Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгад МАН-ынхан дургүйцэв

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгад МАН-ынхан дургүйцэв

Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулгад МАН-ынхан дургүйцэв

Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллахаар болсон нь МАН-ынхны эгдүүцлийг хүргэлээ. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Х.Баттулгыг “Эсгий хийх газар нохой хэрэггүй” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “АН-ыг амжилттай самарлаа. Одоо МАН-ыг гэцэн тууж яваа” гэж жиргэжээ.

Энэ мэтчилэн МАН-ын томчууд Ерөнхий сайдын зөвлөхүүдийн томилгоонд тун дурамжхан байна. Улс төрд мөнхийн дайсан, найз гэж байдаггүй гэдэгчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө авсан нь олон нийтийн дунд ч МАНАН бий боллоо гэх шүүмжлэл дагууллаа. Ерөнхий сайд энэхүү томилгоогоо тайлбарлахдаа “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны нэг гишүүнээр Х.Баттулгыг томилсон гэжээ. Энэ нь нам улс төр бус спортын холбоодын тэргүүн, олимпийн хороо, тамирчдын төлөөлөл орж ажиллах хороо гэнэ.

Үүнээс гадна "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилсон нь бас л маргаан дагуулав. Э.Долгион нь Худалдаа хөгжлийн банкны захирал “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүн гэх яриа дуулддаг.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ намынхаа ах нараас айж ичилгүйгээр ил цагаандаа гарч Х.Баттулгыг дэргэдээ авсан нь МАН доторх “зодооныг" өрдлөө. Хөшигний ард Х.Баттулгыг нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших таамаг байсан. Х.Баттулга Ерөнхий сайдыг зүгээр ч нэг бараадчихаагүй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
11
БурууБуруу
10
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж