ЭМЯ: 2740 тохиолдол батлагдсаны 2213 нь орон нутагт бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2740 тохиолдол батлагдсаны 2213 нь орон нутагт бүртгэгдэв

ЭМЯ: 2740 тохиолдол батлагдсаны 2213 нь орон нутагт бүртгэгдэв

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2740 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 527, орон нутагт 2213 тохиолдол бүртгэгджээ. Харин зургаан хүн нас барж, 2287 хүн эдгэрсэн байна.  Нас барсан иргэний хувьд 61-80-аас дээш насны байсан бөгөөд тав нь архаг суурь өвчтэй, нэг нь Сovid-19 халдварын улмаас нас баржээ. Нийт нас баралт 937 боллоо.

  • Хөнгөн-8633
  • Хүндэвтэр-4041
  • Хүнд-1025
  • Маш хүнд-195

Сүүлийн 24 цагийн байдлаар 13894 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2121 нь хүүхэд, 433 нь жирэмсэн эх эмчлүүлж байна. Дельта вирусийн халдвартай нэг хүн дунджаар долоон хүнд халдвар тараах эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж