Дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй байна

Дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй байна

Олон жил нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтыг 2012 оноос хойш мөрдөж буй. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалж буй Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийнхэн дүгнэжээ. Хэрэв дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангуулж чадвал түгжрэлийг сааруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн зарим авто замыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай авто замын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа. Үүнд,

  • Тээврийн хэрэгслийн “цахим гэрчилгээ” нэвтрүүлэх ажил /Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх/
  • Ерөнхий боловсролын сургуулийг 5/9 шилжүүлэх
  • Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,
  • Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,
  • Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,
  • Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,
  • Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,
  • E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,
  • Автомашингүй гудамж бий болгох,
  • Зогсоолгүй бүс бий болгох,
  • Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,
  • Явган зам, дугуйн зам, авто замын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,
  • Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,
  • Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж