Хятадад зургаа, долоон настнуудаас шалгалт авахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Хятадад зургаа, долоон настнуудаас шалгалт авахыг хориглов

Хятадад зургаа, долоон настнуудаас шалгалт авахыг хориглов

Хятадын засгийн газар энэ хичээлийн жилээс эхлэн цаашид зургаа, долоон настай сурагчдаас бичгээр шалгалт авахыг хориглолоо. Эрх баригчид маргаан ихтэй байдаг боловсролын системд өөрчлөлт оруулж, сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд тулгардаг дарамтыг хөнгөлөхийн тулд хэд хэдэн цуврал арга хэмжээ авч буйн нэг нь энэ юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдүүдээс бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн 18 нас хүрч, их сургуульд элсэх хүртлээ байнга шалгалт авдаг нь сурагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд асар их дарамт учруулдаг аж.

Тиймээс Хятадын боловсролын яам нэг, хоёрдугаар ангид бичгийн шалгалт авахыг бүрмөсөн хориглож, бусад ангиудын шалгалтын тоонд хязгаар тогтоожээ. Тэд “Шалгалт бол сургалтын зайлшгүй чухал хэсэг мөн. Гэвч зарим сургуульд шалгалт хэрээс хэтэрч, байнга давтагдах шалгалт хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг залруулах шаардлагатай. Зургаа, долоон настай буюу нэг, хоёрдугаар ангийн сурагчдаас бичгээр шалгалт авахыг хориглож байна.

Түүнээс дээш ангиудад улирал бүрийн төгсгөлд эцсийн шалгалт авч болно. Харин улирал дундын шалгалтыг зөвхөн ахлах ангид зөвшөөрнө. Мөн бага сургуулийн сурагч шинэ орон нутагт нүүх, сургууль шилжих тохиолдолг шалгалт авахыг хориглоно. Түүнээс гадна төгсөх ангийн биш ахлах сургулийн сурагчдаас сэдвийн шалгалт, долоо хоногийн, сарын шалгалт гэх мэтийг авахыг хориглож байна. Мөн академик судалгаа гэх мэт ондоо нэрээр халхлан шалгалтын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулбал хариуцлага тооцно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж