэр гаргасан сансар судлалын байгууллага биш бололтой. АНУ-ын "NASA "агентлаг ч мөн шингэн хүчилтөрөгчөө эмнэлгүүдэд хандивлаж, хиймэл дагуул хөөргөх ажлаа түр зогсоосон байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ