Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр /2021.08.30/ нийт 399 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Дуудлагаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, орон нутагт хүн гэмтсэн осол зөрчилгүй байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд гэмтсэн хүн:
- Явган зорчигч-6
- Зорчигч-5
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -7
- Гурван автомашин мөргөлдөж-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсэний нийслэлд 53, орон нутагт гурван зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Х.Даваахүү
Холбоотой мэдээ