Үндэсний бөхөөс "урвасан" улстөрч

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

76:1 - БАТ-ЭРДЭНЭ

Үндэсний бөхөөс "урвасан" улстөрч

Үндэсний бөхөөс "урвасан" улстөрч

“News агентлаг” парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн 76:1”-д УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг танилцуулж байна.


Зүлэг ногоон дэвжээн дээр хүчийг үздэг бөхчүүд Төрийн ордонд "барилдах"-ыг чухалчилдаг болсон.   Түүний нотолгоо  Монгол Улсын дархан аварга, өнөөгийн УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Тэрбээр Монголын төрийн их баяр наадамд 11 удаа, ‘’Монголын нууц товчоо’’-ны 750 жилийн ойн төрийн даншигт түрүүлэн, өмнөх зууны уул тайлгын наадамтай эн зэрэгцэх билгийн улирлын сар шинийн баярт 12 удаа, улсын чанартай их наадамд нийтдээ 24 удаа түрүүлсэн нь түүнийг үндэсний бөхийн түүхэнд дархалсан. Үндэсний бөхийн түүхэнд мөнхөрч, олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Б.Бат-Эрдэнийг 2004 оноос хойш хэнтийчүүд УИХ-д ээлж халаагүй сонгож иржээ. Ингэлээ гээд хэнтийчүүдийн амьдрал дээшилсэн нь үгүй.    2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан.

Түүнийг бөхчүүд дундаа 2-3 дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, англи  хэлээр төвөггүй ярьдаг гэцгээдэг. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Б.Бат-Эрдэнийн намтар худлаа шүү. Орос, англи хэл байхгүй. Бөх барилддаг хүн сургуульд сурна гэж байдаггүй. Би гэхэд их сургуульд зургаан удаа орсон. Хамгийн удаан суусан нь нэг сар л болсон” хэмээн 2013 онд буюу УИХ-ын гишүүн байх үедээ өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд жилийн 28 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь мөн энэ хэмжээний орлого олдог хэмээн ХОМ-доо мэдүүлжээ. Эрхэм гишүүнийх хоёр нийтийн орон сууц нэг үйлчилгээний зориулалттай талбайтай. Эдгээр нь 685 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.  "Nissan X-Trail- 1",  "Nissan Datsun- 1" маркийн 145 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машнтай. 495  сая төгрөгийн үнэтэй малтай, 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. "Атар Чандгана" компани, "Атар Чандгана Сүү" компаниудаас хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль.
  • 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1983-2010 онд Биеийн тамир, спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга.
  • 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
  • Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
  • Хууль зүйн ухааны доктор. Орос, Англи хэлтэй.

ШАГНАЛ:

  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж