Х.Баттулга нэр дэвшвэл түүний өрсөлдөгч МАН-аас хэн байх вэ? | News.MN

Х.Баттулга нэр дэвшвэл түүний өрсөлдөгч МАН-аас хэн байх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Х.Баттулга нэр дэвшвэл түүний өрсөлдөгч МАН-аас хэн байх вэ?

Х.Баттулга нэр дэвшвэл түүний өрсөлдөгч МАН-аас хэн байх вэ?

Зуны турш үргэлжилсэн аялал зугаалга, амралт сувилал өндөрлөж, хичээл сургууль эхэллээ. Нийгмийн амьдрал эргэн сэрж, хэвийн горимдоо шилжин орохоор завдаж байна. Улс төрийн хүрээнийнхэн хөдөлгөөнд орж, нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчид тодорч, тодруулах “ажиллагаа” үндсэндээ идэвхжлээ. Энэ намрын улс төр ийнхүү хөшгөө нээв. МАН-ын Бага хурал маргааш болох гэж байна. Тус хурлаар эрх баригч нам Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах юм. Нөхөн сонгуульд хэнийгээ сойхоо Бага хурлын гишүүд нь шийднэ. Нам доторх өрсөлдөөн ил цагаан болж, маргаашийн хурал илүү ширүүн уур амьсгал дунд өрнөж болзошгүй байна. Намжмал байсан улс төр сэржээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд, тодруулбал Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшихээ зарласан. Түүний хувьд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тэргүүлж буй Ардчилсан намаас нэр дэвших боломжтой. Бие даах ч эрхтэй. Гэхдээ хууль эрх зүйн  хувьд түүний өрсөлдөх эрх маргаан дагуулна. Эрх баригч намынхны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч экс Ерөнхийлөгч байх нь дамжиггүй. Түүнтэй МАН-аас хэн нүүр тулах бол…

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Н.Батшугар, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулуун нар дор бүрнээ өөрсдийн сурталчилгаа, ухуулах ажлаа цахим орчинд сэмхэн эхлүүлжээ. Дүүрэгт хийж, хэрэгжүүлсэн ажлаа зарим нь дахин сануулж, тойргоо “услах” ажилдаа хүртэл шамдан орсон байх жишээтэй. Тэд хүчтэй өрсөлдөгчид мөн үү. Хэн нь Х.Баттулгатай илүү өрсөлдөгч байж чадах вэ.

МАН-ын Бага хурлаар Сонгинохайрхан дүүргийн нэр дэвшигчдийг тодруулах үйл явц хамгийн их анхаарал татаж байгаа юм. Учир нь, эрх баригч нам доторх “ах нар”-ын “зодоон” үүгээр илэрч, тэд хэн нь хэн бэ гэдгээ нэгэндээ үзүүлэх, эсвэл найр тавин чимээгүй өнгөрөх эсэхийг одоо харах үлдэж байна. МАН-ын хуваагдал, фракц хоорондын түнжин хагарсан чимээгүй өс хонзон нөхөн сонгууль дор эргэн амилж бас магадгүй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд улс төрд нөлөөгөө хадгалахаар шийдсэн бололтой. Түүний “оргил цаг” Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай хамт дууссан гэж зарим хүн харж байсан. Гэвч тэр нөхөн сонгуулиар дамжуулан улс төрд эргэж ирэхээ зарлав. Хүсэх юм бол тэр ирж чадах л улстөрч. Түүнтэй Сонгинохайрхан дүүрэгт МАН Ж.Сандагсүрэн, эсвэл Н.Алтаншагайг өрсөлдүүлэх нь ялалт бэлэглэж байгаатай агаар нэг. Өөрөөр хэлбэл, Хотын фракцыг өөрийн хана хэрэм болгосон Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргээ мэдээд, өөрийн хүмүүсээ илгээлээ гэхэд “буусан” экс Ерөнхийлөгчид ач санахтай энэ нь ижил юм. Үзүүштэй өрсөлдөөнд энд гарахгүй л болов уу.

Хотын фракц дотор багтаж буй эдгээр эрхмүүдээс илүүтэй С.Мөнхчулуун Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх нь нөхөн сонгуулийн чансааг өсгөж таарна. Одоогоор хашсан албан тушаал, улс төрд яваа он жилүүдийг нь харвал Х.Баттулга хол илүү. Хэдий тийм боловч С.Мөнхчулууныг дутуу үнэлж болохгүй. Сайн эцгийн нэрээр улс төрд өргүүлж гарсан хүмүүсийн нэг бол Э.Батшугар. Түүний хувьд Х.Баттулгатай нэр дэвших эсэхийг МАН, МАХН-ын тохироо л мэднэ.

Хэрэв Х.Баттулга нэр дэвшлээ гэхэд түүнд илүү өрсөлдөгч байж чадах нэгэн бол эдийн засагч Л.Наранбаатар. Экс Ерөнхийлөгчийг сөрж зогсох хэмжээнд тэр хэдийнэ ирсэн. МАН дотроо шинэ хүн хэдий боловч улс төрд тэр өгсөж яваа нэгэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “гал тогоо”-г барьж явсан З.Энхболдтой Л.Наранбаатар нэр дэвшихээ зарлаад, түүний эсрэг Сонгуулийн ерөнхий хороо багаараа “ажилласан” байдаг юм. Х.Баттулгатай холбоотой төмөр зам, түүнийг тойрсон будилаантай, эдийн засгийн боломжийг үгүй хийсэн маш олон ноцтой зөрчлийг тооцоо судалгаатай нь дэлгэн тавьж, үүнийхээ төлөө хэлмэгдэж явсан Л.Наранбаатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн болсон гэх. Ардчилсан намаас экс Ерөнхийлөгч дэвшихгүй бол Л.Наранбаатарын хувьд өөр хэрэг л дээ.

Эцэст нь өгүүлэхэд, Х.Баттулгын эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадах хоёр залуу бол С.Мөнхчулуун, Л.Наранбаатар гэж л эндээс харагдаж байна. Бусад нь байдаг л дүрүүд. Тэд аль аль нь их улс төрд бие дааж хүртэл нэр дэвшиж байсан. Энэ удаа харин танхимаас нэрээ дэвшүүлэх боломжтой. Нам доторх тэдний дэмжлэг хэр байхыг таашгүй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд намын эрх мэдлээ албан бусаар атгаж суугаа гэх. Түүний хувьд хотын фракцтай зөрчилдөж ирсэн. Энэ утгаараа өөрсдийн хүмүүсээ сойж магадгүй.

Б.Цогт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-31 150.129.141.238

Энд сэтгэгдэл бичиж бгаа хулгайчуудын гар хөлүүдийн байгаагаас анзаархад элбэгдорж баярцогт сайхан бэлэг тэргүүтний явуулга бна я

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.127

Маны баньд нар их хуцаж байх шив та нарт женкогын баагаад бөгсөө арчсан 00 ийн цаас ч хурцдана муу мангарууд

Avatar

Зочин 2021-08-31 158.69.63.54

= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-31 122.201.21.46

Мөнхчулуун дээр байхаа.

Avatar

Зочин 2021-08-31 66.181.161.52

Мөнхчулуун л байна да.

Avatar

Зочин 2021-08-31 103.10.23.152

Баттулга нэр дэвшхээр дараа нь тачигийн бүх барааны үнэ өсдөг тэгж шархаа нөхдөг жудаггүй эр

Avatar

зочин 2021-08-31 202.9.46.4

баттулга арай тийм тэнэг сонголт хийхгүй байхаа тэгт өөтөө лай хураахгүйгээ мэдэхтэй байлгүйдээ

Avatar

Зочин 2021-08-31 202.9.40.58

Уг нь Мөнхчулуун чинь тун давгүй залуу ш дээ. Тэгээд манайхан мэдлэг чадвар гэхээсээ илүү хэн нь илүү мөнгө хаяна түүнийг гаргадаг болсон шдээ. Уг нь хэдий чинээ боловсрол мэдлэгтэй хүмүүс гарна төдий чинээ хөгжлийг авчрах юм байгаа юм ш дээ

Avatar

Зочин 2021-08-31 66.181.178.28

Монголын төрд хамгийн хэрэггүй хүн бол энэ Женко болой.Энэ монгол улсын төлөө юу ч хийхгүйээ. Зөвхөн мөнгө олохын төлөө л зүтгэдэг (өөрийнхөө төлөө шүү) хулгайч царайтай хог…Алив тэр МОНГОЛ ЯЛНААА гээд л лоозон тавиад байсан…Тэгээд ялсануу…Муу нохой. Нохой зантай золиг.

Avatar

Жонхуужа 2021-08-31 202.55.183.108

Үнэн ш дээ. Монголын эдийн засгийг хятадаас хараат болгон гээд шаагаад байсан хаана байнө

Avatar

Зочин 2021-08-31 66.181.160.103

АРДЫН НАМ 3 оймстой болсон ш дээ. 1. Оймс гозолзуулсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр – 2. АН-д гологдсон "Оймс" хочит Наранбаатар 3. Оймсонд авлигын доллороо нуусан түшмэл Баярсайхан. Энэ 3 оймс аль нь ч явахгүй дээ. МАНгарууд аа

Avatar

Зочин 2021-08-31 192.82.82.205

Бүгд л нохойн жогорхойнууд байна. Х.Баттулгатай үзэхээс хамгийн нэр хүндтэй явсан, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь хүртэл айгаад сонгуулийг жорлон болгосон шүү дээ. МАН, С.Эрдэнэ, Элбэгдорж нар айхад аргал хөдлөнө гэдэг болоод байгаа юм байна даа…

Avatar

Зочин 2021-08-31 192.82.73.46

Х Баттулга хошуу ноён С.Эрдэнэ вантай ий хурдан

эвлэрчихнэ гэж баймааргүй юм. Х.Баттулга одоо болоо шүү дээ Яасан эрх мэдэлд шунаж ханадаггүй гөлөг вэ?

Avatar

Зочин 2021-08-31 66.181.191.161

Shorond orohgvin tul er hvnii 14 mehee hiij bna. MAN-iin darga Oyuk Jenkogoos argamjaatai. Ter argamjaag Hero gedeg.

Avatar

н**ш 2021-08-31 192.82.77.32

яасан ховхорч өгдөггүй хатиг вэ

Avatar

Жанхууг шоронд хий. 2021-08-31 66.181.183.232

21-р зуунд Монголчууд нүүрсээ машинаар зөөж, хил гаалийн хяналт шалгалтыг давах гэж хамаг цагаа алдах зуур Оросууд нарийн царигтай төмөр замаар нүүрсээ хятад руу гаргаж зорилгоо биелүүлэв. Монгол ялагджээ. Эх орноо гэсэн болгон нь адгийн н**ш болж ад үзэгдэж, эх орноо хорлогч кармааны хулгайч байсан самбочин төвд тагжгар АГУУ ЭХ ОРОНЧ болж Монголчуудын тархийг угаасаар…

Avatar

Жанхууг шоронд хий. 2021-08-31 66.181.183.232

Үр ашиггүй төмөр замын төслийг шүүмжилж, аудитын шалгалт оруулна, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар мега төсөл эхлүүлж Монголыг хөл дээр нь босгох гэж байсныхаа төлөө М.Энхсайхан зохиомол хилс хэрэгт гүтгүүлж шоронд ял эдлэв. Энэ хооронд Орос болон Хятадын тагнуул болох Жанхуу нь Зүүнбаян руу ямар ч үр ашиггүй төмөр зам тавиулж Монголчуудыг молиго үмхүүлж чадаж байна. 21-р зуунд Монголчууд нүүрсээ машинаар зөөж, хил гаалийн хяналт шалгалтыг давах гэж хамаг цагаа алдах зуур Оросууд нарийн

Avatar

Жанхууг шоронд хий. 2021-08-31 66.181.183.232

Жанхуугийн Төмөр замын луйврыг зоригтой илчилсэн сэтгүүлч Болормаа алагдсан, Жанхуугийн төмөр замын хулгай, луйварт аудит хийж байсан ЗТЯ-ны мэргэжилтэн залуу Жанхуугийн а******н Махбалын гарт зэрлэгээр алуулсан. АН намаас ЕРК-н сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөртэй, хамгийн их хөрөнгөтэй АПУ-н Батхүүг Төрийн Ордонд урьж авчраад хөслний этгээдүүдээр алуулсан хүн бол мэдээж Жанхуу. Жанхуугаас өөр ийм бузар булай, хүн аймшгийн аллага зохион байгуулж чадах хүн одоогоор Монголд байхгүй. Үр

Avatar

Зочин 2021-08-31 66.181.191.161

Ene ch vnen shvv dee !

Avatar

Жанхууг шоронд хий. 2021-08-31 66.181.183.232

Оросыг, Баттулгыг шүүмжилдэг байсан Болормаа сэтгүүлч алагдсан, Баттулгын төмөр замын хулгайд аудит хийж байсан ЗТЯ-ны мэргэжилтэн залуу Баттулгын а******н Махбалын гарт зэрлэгээр алуулсан, Оросыг шүүмжилж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар мега төсөл эхлүүлж Монголыг хөл дээр нь босгох гэж байсныхаа төлөө М.Энхсайхан хилс хэрэгт гүтгүүлж шоронд суулаа. Энэ хооронд Баттулга Зүүнбаян руу ямар ч үр ашиггүй төмөр зам тавиулж өдгөө монголчууд нүүрсээ машин дээр ачиж хил дээр оочерлох зуур оросууд

Avatar

Зочин 2021-08-31 59.153.115.161

ЖЕНКО хулгайч

Avatar

тонилог 2021-08-31 202.179.26.161

улсаа хөгжүүлэх хугацаа байсан юм ч хийгээгүй хулгайлсаар ирсэн учир одоо бол шоронд орохгүй 4 дархлагдаж хугацаа хожихыг хүсэн байгаа.нарийн төмөр зам гацааж монголд 10 тэрбум долларын шууд хохирол мөнгөөр хэмжигдэхгүй жолооч нарын амь, байгаль экологийн сүйрэл авчирсан дураак

Avatar

Зочин 2021-08-31 37.47.204.12

Bushuuhan shorond hiih shaardlagatai

Avatar

Зочин 2021-08-31 202.179.24.189

ЖЭНКО бол ЛУЙВАРЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж