Афганчууд “амин зуулга”-аасаа салах уу? | News.MN

Афганчууд “амин зуулга”-аасаа салах уу?

Афганчууд “амин зуулга”-аасаа салах уу?

Афганчууд “амин зуулга”-аасаа салах уу?

Улсын эрх мэдлийг булаан авсан талибанчууд 2021 оны наймдугаар сард гэнэт героины үйлдвэрлэлийг зогсоох амбицтай зорилгоо зарласан. Тэд “Бид хар тамхи үйлдвэрлэхийг зөвшөөрөхгүй. Үүнээс хойш героины наймаанд хэн ч оролцохгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Саяхныг хүртэл хар тамхины үйлдвэрлэлийг хянаж, хөгжүүлж байсан “Талибан” хөдөлгөөнийхөн энэ ашигтай бизнесээ хумихад бэлэн байгаагаа ийнхүү мэдэгдсэн нь олон улсын анхаарлын төвд буй юм.

Героиноос олсон бүх ашиг “Талибан” хөдөлгөөний гол санхүүжилт болдог тул тэд хар тамхины бизнесийг хамгаалж, хянасаар иржээ.

Олон улсын хамтын нийгэмлэг эмэгтэйчүүдийн эрх, үг хэлэх эрх чөлөөг боомилдог жихадуудын үгэнд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. Афганистаны шинэ засгийн газар ийм чухал орлогын эх үүсвэр, “амин зуулга”-аасаа салж дөнгөх болов уу? Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ сэдвийг онцоллоо.

ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛИЙН ЖИЛ БҮР ХАР ТАМХИНЫ БИЗНЕСЭЭС ОЛДОГ
ЦЭВЭР АШИГ 400 САЯ ДОЛЛАР

“Эзэнт гүрнүүдийн аранга, оршуулгын газар” хэмээн нэрлэгддэг Афган хэзээ ч бусад гүрэнд эзлэгдэж байсан түүхгүй. Амжилтын нууцыг нь нутгийн иргэдийн цөхрөлтгүй эсэргүүцэл тэмцэлтэй холбон тайлбарлах нь бий. Афганистан улс хар тамхи, олсны ургамлын хууль бус наймаа, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг, олон улсын хар тамхины зах зээл дээрх бараг бүх героин тэндээс гаралтай гэдэг.

Дэлхийн героины үйлдвэрлэлд талибанчуудын гүйцэтгэх үүрэг, Афганистаны хар тамхи хөдөө аж ахуйн гол ургац болсон тухай, АНУ 20 жилийн дотор орон нутгийн хар тамхины бизнесийг яагаад дийлж чадаагүйг экспертүүд судалжээ.

2015-2020 оны хооронд дэлхийн нийт героины 83 хувийг Афганистанд үйлдвэрлэсэн байна. Тус улсын өмнөд мужуудад “Талибан” хөдөлгөөнийхний хяналт дор героины тариалалт, бизнес цэцэглэн хөгжжээ. 2017 онд Афганистаны героины бизнес дээд амжилт тогтоож, НҮБ-аас мэдээлснээр, нийт “бараа” эргэлтийн өртөг нь 6.6 тэрбум ам.доллар болсон байна.

Шинжээчдийн тооцоолсноор, 400 мянган хүн опиум үйлдвэрлэх, боловсруулахад оролцсон нь Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (ИБНАУ)-ын засгийн газрын армиас ч илүү их хүч аж. НҮБ-аас 2018 онд мэдээлснээр, тус улсын ДНБ-ий 11 хүртэлх хувийг хар тамхины худалдаа эзэлж байжээ.

Их Британийн зарим шинжээчдийн үзэж байгаагаар, зэвсэгт дайчдын ихэнх нь хууль ёсны бүтээгдэхүүн болох шатахуун, тамхи болон бусад нөөцийн татвараас мөнгө олдог байна. Гэвч АНУ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Жон Сопкогийн хэлснээр, талибанчууд орлогынхоо 60 хүртэл хувийг героины наймаанаас олдог байна.

НҮБ-аас мэдээлснээр, зэвсэгт бүлэглэлийн жил бүр хар тамхины бизнесээс олдог цэвэр ашиг 400 сая ам.доллар бол Афганистаны тариачид түүний дөрөвний нэг хүрэхтэй үгүй хувийг л хүртдэг байна.

Талибанчуудаас өмнө моджахедууд хар тамхины бизнес эрхэлдэг байжээ. Жихадын удирдагчдын нэг 1986 онд "The New York Times"-т ярилцлага өгөхдөө "Бид өөрсийн ариун дайны төлөө опиум тарьж, улмаар зарах ёстой" хэмээн хэлсэн аж. АНУ-аас зэвсэг худалдан авдаг террористууд намуу цэцэг тариалдаг талбайн эздээс асар их хэмжээний татвар хураадаг байжээ. Мөн тэд опиум тарьж, ургуулахыг хүсэхгүй байгаа тариачдыг цаазаар авна хэмээн сүрдүүлдэг байсан аж.

Америкийн цэргүүд тус улсад ирсний дараа “Талибан” намуу цэцгийн талбайг хянадаг гол бүлэг болж, үйлдвэрлэлийн хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгджээ. 1990-ээд оны дунд үед Афганистанд 50 мянга орчим га талбайд хар тамхины тариалалт хийсэн байна. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2005 онд талбайн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэж, 100 гаруй мянган га, найман жилийн дараа буюу 2013 он гэхэд дахин хоёр дахин өсчээ. Хар тамхины бизнес Афганистаны эдийн засагт маш чухал болсон байна.

Тус улсад 2005 онд опиум, героинд донтсон 200 мянга орчим хүн байсан бол 2009 онд тэдний тоо нэг саяд хүрчээ. НҮБ-аас 2015 онд мэдээлснээр, Афганистанд хар тамхинд донтсон хүний тоо ойролцоогоор 1.9-2.4 сая болсон байна.

Ердийн амьдралын хэв маягаа орхин, хар тамхинд донтогсод Кабул дахь Пул-Сухта гүүрний дор ихэвчлэн цуглардаг байна. Тэнд хэдэн мянган хүн байнга овоолсон хогон дунд, мансуурсан байдалтай байж байдаг аж.

Талибанчууд хар тамхинд донтсон эрчүүдийг эгнээндээ нэгтгэдэг. Хоёр хүн тутмын нэг нь “Талибан”-тай нэгдэж, жихадын замд орохоор эргэлт буцалтгүй шийддэг байна.

АНУ хар тамхины эдийн засагтай тэмцэхэд асар их хүч, мөнгө зарцуулжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийт найман тэрбум ам.доллар "салхинд хийссэн" байна.

АНУ-ын Төв командлалын тэргүүн Жозеф Вотел “Бидний бүх хүчин чармайлт (2016-2019) үр дүнгээ өгсөнгүй” хэмээн хэлжээ. Хар тамхины эсрэг ажиллагаа Кабул болон тэдний гадаад холбоотнуудын эсрэг дайсагналыг улам өдөөсөн аж. Опиумын хэт их ашигт амташсан фермерүүд талибанчуудтай илүү сайн харьцах болжээ.

Талибанчууд хар тамхины үйлдвэрлэлээ зогсооно гэж шинэ амлалт өгсөн нь тэртээх 2001 оныг сануулж байгаа аж. 2000-2001 онд Талибаны босогчид анх удаа хар тамхины үйлдвэрлэлийг хязгаарлах оролдлого хийжээ. Удалгүй экспортлохыг хориглож, тариалангийн талбайг 82-8 мянган га талбай хүртэл буюу арав дахин бууруулсан байна.

Гэвч дайсагналцал тус улсын эдийн засгийн хямралыг улам хурцатгаж, хүн ам нь ядуурч, намуу цэцгийн талбай улам бүр нэмэгджээ.

Афганистаны “хэрэг” зөвхөн героиноор хязгаарлагдахгүй аж. Тус улс эртнээс гашиш нийлүүлдэг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд афганчууд метамфетамин үйлдвэрлэхэд ашигладаг эфедра ургамлыг тариалж эхэлжээ.

Хорин жилийн туршлагаас харахад, талибанчууд хар тамхины үйлдвэрлэлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах чадвартай боловч үүнийг огт сонирхдоггүй байна. НҮБ -ын Кабул дахь Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Цезарь Гудесийн хэлснээр, Кабулын хар тамхичид бүтээгдэхүүнээс нь хамааралтай шиг талибууд ч энэ салбараас хараат байдаг аж.

Опиум тарьж ургуулах, үйлдвэрлэлийг зогсоох баталгаатай, үр дүнтэй арга нь татаасыг нэмэгдүүлэх хэмээн экспертүүд үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Афганистаны эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрээс хамааралтай орнууд “Талибан”-тай хамтран ажиллах асуудалд яарахгүй байгаа бөгөөд санхүүжилтээ царцаажээ.

Талибанчууд улс орондоо дэг журам сахиулж чадна гэдэг эргэлзээ төрүүлж байгаа аж. Кабулд энэ сарын 26-нд террорист халдлага гарч 170 гаруй хүний амь хохирсон нь тэдний хүч сул байгааг харуулжээ. Хэрэв “Талибан” засгийн эрхийг барьж чадахгүй бол үүсч болзошгүй эмх замбараагүй байдал нь тус улсын эдийн засгийн хямралыг улам хурцатгана гэж шинжээчид дүгнэсэн байна. Энэ нь Афганистаны хар тамхины худалдаа тасалдахгүй, харин ч эсрэгээрээ улам хүчтэй болно гэсэн үг ажээ.

Эх сурвалж: REUTERS, FOREIGN POLICY, LENTA, UN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-31 67.81.184.102

Шашинд үнэнч юм бол тэд яагаад дэлхийн хар тамхины 90% ийг үйлдвэрлэсээр ирсэн юм бэ,энэ нүгэл үү,буянуу

Avatar

Зочин 2021-08-31 103.212.119.96

Ai geroin gej aihter ed shig bga yum. Uls tor tsereg zewsegiig bugdiin hodolgoj chadaj bga

Avatar

Зочин 2021-08-31 158.69.63.54

******* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зураач Лондон 2021-08-31 87.80.153.122

ККК, Афган хэзээ ч бусад гүрэнд эзлэгдэж байсан түүхгүй ! Монголчууд эзэлж байсныг сонсоогүй хүн юм байх даа? Түүхээ унш бас дахин унш !

Avatar

Зочин 2021-08-31 103.212.119.99

manai 76 talibanchuudad saihan huda amlalt uguhiig zaaj uguud baigaan bishuu

Avatar

уншигч 2021-08-31 192.82.93.16

Солиороод хуцаад байгаач чи.Хаа байсан юмыг энд авчирч наагаад байх юм.Тэгээд ч энэ 76 тэдний өнхөрсөн баасыг ч гүйцэхгүй мэдэв үү.Талибууд АНУсын өөдөөс салаавч гаргасаар байгаад явуулсан байгаа шүү.Гэхдээ талибууд хар тамхигүйгээр сүйрсэн эдийн засгаа яаж сэргээхийг нь Аллах нь ч мэдэхгүй байгаа.

Avatar

Иргэн 2021-08-31 192.82.90.1

Энэ ч аймшиг юмаа, Афганистаны энгийн ард иргэд, тэдний үх хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна шүү, аймшиг!!!

Avatar

Худлаа мэдээлэл 2021-08-31 54.38.214.17

Исламд хориотой гэж мэддэггүй юм уу 💩 үйлдвэрлэсэн тээвэрлэсэн хэрэглэсэн гээд.. нүгэлд тооцно хөөе!!

Avatar

Б 2021-08-31 202.131.225.197

ИБЛИСИЙН НАЙЗУУДЫГ ХОРЛОЖ БОЛОХ БҮХНИЙГ ХИЙХЭД АЛЛАХЫН БООЛУУДАД ЗӨВШӨӨРӨЛ БАЙГАА.

Avatar

Зочин 2021-08-31 192.82.72.13

Энэ жилийн ургац хэр байгаа вэ? Манай төр засаг төмс, байцаа хураа гэж байхын оронд намуу цэцэг хураах ажилд дайчилвал таарна

Avatar

Зочин 2021-08-31 103.26.195.142

афганистан хэнд ч эзлэгдэж бгаагүй гэнэ үү, перс, македоны александр, скиф, хүннү, түрэг, араб, монгол, англи гээд эзэлж бсан улс бна бна

Avatar

Зочин 2021-08-31 202.9.46.231

Афганаар оролдсоныхоо дараа эзэнт гүрнүүд суларч доройтдогийг л хэлж байна. Эзэллээ гээд эрхшээлдээ бүрэн оруулж чаддаггүй. Орос, Англи, Америк, одоо Хятадын ээлж ирлээ

Avatar

Badarch taxar 2021-08-31 103.212.116.35

Хэрэглэгч нарыг нь олж бүгдийг нь буудаж алсан цагт хар тамхи устана

Avatar

Зочин 2021-08-31 66.181.186.151

Хероин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж