АНУ-ын сүүлчийн онгоц Кабулыг орхиж, талибууд баяраа тэмдэглэв | News.MN

АНУ-ын сүүлчийн онгоц Кабулыг орхиж, талибууд баяраа тэмдэглэв

АНУ-ын сүүлчийн онгоц Кабулыг орхиж, талибууд баяраа тэмдэглэв

АНУ-ын сүүлчийн онгоц Кабулыг орхиж, талибууд баяраа тэмдэглэв

АНУ-ын армийн сүүлийн гурван онгоц өнгөрсөн шөнө/2021.8.31/ 03:29 цагт Хамид Карзай нисэх буудлаас хөөрч, Афганистанаас иргэдээ татах үйл ажиллагааг албан ёсоор дуусгалаа.

АНУ-ын төв командлалын удирдагч генерал Кеннет МакКензигийн мэдэгдсэнээр одоо Афганистанд нэг ч америк цэрэг үлдээгүй боловч төлөвлөж байсан хэдэн зуун иргэн нутаг буцаж чадалгүй үлдсэн гэнэ.

Ийнхүү Афганистаны дайн нийт 19 жил, 10 сар, 25 хоног үргэлжилсний эцэст албан ёсоор төгслөө. Генерал Кеннет МакКензи “Үнэнийг хэлэхэд талибууд бидний иргэдээ татах үйл ажиллагаанд маш их тус болсон. Тэдний ачаар нисэх буудал аюулгүй байж, онгоц амжилттай хөөрлөө. Хэдийгээр тэд мэргэжлийн түвшинд ажиллаж чадаагүй ч хийсэн бүхэн нь АНУ-ын иргэдээ татаж авах ажиллагааг амжилттай дуусгахад нэмэр боллоо” хэмээн мэдэгджээ.

Гэвч түүний энэ мэдэгдэл олон хүнийг бухимдуулж, өнгөрсөн долоо хоногийн амиа золиослогчдын халдлагад олон зуун гэм зэмгүй афганчууд болон 13 америк цэрэг нас барсныг сануулжээ. Түүнчлэн Афганистанд АНУ-ын хэдэн зуун иргэн нутаг буцаж чадалгүй үлдсэнээс гадна америкчүүдтай холбоотой ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байсан хэдэн мянган агфан иргэн үхлийн аюул дунд хоцорсон хэмээн шүүмжлэгч нар бичиж эхэлжээ.

Жо Байдены мэдэгдсэнээр АНУ энэ хугацаанд нийт 122 мянган иргэнээ татаж авсан байна. Гэвч албаныхны мэдээлж байгаагаар тэдний ердөө 5400 орчим нь америкчүүд бөгөөд үлдсэн нь афган голдуу дүрвэгчид аж. Мөн дор хаяж 250 америк иргэн Афганистанд үлдсэн аж.

Харин талибууд АНУ-ын сүүлийн онгоц хөөрмөгц бүрэн тусгаар тогтнож, Талибан засгийн газар байгуулж байгаагаа зарлан баяраа тэмдэглэж тулаанд ороход бууддагаас олон сумаар удтал тэнгэр рүү буудацгаажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-08-31 103.14.37.6

20 jiliin dain talibanii yalaltaar undurluluu

Avatar

Зочин 2021-08-31 158.69.63.54

****** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-31 192.82.72.13

Талибууд бас энэ америкууд хурдан асуудалгүй зайлааса гэж хүсэж байсан юм билээ. Асуудал гараад явахаа болилоо гэвэл тхлибууд Кабулаас дахиад уул руугаа хөөгдөнө гэдгээ мэдэж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж