Гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө

Гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байгаа билээ.
Өнөөдөр нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө.


Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн нь 1998 оноос “Папилон-4” системийг ашиглаж эхэлсэн. Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн гарын хээний адилтгалын автомат систем нь хурууны хээг таних магадлал хамгийн өндөр. Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.


Энэ үеэр нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чадавхыг  нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс Шүүхийн шинжилгээний газар өнөөдрөөс ОХУ-ын гарын хээний автомат харьцуулалтын системийг ашиглаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем. Ингэснээр шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 100 хувь үнэн зөв нотлох боломжтой боллоо” хэмээв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж