Томуугийн вакцины татан авалтыг яаравчлана

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцины татан авалтыг яаравчлана

Томуугийн вакцины татан авалтыг яаравчлана

Дулааны улирал дуусч, ханиад томуугийн улирал эхлэхэд хэдхэн долоо хоног үлджээ. Цар тахлын халдварын тархалт өндөр байгаатай зэрэгцээд хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвчлөх хүмүүс ихэсдэг. Иргэдийн дунд Covid-19 эсрэг вакцин хийлгэж, дархлаажуулалтад хамрагдсан иргэд томуугаар өвчлөхгүй. Вакцинтай иргэд томуугийн эсрэг дархлаажуулалт хийлгэх шаардлагагүй гэсэн мэдээлэл гараад буй.

Харин хүүхдүүд томуугаар өвчлөх нь элбэг учир нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Б.Бямбадорж ирэх сарын 25-нд томуугийн эсрэг вакцин оруулж ирэх талаар яригдаж байгаа. Засгийн газарт энэ хугацааг аль болох сунгаж, яаралтай оруулж ирэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй болохыг мэдээлсэн. Covid-19-ийн онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад Монголд өнгөрсөн жил бага байсан. Гэхдээ бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байсныг эмч нар онцолсон билээ. Тиймээс томуугийн эсрэг вакцины татан авалт болон энэ жил хэчнээн тун вакцин хийх болон бусад мэдээлэлтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Томуугийн вакциныг хийж эхлэх тохиромжтой хугацаа гэж бий юу. Хэзээнээс тус сайн дурын дархлаажуулалт эхэлдэг вэ?

-Томуугийн вирус нь хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдардаг онцлогтой.  Улирлын томуу нь жил бүрийн 10-3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол  дархлаажуулалт байдаг. Вакцин хийлгэж дархлаа тогтсоноор халдвараас бүрэн хамгаалахгүй ч урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд хөнгөн өвдөнө гэсэн үг. Томуугийн вакцины хувьд есдүгээр сард нийлүүлэлт хийгдэж, хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Иргэд сайн дурын үндсэн дээр тус дархлаажуулалтад хамрагддаг учир заавал тэдний өдөр очиж вакцин хийлгээрэй гэсэн заалт байхгүй. Мэдээж хүн бүр томуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлагагүй шүү дээ.

-Өнгөрсөн жилүүдэд томуугийн эсрэг вакциныг хэчнээн төгрөгөөр хийж байсан бэ. Энэ жил Covid-19 зэргээс шалтгаалж үнэ төлбөргүй хийх боломжтой бий юу?

-Миний санаж байгаагаар өнгөрсөн жил томуугийн эсрэг вакциныг сайн дураар хийлгэж байгаа иргэд 15 мянган төгрөг төлж байсан санагдаж байна. Сайн дурын дархлаажуулалт учраас хүүхэд, өндөр настай иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэд үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамрагддаг. Дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай бүлгийн тэргүүн эгнээнд бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулдаг байгаа.

Вакцины татан авалт болон хийж эхлэх төлөвлөгөөт хугацааны хувьд Эрүүл мэндийн яамнаас зохицуулалтыг хийж ажиллана. Ирэх сард вакцины татан авалт хийгдсэнээр үнэ ханшийн мэдээлэл гарах байх. Ямартай ч Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй.

Хориглох заалттай хүмүүсийн тухайд заавал томуугийн эсрэг вакцин хийлгэх ёсгүй. Тиймээс цар тахлын энэ үед халдварын эсрэг вакциндаа тухай бүрд нь хамрагдах нь өөрт тохиолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүн томуугийн дархлаажуулалтад заавал хамрагдах уу?

-Томуугийн вакциныг зорилтот бүлэгт хийдэг учраас заавал гэж ойлгож болохгүй. Иргэд хүсвэл сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Хэрэв ямар нэгэн архаг хууч өвчтэй, хариу урвал хүчтэй илэрдэг бол томуугийн вакцин хийлгэхийг зөвлөхгүй. Тухайн үед заалтыг харгалзаж байгаад хийх эсэхийг шийднэ.

Covid-19-өөр өвдсөн байна, вакцины бүрэн тунд хамрагдчихсан байна гээд томуугийн дархлаажуулалтад хамрагдахаар ирсэн хүнийг явуулах боломжгүй. Тиймээс татан авалтаар вакцин ирсэний дараа салбар яамнаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу сайн дурын дархлаажуулалтын ажил эхлэнэ.

-Тэгвэл ямар шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс томуугийн вакциныг хийлгэж болохгүй вэ?

-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Ханиад бүрэн эдгээгүй, халуурсан, ханиалгасан, нус гоожсон зэрэг шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтад хамрагдахгүй заалттай байдаг. Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан, өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөхгүй.

Тухайн цэг дээр очоод иргэд асуумж судалгааг бөглөж байж вакцин хийлгэх учир хориглох заалттай хүмүүс хамрагдахгүй гэж ойлгож болно. Энэ жил нөхцөл байдлаас хамаарч томуугийн вакцинжуулалтын товлолт хугацаа хойшлох эсвэл яаравчлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ханиад томуугийн улирал эхэлж байгааг харгалзаж, татан авалтыг аль болох яаралтай хугацаанд хийхийг яамны зүгээс болон эрүүл мэндийн газрын зүгээс илэрхийлээд байгаа. Энэ жил хэчнээн тун вакцин татан авах талаар мэдээлэл алга байна. Ирэх сарын эхээр тэн болон татан авалтын хугацаа тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж