"Covid-19 халдвараар өвдсөн 180 сурагч ЭЕШ өгнө"

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

COVID-19

"Covid-19 халдвараар өвдсөн 180 сурагч ЭЕШ өгнө"

"Covid-19 халдвараар өвдсөн 180 сурагч ЭЕШ өгнө"

Улсын хэмжээнд Covid-19 халдвар авч, эдгэсэн 180 орчим сурагч есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт / ЭЕШ / өгнө. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.


–Covid-19-өөр өвдсөн сурагчдын шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Улсын хэмжээнд хэчнээн сурагч шалгалт өгөхөөр болов?

-Covid-19 халдвар авч, эдгэсэн төгсөх ангийн сурагчдаас есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт авахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тоон мэдээллээр улсын хэмжээнд 180 орчим шалгуулагч байна. Улаанбаатар хотоос гадна 12 аймагт нийтдээ 13 шалгалтын байр бэлдэж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалтад орох шалгуулагчдын нэрсийг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн. Өчигдөр /2021.08.30/ суудлын хуваарийг нь хэвлэсэн.

Халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулсан. Шинээр боловсруулсан сэдэв, даалгаварын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлнэ.

-Халдвар авч, эдгэсэн сурагчид эмнэлгээс эдгэсэн гэх бичиг авч очих шаардлагатай юу?

-Шалгуулагчид анги танхимд ирэхдээ иргэний үнэмлэх, бусад холбогдох бичиг баримт, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастайгаа ирнэ. Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн байдлаар ЭЕШ өгөх сурагчдын нэрсийг явуулж байгаа учраас эмнэлгийн бичиг шаардахгүй. Халдвар авсан хүүхдүүдийн тоо өндөр байгаа ч яг арванхоёрдугаар ангиа төгсч, ЭЕШ өгөх гэж байгаа нь хүүхдүүдийн тоо бага байна. Шалгалт улсын хэмжээнд өглөө 10.00 цагт эхэлнэ.

Энэ шалгалтад зөвхөн Covid-19-өөр өвчилсөн хүүхдүүд орно. Өөр ямар нэгэн шалтгаантай сурагчид шалгалт өгөх боломжгүй.

-Нэг ангид хэчнээн шалгуулагч суух вэ?

-Жишээлбэл, Баянхонгор аймагт нэг ангид хамгийн олон буюу 16 хүүхэд шалгалт өгөхөөс 12 нь нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгнө.  Тийм учраас олон хүний оролцоогүйгээр зохион байгуулж байгаа юм. Шалгалтын дүн оноог мөн л газар дээр засч, хариугаа сонсоно. Нийт 13 шалгалтын байранд тухайн орон нутгийн цагдаагийн хэлтсээс нэг, боловсролын газраас нэг гээд улсын хэмжээнд нэг шалгалтын байранд 24 хүн ажиллана.

Үүн дээр нэмэгдээд аймгийн мэргэжлийн хяналт тавьж болно. Боловсролын үнэлгээний төвөөс хөндлөнгийн хяналт тавьж, камераар давхар хянана. Улаанбаатарт Боловсролын их сургуульд зохион байгуулахаар бэлдэж байгаа бөгөөд нэг ангид 12-15 хүүхэд шалгалт өгнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж