З.Ганбаатар 16 дугаар байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

З.Ганбаатар 16 дугаар байр эзэллээ

З.Ганбаатар 16 дугаар байр эзэллээ

НЭМЭЛТ:

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдсөн З.Ганбаатар 556 оноотой 16 дугаар байр эзэллээ. Шигшээ шатанд 564 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шалгарав. Урьдчилсан шатыг Энэтхэг болон Хятадын тамирчид 575 оноотой тэргүүлжээ. З.Ганбаатарын хувьд паралимп дуусаагүй. Тэрбээр 25 болон 50 метрийн холимог багийн төрөлд өрсөлдөх хуваарьтай.

ПАРАЛИМП: ӨНӨӨДӨР З.ГАНБААТАР ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО

Токио-2020 паралимпийн наадмын буудлагын спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээн өнөөдөр/2021.08.31/ болно. Энэ төрөлд Монгол Улсаа төлөөлөн З.Ганбаатар оролцоно.

Өдгөө 39 настай манай тамирчны хувьд 2014 оны Азийн пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан туршлагатай.

Одоогийн байдлаар Монгол нэг алт, нэг шагналт тавдугаар байр, хоёр шагналт долдугаар байр эзэлсэн амжилттай багийн дүнгээр 49 дүгээр байранд бичигдэж байна. Медалийн тоогоор 119 медальтай Хятад улс тэргүүлж байгаа бол тэдний араас 70 медальтай Их Британи, 64 медальтай Оросын баг тамирчид удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж