2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 488,585,365 төгрөгийн үнийн дүн бүхий 1,204,601 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шевро" ХК (MVO+15.00%) болон "Авто Импекс" ХК (AOI +11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" ХК (HSR -11.54%) болон "Ай Түүлс" ХК (ITLS -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.Хөрөнгө оруулалтын 2 сангийн 91,864 ширхэг нэгж эрхийг нийт 40,572,140 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 92 ширхэг үнэт цаасыг 1,103,000 төгрөг болон 8,100 ам.доллараар тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 3.97 хувиар өсөж, 42705.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,649,631,271,109.75 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ