Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач! | News.MN

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

330 шантаажны бүлэг ажиллаж байна

Монгол улсын 21 аймаг, 330 сумдад сүрдүүлэг, шантааж хүчээ авч байна. Шантаажчид УИХ-ын гишүүдээр гул барин, хуулийн заалтыг мушгин тайлбарлаж малчид, иргэдийг турхирах нь хэрээс хэтэрлээ. Тэдэнд ийм боломжийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаатайгаар, алсын бодлоготойгоор олгосон юм. Тэрээр орон нутгийн иргэдээс санал авахгүйгээр уул уурхай эрхлэх боломжгүй гэж мушгиж ойлгогдох хуулийг санаачлан батлуулсны уршгийг монгол улс өнөөдөр амсаж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол мэргэжлийн байгуулга болохоос багийн хурлаар хэлэлцдэг асуудал огт биш.

Өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай, либералчууд гэж тодорхойлдог Ардчилсан намынхан хүзүүгүй хүнийхээ зассан замаар баялаг бүтээгчдийг боомилж, сүрдүүлэх замаар сонгогдох замаа засдаг, өөрсдийн нөлөөллийн бүлэг үүсгэн ажиллуулж байдгийг олон үйл явдал, жишээгээр нотолж болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээр зүүний баримтлалтай намын дарга гэлээ ч бизнест, эдийн засагт ээлтэй шийдвэрүүд гаргах, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжихээ илэрхийлдэг. Гэтэл орон нутагт Засгийн газрын бодлогын яг эсрэг зүйлс өрнөсөөр байна. Саяхан нийгмийн сүлжээгээр түгсэн нэг жиргээг харуулъя.

Энэ жиргээнд дурдагдсан асуудал 330 суманд хавтгайрсан үзэгдэл юм. Монгол улс нэгдмэл (unitary) засаглалтай юм уу, холбооны (federal) улс юм уу гэж эргэлзэхээр зүйлс орон нутагт өрнөж байна. Сумын дарга бүр өөрийгөө war lord – “нутгийн босс” хэмээн сэтгэж хийрхэж байна.

Сүхбаатар аймагт гарч буй сүрдүүлэг, шантааж

Сум бүрд үүрлэсэн шантаажчдын ард Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн эсвэл аймгийн намын удирдлага байх нь ёс мэт ажээ. Үүний тод жишээ нь Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал боллоо. Тэрээр Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг өөрийн бүлэглэлийг сум бүрт байгуулж амжсан байх юм.

Мөнххаан суманд гэхэд АМГТГ-ын албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Терра Сийд” ХХК-ний эсрэг нутгийн иргэдтэй үгсэн гэрээг нь цуцлуулах шаардлага тавин гацаав. Мэдээж гул барих хуулийн заалт олчихсон яваа.

Н.Ганибалын Эрдэнэцагаан суманд ажиллуулдаг бүлгэм ажилдаа төгсөрчээ. Тэд өмнө нь АДАЭ гэх жоншны уурхайн эсрэг сүрдүүлгийн ажил өрнүүлж, газрын тосны хайгуул хийж байсан “МАКС” группийн захирал Д.Ганбаатарыг хөөж явуулсан, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн вольфрамын Нүхтийн уурхайг зогсоолгож хөөн гаргасан зэрэг “амжилтаа” дараагийн компанид зарлахдаа огт ичдэггүй. Н.Ганилбал саяхан сумын иргэдэд хотоос авчирсан шуудай дүүрэн одон медалиудаа гардуулах үеэрээ бүлэглэлтэйгээ олны өмнө уулзаж, “… энэ суманд шинээр бий болох бүх уурхайг зогсоож, хөөж явуулдаг” хэмээн сайрхжээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Эрдэнэцагаан суманд нүүрс тээврийн хүнд даацын засмал зам тавих гэж буй Монгол эзэдтэй уурхайн эсрэг дээрх гаршсан бүлэглэлийг турхирч “нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт уран олборлож байж болзошгүй” гэх гүтгэлэг тарааж, энд Мэргэжлийн хяналтын газар зэрэг элдэв байгууллагууд руу бичиг төлөвлөж, түүнийгээ сумын нийгмийн сүлжээнд дэлгэж шантааж сүрдүүлгээ гүйцэлдүүлдэг. Шалтаг нь “булаг ус ширгэх вий” гэж санаа зовж байгаа гэх ажээ.

Засмал замаар тээвэр хийхээр шийдэж, хөрөнгө оруулж байгаа компанийг эсэргүүцэх нь байгаль орчны эсрэг илүү хорлонтой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа хэрэг юм. Тоосжилт үүсгэхгүйн тулд зам тавьж, зарлага гаргах гэж байгаа аж ахуйн нэгж УИХ-ын гишүүнээс илүүтэйгээр байгалиа хайрлаж, эх оронч үйлдэл гаргаж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой.

“Нүүрс биш цацраг идэвхт бодис олборлож байж магад” гэх хардлага бол “чиптэй вакцин” гэдэгтэй дүйхүйц тэнэглэл юм. Дэлхийн чип үйлдвэрлэлийн түвшин нано чип гаргахад ойртоо ч үгүй байна. Тийм чип маш үнэтэй болох бөгөөд дэлхийн 8 тэрбум хүний цусанд тэрийгээ шахах нь ой ухаанд багтамгүй их мөнгө шаардсан хэрэг билээ. Үүнтэй нэгэн адил “нүүрс олборлоно” гэж хуурангуутаа уран олборлох нь адаглаж технологийн талаасаа боломжгүй юм. Огт өөр технологи, тоног төхөөрөмж ашигладаг. Уран олборлолт нь газрын гүнд явагддаг бөгөөд үүнийг нууцаар хийх боломжит технологи одоогоор дэлхий дээр байхгүй. Н.Ганибал ба түүний баг л бодож олчихоогүй бол.

Дээр нь монгол улс төртэй, хуультай. Нүүрс олборлоно гэчихээд уран ухаж явахад нь ангайгаад хараад сууж байдаг Засгийн газар, агентлагууд байх уу?

Бүлэглэлүүдийн жижигхэн сонирхол нийтийн эрх ашигт хохирол учруулж байна

Асуудлын цаана юу байгаа гэхээр ердөө л хувийн өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэх, сүрдүүлгээр мөнгө олохын тулд бүлгэмдсэн цөөн хэдэн хүн, тэдний нөлөөлөлд автсан УИХ-ын гишүүн л бий. Н.Ганибал бол Сүхбаатар аймгаас дахин сонгогдохын тулд хүн ам ихтэй, Ардын намыг тогтвортой дэмждэг Эрдэнэцагаан сумыг үргэлж онилдог. Тиймээс тэрээр босогчдоороо Сумын Иргэдийн хурал, Засаг даргыг үргэлж дарамтлах, мөнгө авилга авсан зэргээр элдвээр гүтгэн Сумын засгийн үйл ажиллагааг огт явуулдаггүй, ард олныг турхирдаг. Н.Ганибал нь босогчдын хүүхдийг Улаанбаатар хотод ажилд оруулах зэргээр өөртөө элсүүлэх, шантаажчид болгон тэднийг удирдан чиглүүлж, араас нь зорилгоо тулгахаар зэхэж байгаа сүрдүүлэгч. Өөр тайлбар байх боломжгүй. Учир нь компаниуд бүгд Засгийн газрын зохих агентлагуудаас зөвшөөрлөө авчихсан, холбогдох хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрлийг нь өөрөө үзээд шалгачих боломж байсаар атал “эд нар зөвшөөрөлтэй юү” гэж Шадар сайдаас асуух ямар ч шаардлага байсангүй.

Мөнххаан сумын 1 дүгээр багийн 156 өрх Амсар гэх уулаа чөлөөтэй сайхан тахимаар байна
гэдэг шалтаг бол цар тахлын үед хүндэрсэн эдийн засагт нэмэр болохгүй, нэрмээс болох л шалтаг юм. Үүний төлөө 3,3 сая иргэний эрх ашиг, төсвийн орлого хохирч болох уу? Монгол улсын газар нутаг, байгалийн нөөц зөвхөн тухайн сумын 156 өрхөд хамаатай юм уу?

“Дурсгалт газарт сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих гээд байна” гэх хардлагаар Н.Ганибал “Терра Сийд” компанийг эсэргүүцэхээ зөвтгөсөн байгаа юм. Хээр талд том барилга, байгууламж байгуулж уулын сүр дарах хэрэгцээ хэнд ч байхгүй. Бизнес эрхлэгчид илүүц зардал гэж байдаггүй.

Эрдэнэцагаан суман дахь бүлэглэлийн гишүүд бүгд “ард минь Ардчилсан нам байгаа” гэж хэлдэг. Тэд гишүүн Н.Ганибалаар элдэв бичиг зохиолгож, ийш тийш шидүүлж ажил гацаадаг дархан мэхтэй.

Сумын босогч шантаажчид уул уурхайг хаах, зогсоох нэрээр элдвээр дарамт сүрдүүлэг хийдгээс тэр хавийн бүх хятад эзэдтэй уурхайнууд тэдгээр шантаажчдад элдэв шан харамжийг дэлгүүр, буудлаар нь дамжуулан өгдөг далд аргад шилжсэн гэж нутшийн иргэд ярив. Сумынхны нүдэн дээр тэд нарын буудал, дэлгүүрийн орлого илтэд өсөж, унадаг унаа нь туулах чадвар сайтай машинаар солигддог ажээ. Н.Ганибал нь өөрийн босогчдыг төрийн байгуулгууд, гааль, төрийн өмчит Андын илч компани зэрэгт албан тушаалд томилох мэтээр уул уурхайг үзэн ядах хирнээ бүхий л талаар саадаг талаар сумынхан ам дамжин ярих юм. Эрдэнэцагаан суманд хятад эзэнтэй уурхайнууд ямар ч эсэргүүцэл, асуудалгүй ажиллаад байдаг вэ? гэдэг асуултад сумынхан хариулж чадахгүй, бүгд гайхдаг.

Нутгийн иргэд энэ бүлэглэлийн цаад зорилго, санаархлыг андахаа байж. Гэвч хэл амнаас нь эмээгээд юм хэлж чаддаггүй гэцгээнэ. Үнэндээ Н.Ганибал бол сонгогч олонтой, “саах” уул уурхайтайгаар нь Эрдэнэцагааныг гоцлон онилж байна. Тэрээр 2024 онд дахин сонгогдох, одоо МАН олонхи болсон Иргэдийн хурал, түүнээс томилогдсон Засаг даргын нэр хүндийг унагах, сүрдүүлэх замаар тохиролцоонд орох гэх мэт богино зайны тоглолт л хийж явна. Улс орны хөгжил, аймгийн төсвийн орлого гэх мэт зүйлд тэр огтхон ч санаа зовдоггүй.

Бүлэглэлээ төсвөөр тэжээх санаархал

Бүлэглэл “тэжээгчээ” ч шаналгадаг бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүн Н.Ганибал саяхан (2021.08.12) “зөрчлийн тухай мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг” шаардсан асуулт тавьжээ.  Энэ нь юу гэсэн үг болохыг энгийн хэл рүү хөрвүүлбэл дараах утгатай. Шантаажны бүлэг нь мөнгө нэхсэн. Нилээдгүй хэмжээтэй мөнгө нэхсэнийг мань гишүүн дийлэх шинжгүй болохоор татвар төлөгчдийн мөнгөөр, төсвийн орлогоос шантаажны багаа угжихаар санаа шулууджээ. Мэдээж гоё сайхан үг, хуулийн заалт дурдан уг санаархлаа нууж таарна.

“Хэрэв мэдээлэл өгсөн иргэдэд урамшууллыг нь тухай бүрт нь олгодог бол гэмт хэрэг, зөрчлийн талаарх илрүүлэлт сайжирч, улмаар гаралт нь буурахад нөлөөлөх учиртай” гэж Н.Ганибал бичжээ. Аливаа эх оронч санаачлага, тэмцэл гэгчийн цаана өчүүрхэн эрх ашиг нуугдаж байдгийн нэгэн жишээг бид харж байна. Уг нь сум, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой байвал гэм хэргийн гаралт эрс буурдаг. Тэрнээс мэдээлэгчдийг тэжээгээд гэмт хэргээс салсан улс дэлхий дээр байхгүй.

Ерөнхий сайдад итгэж зориулав

Эрхэм Ерөнхий сайд аа. Таны явуулж байгаа бодлогыг үл хэрэгжүүлэх, хувийн өчүүхэн эрх ашгаараа гацаах санаархал орон нутагт багагүй байна. Та орон нутгийн шантаажчид, дунд доод шатны төрийн албан хаагчдын орлогыг “тас цохих” ингэснээр төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа нь тодорхой боллоо. Бүү ухраарай.

Ард чинь шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээр улс Монголдоо хөгжил цэцэглэлт авчрах эрмэлзэлтэй мянга мянган баялаг бүтээгчид зогсож байна. Таны эхлүүлж байгаа эрс шинэчлэл монгол оронд зөвхөн сайн сайхныг л авчирна. Үүнд итгээрэй.

Монгол улс нэгдмэл засаглалтай улс мөн юм бол Засгийн газрын бодлого, шийдвэр сум бүрт хэрэгждэг баймаар байна. Энэ улсын эрх мэдэл УИХ, Засгийн газарт хадгалагддаг нь үнэн юм бол сум бүрт дураар авирлаж, Засгийн газрын агентлагийн олгосон зөвшөөрлөөс давсан өөр бичиг баримт нэхдэг үзэгдлийг бүрмөсөн устгамаар байна. Засгийн газар тусгай зөвшөөрөл олгосон юм бол тэр шийдвэрээ орон нутгийн эрх баригчид, луйварчдаас хамгаалдаг болмоор байна.

Монголыг мөхөөх хүчин төрийнг албаны дунд, доод шатанд бүгсээр байна. Тэд Засгийн газрын шийдвэр гарчихсан байхад нэмэл зөвшөөрөл нэхэх замаар өөрсөддөө авилгын орчин бүрдүүлсээр байна. Сумын нутаг, хилийн бүс гэх зэргээр нэмэлт шалтгууд гаргаж ирээд, нэмэлт зөвшөөрөл өөрсдөөс нь авахыг шаарддаг бизнес газар авчээ.

Монгол улс хуулийн засаглалтай улс юм бол хуулийн заалт барьж сүрдүүлэг хийж амьдардаг бүлэглэлд шалтаг шалтгаан, орон зай өгч даваргаж байгааг болиулмаар байна.
Товчхондоо баялаг бүтээгчдэд хуулийн нэг цонх, төрийн үйлчилгээний нэг цонхоор үйлчлэхгүй бол завсар заалхайг нь авилгачид чадмаг ашиглаад сурчихжээ. Тэд зохион байгуулалтад орж, нарийн технологиор шахалт дарамтаа учруулан мөнгө саадаг шугамтай болсон байна.

“Гол ус ширгэлээ, булаг шандны ундарга багаслаа” зэрэг тайлбарууд бол нутаг орондоо хайртайг нотлох шалтгаан огт биш. Уур амьсгалын өөрчлөлт гэж давагдашгүй хүчин зүйл хүн төрөлхтний үйл ажиллагаанаас огт хамааралгүйгээр явагдаж байгаа. Нэг компанийн хайгуулын ажлаас болоод, эсвэл тээврийн зам тавьснаас болоод өөрчлөгддөг уур амьсгал гэж байхгүй. Энэ бол зүгээр сүрдүүлгэдээ ашигладаг гоё үг.

Ерөнхий сайд та бизнест чөлөөг нь тавьж, авилгачдад хаалт босгохоор шулуудсанд бид бүхэн баяртай байна. Таныг бүх талаар дэмжин ажиллах болно.

Санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай.

Хязгаар нутгийн иргэд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сумын иргэн 2021-08-31 202.21.108.2

Эргүү хөлдүү минь ,Усгүй чи амьдраад яваарай!!!
Африкийн усгүй харууд шиг дусал ус,эх орон,газар шороо ямар үнээр нөхөж барахгүй бгааг олоод үз!!!
Яасан Авилгал вэ? Тэрийг чинь С,Баяр,Сү.Батболд ахын чинь үед бэлэг болгоод,Төрийн агентлагуудад Авилгал болгоод Хууль бусаар хүний нутгийн газар шороог ухаж байна.
Авилгал,мөнгө гэдгийг чинь,
дээгүүрээ хувааж иддэг юм Мал минь.!!!
Баялагын хараалд идсэн төр чинь үүнийг ялгах нүд нь сохорсон!!!
Бид төрсөн нутгийн газар шороог бохир мөнгө угааж бгаа н

Avatar

Зочин 2021-08-31 192.82.90.109

Орон нутаг, иргэдийн эрх мэдэл байх хэрэгтэй эсэх талаар эрэгцүүлэн бодох асуудал. Эсвэл орон нутаг, тэнд оршин суудаг иргэд ямарч эрх мэдэлгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн системээр ажиллах хэрэгтэй болж байна уу. Хүүк ч зах зээлийн эдийн засаг гэж байхгүй бүх зүйл төрийн мэдэлд байна.Хувийн хэвшлийг жаахан ашигтай ажиллаж, хөл дээрээ тогтох янзтай болохоор нь элдэвээр дарамтлах байдлаар үйл ажиллагааг зогсоох, эсвэл төрийн мэдэлд буцааж авна гэсэн сэтгэхүйгээр ажиллаж байгааг хүн

Avatar

Зочин 2021-08-31 103.10.22.145

Жинхэнэ үнэн байдал байж байгаа царай нь шүү дээ

Avatar

Иргэн 2021-08-31 202.179.27.199

Наад нөхрийнхөө угшилыг судал. Хятадуудыг дэмжээд бусдыг дарамталж бгаа бол хятад гарал ай, эсвэл хятадын тусгай албаны даалгавар биелүүлж байгаа юм байна. Сайн шалга.

Avatar

Зочин 2021-08-31 202.21.108.2

Хятадыг дэмждэг нэг ч хүн бгүй битгий хальтар

Avatar

Зочин 2021-08-31 103.26.195.112

Хөдөө орон нутагт бизнес эрхлээд хэдэн хүн ажилтай, орлоготой болгоё гэхээр нутгийн удирдлагууд нь хахууль нэхээд байдаг хэцүү болсон доо.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.76.92

Оюунэрдэнэ сүүлийн үед томилж байгаа зөвлөхүүдийг харвал МАНАН г улам өтгөрүүлж урагшаа харах зам бүрэлзэх төдий л болж байгаам бишүү Хүрэлсүх даргын үед засгийн газрын үйл ажиллагаа бүтээн байгуулалтаар өрнөж байсан бол одоо найдвар багасаад л байх шиг

Avatar

Зочин 2021-08-31 202.9.46.149

Хамгийн том шантаажчинаас гуйнаа. Тэр нь биелүүлнээ. Мөн горьдвоо. Эхлээд хамгийн түрүүнд Данхруушка% Тэнэг Хүүк 2ыгоо зайлуул.

Avatar

Zochin 2021-08-31 66.181.161.79

Zasag dargad bish nutgiin uuruu udirdah baiguullaga irgediin niitiin hural buyu bagiin hurald l baij baih yostoi ed shuu bagiin irgediin 60 s deesh% ni zuvshuursun bol uul uurhai asuudalgui l ajillah yostoi harin zuvshuuruugui bol shulsee zalgiad butsah heregteidee tegehgui bol hen durtai gadniihnaas mungu bosgoson ni end tend suid hiidiin bgaa bizdee

Avatar

Иргэн 2021-08-31 66.181.182.27

Нутаг орны хөгжлийг саатуулж ЗГ-ын шийдвэрийг үл тоож өөртөө ашиг хонжоо хайсан Н.Ганибал мэтийн луйварчдад хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой! Хятадын компаниудыг бол эсэргүүцдэг гүй дотоодын компаниудад халтай гадны гар хөл болсон төрийн нэр барьсан луйварчдаас төрөө цэвэрлэж байж МУ хөгжинө. Ер. Сайддаа амжилт хүсье!

Avatar

Heleed ugie 2021-08-31 66.181.161.126

Ganilbal ugaasaa gudamjnii arhichin l bsanshdee uhsenii tur barih
Ene suhbaataraas songogdson 2 yum chuulgan bolgond ig heleh durtaig ni yana
Dugarah bolgondoo onigoond orohoig ni yana
Heden shunaltai shantaajchdiig bugdiig hulsuluud turhiraad bugd l medej bgaashdee bartsuuri bur nuguu eh oron gej tseejee delddeg uuriig ni eserguutsdeg adiyasurengiin ohiniig tuslahaaraa avchaad hajuudaa suulgaj eejiig ni tseneglej bgashuu suhbaatarchuudaa

Avatar

зочин 2021-08-31 202.21.117.38

Улс өөрөө уул уурхайн үй олон лиценз тараасан. Лиценз эзэмшигчид олон жил комплианс хангаж их хэмжээний хөрөнгө мөнгөөр хайгуул, судалгаа, тайлан тооцоо хийж төлбөр мөнгө төлж яваа. Гэвч лиценз эзэмшигчдэд энд дурдсан энэ шантаажны асуудал сүүлийн 10-аад жил тулгарч, хэзээ олборлолт, борлуулалт явуулж оруулсан хөрөнгөө нөхөх нь тодорхойгүй нөхцөл байдалд үргэлжилсээр бна. Засаг үүнийг анхаарах цаг нь болсон.

Avatar

Зочин 2021-08-31 64.119.20.249

Орон нутаг нэртэй хулгайчид шантаажууд, өөрсдөө юм хийхгүй, хүн юм хийлгэхгүй

Avatar

Зочин 2021-08-31 202.126.89.181

Бүрэн боловсруулж бараа гаргадаг үйлдвэрлэл хийгээч ээ Монголын бизнесмэнүүдээ. Уурхай бол татвараа хагас дутуу төлөөд л хэдхэн хүн түр ажиллуулаад л ашигаа хийчэхээд л гараад явчихна.Нутагт нь баахан ухсан нүх,ширгэсэн гол л үлдэнэ.Ард түмэнд юу ч үлдэхгүй.Олсон мөнгөөрөө уурхайн эзэн тансаглаад л дуусна . Зоригтойхон нэрээ тавьчихгүй нутгийн иргэд ч гэх шиг.Яг нутгийн иргэд ийм юм бичиж харагдаач.Уурхайн эзэд л бичсэн бн ш тээ

Avatar

Зочин 2021-08-31 198.98.56.248

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

МАНгар иргэн 2021-08-31 202.126.88.156

Оюун-Эрдэнэ гэж нэг золбин гөлөг огцрох болзолоо хангачихаад үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр янз бүрийн арга саам хайж элдэв захидал магтаал гүтгэлэг харлуулалтыг баруун солгойгүй цацаж нөгөө муу нэртэй АН-руу хамаг муу муухайгаа чихэж хөгөө чирж байна даа МАНгар бацаан одоо хурдан огцор!!

Avatar

Зочин 2021-08-31 192.82.69.171

Энэ гишүүний зөв ш дээ дуртай нь газар сэндийждэгээ больвол таарна

Avatar

Zochin 2021-08-31 202.126.89.112

х**….хязгаар нутгийн иргэд эн…

Avatar

Заагч 2021-08-31 202.9.47.55

Батхvv гэж харваас вирус хятад харх байна хуцаарай данжаадаа.

Avatar

Эх оронч нэриин 2021-08-31 172.58.230.227

Дор хамги йн бодохгүй бүтэхгүй нөхөд цуглардаг Patriotism is the refuge of scoundrels gedeg unen

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.99

1950 аад оны Хятад улаан хамгаалагчид яг ингэж дайсан зааж төр засгаа аврах хөдөлгөөн өрнүүлж байлаа. Одоо 2020 он болчихоод байна. Жаахан ч болов юм уншиж дэлхийн хэм хэмжээг судлаачээ. Хязгаар нутгийн иргэд минь ээ.

Avatar

Зочин 2021-08-31 202.126.89.211

Зөв хүмүүсээ сонгожээ.Баттулга ерөнхийлөгч шиг монгол эрихүн хаа байгаан.Дээл маш гоё зохьдог,барилдвал барилдчихна,зодолдчихвол зодчихно,жинхэнэ эр хүн ш дээ.Тийм хүн зөвлөх бололгүй яадгийн

Avatar

ҮНЭН 2021-08-31 103.229.122.226

ШАНТААЖЛАХ ЮУ БАЙХАВ ХАМТ ХУЛГАЙ ХИЙСЭН ХУВИА Л АВАХ ГЭЖ БАЙГАА БИЗ ХАХА

Avatar

Зочин 2021-08-31 150.129.140.195

Erunhii said ene baliar mergejliin shantajidtaigaaa hariutslaga tootsoochee!!!
Gadaad baitugai dotood hurungu oruulagchidaa huuj baina!!! Yamar ch ajil hiilgehgui, zam ch taviulahguii medrel ni muudaj, iim baihad huuli muuuli geed yaahav

Avatar

Зочин 2021-08-31 202.126.90.64

Гишүүн чинь харин Лусын өмнөөс ажиллаж байгаа юм бна даа кккк.

Avatar

Зочин 2021-08-31 139.5.217.28

Би удам судраараа энд малаа хариулж өссөн хүүн, мөнгө өгөхгүй бол босохгүй гээд зам дээр нь гэрээ бариад хөндлөн хэвтчихдэг гэсэн хахахаха, хууль зөвшөөрөл малчдад хамаагүй амандаа орсон тоо хэлээд өгвөл гэрээ ачаад нүүгээд явчихна, өгөхгүй бол хэвтээстэй. Төр цааз, хууль дүрэм гэж бна уу?

Avatar

Ард 2021-08-31 67.81.184.102

Монголд ашиггүй,их өрд унагаж б.гаа Дубайн гэрээг цуцал
Авилгалчадад цаазааравах ял өгөх хууль гарга.

Avatar

Зочин 2021-08-31 66.181.170.82

Ёстой зөв асуудал тавьж байна. Тэр Ганибал гэгч нөхрийг УИХ-аас тат…хуурамч эх оронч дүр эсгэж,цаанаа зөвхөн яаж мөнгө салгах вэ гэж бодож явдаг ийм байдал ерөнхий дөө хаа сайгүй тархаж гадна,дотны хөрөнгө оруулагчдыг ганц зовоож байгаа шүү дээ.Ерөнхий сайд аа,та энэ асуудлыг бүүр Засгийн газар,УИх-ын түвшинд авч хэлэлцээд шийдвэр гаргах хэрэгтэй. Үнэндээ орон нутаг үнэн дампуу байна. Яаж улс орон хөгжих юм бэ ?

Avatar

Зочин 2021-08-31 66.181.160.59

ха ха МАН чинь тэр чигтээ тийм хулгайчууд шүүдээ. үхсэн элэнцэгний салах салбал МАН-аасаа салах болох биз. төсвийн мөнгөний хулгайчууд, шантаажчингууд, дээрэмдэгчид, төрийн албаны дарамтлан дээрэмдэгчид гээд тэр чигтээ МАН чинь.

Avatar

Зочин 2021-08-31 103.10.23.152

Энэ шантаажлагчидыг дарж чадвал оюукаг жинхэнэ ерөнхий сайд гэж бодъё

Avatar

Зочин 2021-08-31 192.82.71.62

Шантаажчидийн эсрэг хуультай болмоор байна.Тэднээс болж улс орон асар их хохирч байна.Хохиролыг мөнгөн дүнгээр тооцохын аргагүй!

Avatar

enko 2021-08-31 192.82.65.182

huuhdee ganibal/hunii mahan hunsten/ gej nerledeg hunii udam ugsaa durak baih ni argagui shuu dee!hodoo sumuudad surguulid muu surdag baisan nohduud tendee arga buyu amidarsan bolood zasag darga bolchihson baidag.mongolin geologi uul uurhain salbar ,uildver,buteen baiguulalt tiim humuusees hamaarch gatsaj baigaag zogsooh estoi.ene bol uls orond mash ih hohiroltoi shuu.

Avatar

Зочин 2021-08-31 202.126.94.99

Терийн алба унэхээр дампуурчээ!!! Хариуцлага, хяналт огт алга!

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.34

Оросуудын даалгавраар барууны хөрөнгө оруулалтыг Монголоос хөөж гаргах даалгавартай хөлсний шантажчингууд УИХ-д ч байна!!! Жишээ нь: Оюу толгойн төслийг зогсоох, гэрээг цуцлаж Рио Тинтог хөөж гаргана гэж ил зарладаг улс төрчид байж л байна!! Тэд ОТ гэрээг уншиж ч үзээгүй, уншаад ч ойлгохгүй атлаа Монголд ашиггүй гэрээ болсон гэж амны зоргоор цуурч, учир мэдэхгүй харанхуй массын тархийг бүтэн эргүүлж амжсан!!! Одоо тэд нь ОТ гэж нэг хадны мангаа байдаг гээд ойлгочихсон!! Ерөнхий сайд энэ мэт

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.34

Ерөнхий сайд энэ мэт хорлон сүйтгэгч балмад явуулгатай маш шийдэмгий зоригтой тэмцэхгүй бол болохоо байлаа шүү!!! Тэд таныг "Рио Тинтод худалдагджээ" г.м.-ээр бархирч давшилна, айж хульчийж халширч болохгүй шүү!!! УИХ дотор хэн нь ОТ-г жадлан эсэргүүцдэг билээ?? Бүгд мэдэж л байгаа шдээ!!!

Avatar

Зочин 2021-08-31 203.91.115.37

Битгий наад хэрүүл хэмлэлдээндээ Оросууд гээд бичээд байгаачээ үүнд тэд ямар хамтаатай юм бэ? Өөрөө Хятад юмуу хаашаа юм битгий тэгж хадуураад байгаарай энэ чинь ямар хор нөлөөтэй болохыг мэдсээр байж элдэв долоон юм битгий бичээд бай

Avatar

ЗОЧИН 2021-08-31 192.82.64.158

Монгол улс гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжинө л гээд байгаа ш тэр төрийн албан хаагчид нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бол төрийн албан хаагчдын нүдэнд ялангуяа татварын байцаагч нарын нүдэнд дойлуур болж л харагддаг .

Avatar

ЗОЧИН 2021-08-31 192.82.64.158

Хоосон хүмүүсээс юу авах гээд татвар торгууль яриад ажлыг нь хийлгэхгүй байгаа нь тодорхой . 2 жил шахам ААН төрд хаалгаа түгжүүлснээс болоод орлого байхгүй төрийн албан хаагчдын авилгалд авдаг орлого байхгүй болсон . ААН -үүд саяхнаас ажлаад эхлэнгүүт авилгалаа авах гээд амь тавих нь лдээ. Тэр татвар торгуулийг нь битгий төлөөрэй татвар торгууль шийтгэлийг төлөхгүй байх нь зөв . Олон улсын тусламжын зарцуулалтаа ил тод тайлагнахгүй бол ард түмэн татвар , торгууль төлөхгүй байх эрхтэй.

Avatar

ЗОЧИН 2021-08-31 192.82.64.158

Төрийн албан хаагчид нэртэй шимэгч хорхойнуудаа зайлуулаачээ . Монгол улсын төрд шургалсан луйварчид бүгд шат шатандаа ажил хийлгэхээ байлаа . Татвар торгууль төлбөр хураамж боломжит бүхий л аргаар ирэгдийг дарамтлаад эхэлсэн байна . Гааль , татвар , мэргэжлийн хяналт, цагдаа , уул уурхай , дулаан дамжуулах гээд хаа сайгүй бүгд ханцуйгаа шамлаад дайраад эхэлсэн байна лээ . Хөөрхий ААН -үүдийнхээ хаалгыг 2 жил таг хаачихаад ичихгүй татвар торгууль гээд дайраад байхын.

Avatar

Сүхбаатарын жинхэнэ иргэн 2021-08-31 27.85.207.246

Хнн заавал уул ус газар шороогоо сэндийчүүлж хөгжих ёстой юм шиг. Уурхайн боссууд танай сайтад үг дайж бичүүлдэг болжээ. Тал нутаг онгон байгалиараа байх нь зөв. Н.Ганибал гишүүн мундаг байна уурхайн эзэдтэй тэмцээд.

Avatar

Тунгаа 2021-08-31 103.9.90.130

Орон нутгийн иргэд болон багийн хурлаас дэмжээгүй байхад уул уурхайн тусгай зөвшөөрлийг олгодог зохицуулалт өөрөө буруу байна. Тусгай зөвшөөрлөө авчихаад үйл ажиллагаа явуулах гэхээр орон нутгийн иргэд, сумын иргэдийн хурал, тамгын газрынхан ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж аж ахуйн нэгжээс хүссэн хэмжээгээр мөнгө аваад эцэст нь малчидтайгаа учраа ол гээд хаядаг. Ийм кэйс олон суманд болсоор байсаар хөрөнгө оруулалт бол цаашаа шүү.

Avatar

Зочин 2021-08-31 202.126.90.41

Тийм шүү Шантаажчид хаа сайгүй ажил гацааж байна. ЗГХЭГ дотор байгаа. референт ажилтай Балжинням гэж шантаажчин ААН-үүдийг гүтгэн харлуулахдаа гаргууд. Өөрийгөө би үе үеийн Ерөнхий сайдуудаас илүү. Учир нь тэд явдаг . Би байж л байдаг . Хэний ажлыг явуулах вэ, бас явуулахгүй вэ гэдгийг би л мэднэ гэж сайрхдаг.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.73.46

Шантаачдынхаа ой гутам асуудлаа өөрсдөө зохицуулж үз. Юу болгонд ерөнхий сайд гэж унгас алддагаа орхиж үз. Нэртэйгээр нь авгай бид хоёр хэрэлдээд байна. Зохицуулж өгөөч гэж чалчаач. Амьдралдаа арчайтай байж сур. Чадахгүй бол хохь чинь. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг авирладгаа л больчих.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.64.208

ene erunhii said chaavaas yugaa medehviidee! bas neg bolovsrolgui erguu dagz, hiij chaddag yum baidaggui, hiij chadah husel ch baihgui hugiin ulun dagz shdee. erunhiilugch erunhii saidiig ATG sain shalgah geregtei uul n!

Avatar

Кса 2021-08-31 202.126.89.82

Сумын засаг дарга нар гэж ёстой новшнууд. Гадны хүмүүсийг бөөн мөнгө л гэж харна. Өлөнгүүд. Ахиу их хэмжээний мөнгө, жийп өгье гэвэл газар нутгаа шууд л өгнө.

Avatar

Цогтбаяр 2021-08-31 103.9.90.130

мөнгийг нь авчихаад малчидтайгаа учраа ол гээд бүр шийдэж өгөхгүй хаядаг гэсэн шүү. Увс аймгийн Хяргас сумынхан бол энэ тал дээр бүр гаршсан хаха.

Avatar

Зочин 2021-08-31 202.9.40.94

30 жил газар шороогоо ухлаа өөдөлсөн юм юу ч алга.хэдэн нөхдүүд л тасархай баяжлаа.Зүгээр Эрдэнэт л Оюу толгой Тавантолгой гурваа ажиллуулаад бусдыг нь болих хэрэгтэй хойч үегүй юм шиг бүгдийг нь зэрэг ухаад хямдын хямд зарах гэж дайрцгаах юм.Үлдсэнийг нь хойч үе маань идэг л дээ

Avatar

Зочин 2021-08-31 192.82.76.90

Хязгаар нутгийн иргэд хэхэ юун коммунизмын үеийн нэргүй захидал шиг юм яваад байх юм шантаажичдын ард АН байдаг гэнэ бүх суманд АН засаг барьдаг бололтой инээдэмтэй юм бэ

Avatar

Зочин 2021-08-31 202.126.90.71

Энэ жил 100 жилээ хийгээгүй нь зөв.Ганибал өөрөө морьдоо хэмжээд эх захгүй хэрүүл,маргаан наадам биш нанчилдаан болох байсан.

Avatar

иргэн 2021-08-31 192.82.72.244

үнэхээр зөв сэдэв байна. байгаль орчны техник эдийн засгийн үндэслэл дээр л суурилах ёстой болохоос малчдын 2 толгойтой тугал гарлаа гэдэг худлаа сенсааци дээр үндэслэн шийдвэр гаргаж болохгүй ш дэ

Avatar

Зочин 2021-08-31 59.153.115.161

Э/з битгий хэл суурь боловсрол бакалаврын боловсролгүй амьтан тавьчихаад э/з-аа сайжруулах юм ярихын

Avatar

Zochin 2021-08-31 66.181.161.126

Kkk ene Galindev ch biluu ganibal genuu unen ineedtei nuhur shuu
Ter batsuuriinhaa nohoid baridag mod bolood bad zalgamj ni bolood yavdag
Suhbaatart uchnuun hyatad uurhaig batsuuri tsetsegluulsen shuu tendeesee huhi hurtdeg hudlaa dur esgene shantaachidaa hulsulnu nairna negdene
Yag l batsuuriinhaa umnuud hiideg uildliig ni hiigeed l yavjiinashdee

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.126

Odoo bichigtiin boomtiig uursdiin halaad negtei hyataduud nuhduudeer duurgej bgaa hanaj tsaddagui 2 n**** iim yumnuudiig bulhai bulaig ni meddeggui songosondoo suhbaatarchuud mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж