Украин тамирчин Оросуудтай хамт зогсохоос зайлсхийв

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

Украин тамирчин Оросуудтай хамт зогсохоос зайлсхийв

Украин тамирчин Оросуудтай хамт зогсохоос зайлсхийв

Токио-2020 паралимпийн эрэгтэйчүүдийн Т35 ангиллын 100 метрийн уралдаан болж, медальтнуудаа тодрууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн хачирхалтай зүйл болсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн Украины тамирчин Игорь Цветов алт, хүрэл медаль хүртсэн Оросын тамирчидтай хамт дурсгалын зураг даруулахаас зайлсхийжээ.

Алтан медаль хүртсэн Орос тамирчин Дмитрий Сафронов Т35 ангиллын дэлхийн рекордыг эвдэж, түрүүлжээ. Харин хүрэл медалийг Артем Калашя хүртэв.

Гэтэл олимпийн наадмын үеэр медаль хүртсэн Орос, Украины эмэгтэй тамирчид бие биетэйгээ тэврэлдэж, дурсгалыг зураг даруулж байв. Өндрийн харайлтын тэмцээнд түрүүлсэн Оросын Мария Ласицкене болон хүрэл медаль хүртсэн Ярослава Магучих нар спорт улс төрөөс ангид байх ёстой гэдгийг харуулж, дэлхий нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлсэн.

Хожим нь Украины Батлан хамгаалахын сайд Магучихыг дуудаж уулзан, хоёр улсын байдал хурцадмал үед “хариуцлагатай, сахилга бат”-тай байхыг сануулсан аж. Магадгүй энэ үйлдлээс болж Украины тамирчид Оросуудтай зураг даруулах, хамт зогсохоос зайлсхийдэг болсон байж болзошгүй гэж сэтгүүлчид үзэж байна.

Тухайн үед Токиогийн олимпийн каратегийн төрөлд хүрэл медаль хүртсэн Украин тамирчин Станислав Горуна хоёр бүсгүйн үйлдлийг өмөөрч, үзэл бодлоо илэрхийлж байв. Тэрбээр “Спорт улс төрөөс ангид байх ёстой. Улс төрөөс тамирчдыг хол байлга. Өрсөлдөгч эсвэл найзтайгаа медалийн тавцан дээр зургаа даруулах нь спортын нэг хэсэг. Медалийн тавцан бол тамирчдын хүч хөдөлмөр, авьяас чадвараа үнэлүүлдэг онцгой, хүндэтгэлтэй газар. Тэрнээс өөр юу ч биш. Магучих, Ласицкене нарын зурганд буруу зүйл юу ч алга” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж