Тусгай дугаарын утсанд өчигдөр 6589 дуудлага бүртгэгджээ | News.MN

Тусгай дугаарын утсанд өчигдөр 6589 дуудлага бүртгэгджээ

Тусгай дугаарын утсанд өчигдөр 6589 дуудлага бүртгэгджээ

Тусгай дугаарын утсанд өчигдөр 6589 дуудлага бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6589  дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хүлээн авсан дуудлагын тоог өмнөх өдөртэй харьцуулахад 67.9 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 77 хувьд  амжилттай үйлчилжээ.

Батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотой дуудлагын ачаалал өссөн байна. Мөн өмнөх өдөртэй харьцуулахад вакцинжуулалттай холбоотой лавлагаа 50 хувь, шинжилгээтэй холбоотой лавлагаа 40 хувиар өсчээ.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсаар 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь нийт 281.466 дуудлагаас 213.973 дуудлагад амжилттай үйлчилсэн.

Өнгөрөгч долдугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 93 хувь, нийт 174.439 дуудлагаас 162,609-д амжилттай үйлчилсэн бол 8 дугаар сарын (2021.08.30-ны хүртэлх) дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 88 хувь, нийт 101,701 дуудлагаас 89,229 амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж