Иран, Сири хоёр АНУ-ын хоригийг хамтын хүчээр сөрж зогсоно

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Иран, Сири хоёр АНУ-ын хоригийг хамтын хүчээр сөрж зогсоно

Иран, Сири хоёр АНУ-ын хоригийг хамтын хүчээр сөрж зогсоно

Иран, Сири хоёр улс холбоотнуудын эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг хүчтэй сөрөн зогсох амлалтыг өнгөрсөн Ням гаригт өглөө. Тодруулбал, Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Мекдад Дамаск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн Ираны Гадаад хэргийн шинэ сайд Хоссейн Амир-Абдоллахианыг хүлээн авч уулзах үеэр уг хамтын мэдэгдлийг хийсэн юм. Мөн энэ хамтын хичээл зүтгэл Ираны шинэ удирдагчийн засаглал дор улам бэхжинэ гэдгийг онцолжээ.

Иран нь Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын хамгийн найдвартай ар тал байж ирсэн бөгөөд Сирийн 10 жил үргэлжилсэн иргэний дайны үеэр Ираны өнцөг булан бүрээс олон мянган дайчныг илгээж байв. Энэ дайны улмаас Сирийн хагас сая хүний амь нас үрэгдэж, нийт 23 сая хүн амын тэн хагас нь орон гэрээсээ дайжсан. Өдгөө Сирийн засгийн газар ОХУ, Ираны тусламжтайгаар улс орны ихэнх хэсэгт энх тайвныг тогтоож чадсан ч тус улсад тавьсан АНУ болон Европын холбооны хориг арга хэмжээ одоо ч үргэлжилж буй юм.

Тухайлбал, АНУ-ын Сангийн яамнаас хэрэгжүүлж буй эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ нь Сирийн засгийн газар руу нефть тээвэрлэх үүрэгтэй Сири, Иран, Орос гурван улсыг хамарсан өргөн сүлжээг боогдуулахад чиглэдэг. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрээс Вашингтоныг гаргасны дараа Тегераны эсрэг хориг арга хэмжээ авч байв. Энэ хоригийн улмаас Ираны нефтийн тээвэрлэлтээс ихээхэн хамаарч байсан Сири улсад их хэмжээний түлшний хомсдол үүссэн юм.

Цаашлаад уг тээвэрлэлт сүүлийн хоёр жилийн турш учир битүүлэг халдлагад өртөх болсонд Сири улс Израилийг буруутгадаг. Амир-Абдоллахян нисэх онгоцны буудал дээр хэлсэн үгэндээ "Хоёр улсын удирдлага эдийн засгийн халдлагатай тэмцэж, хоёр орны ард түмэнд учрах дарамтыг бууруулахын тулд хүчтэй алхам хийх болно” гэжээ. Гэхдээ хоёр улс үүний эсрэг хэрхэн тэмцэх талаар дурдаагүй аж. Тэрбээр Сири улсыг “Сөрөн зогсогч орон” хэмээн тодорхойлж, өнгөрсөн хугацаанд Дамаск, Тегеран хоёр хамтын хүчээр ялалтад хүрсэн болохыг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж