АНУ-ын армийн сүүлийн гурван онгоц өнгөрсөн шөнө/2021.8.31/ 03:29 цагт Хамид Карзай нисэх буудлаас хөөрч, Афганистанаас иргэдээ татах үйл ажиллагааг албан ёсоор дуусгалаа.
АНУ-ын төв командлалын удирдагч генерал Кеннет МакКензигийн мэдэгдсэнээр одоо Афганистанд нэг ч америк цэрэг үлдээгүй боловч төлөвлөж байсан хэдэн зуун иргэн нутаг буцаж чадалгүй үлдсэн гэнэ.
Ийнхүү Афганистаны дайн нийт 19 жил, 10 сар, 25 хоног үргэлжилсний эцэст албан ёсоор төгслөө. Генерал Кеннет МакКензи “Үнэнийг хэлэхэд талибууд бидний иргэдээ татах үйл ажиллагаанд маш их тус болсон. Тэдний ачаар нисэх буудал аюулгүй байж, онгоц амжилттай хөөрлөө. Хэдийгээр тэд мэргэжлийн түвшинд ажиллаж чадаагүй ч хийсэн бүхэн нь АНУ-ын иргэдээ татаж авах ажиллагааг амжилттай дуусгахад нэмэр боллоо” хэмээн мэдэгджээ.
Гэвч түүний энэ мэдэгдэл олон хүнийг бухимдуулж, өнгөрсөн долоо хоногийн амиа золиослогчдын халдлагад олон зуун гэм зэмгүй афганчууд болон 13 америк цэрэг нас барсныг сануулжээ. Түүнчлэн Афганистанд АНУ-ын хэдэн зуун иргэн нутаг буцаж чадалгүй үлдсэнээс гадна америкчүүдтай холбоотой ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байсан хэдэн мянган агфан иргэн үхлийн аюул дунд хоцорсон хэмээн шүүмжлэгч нар бичиж эхэлжээ.
Жо Байдены мэдэгдсэнээр АНУ энэ хугацаанд нийт 122 мянган иргэнээ татаж авсан байна. Гэвч албаныхны мэдээлж байгаагаар тэдний ердөө 5400 орчим нь америкчүүд бөгөөд үлдсэн нь афган голдуу дүрвэгчид аж. Мөн дор хаяж 250 америк иргэн Афганистанд үлдсэн аж.
Celebratory gunfire #Kabulairport #Afghanistan pic.twitter.com/behl9ZRPU0
— lyse doucet (@bbclysedoucet) August 30, 2021
Харин талибууд АНУ-ын сүүлийн онгоц хөөрмөгц бүрэн тусгаар тогтнож, Талибан засгийн газар байгуулж байгаагаа зарлан баяраа тэмдэглэж тулаанд ороход бууддагаас олон сумаар удтал тэнгэр рүү буудацгаажээ.
Had to climb on to the roof… but yes.
Hundreds of tracer rounds are streaming into the sky at the airport. Taliban evidently celebrating victory pic.twitter.com/qVfxMCZ6Ik
— Murad Gazdiev (@MuradGazdiev) August 30, 2021
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ