Засгийн газрын хуралдаан /2021.08.31/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой журмыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдад урамшуулал олгож, ЭЕШ-д өндөр оноо авсан 504 хүүхдийг жил бүр сургалтын тэтгэлэгт хамруулах болсныг ЕТГ–аас мэдээлсэн юм.Мөн "Рио Тинто" компанийн хэлэлцээртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго танилцуулна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14.00 цагт эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ