546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал хойшлов

546 иргэнээс 8 тэрбумыг залилсан хэргийн шүүх хурал хойшлов

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 8 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны  нэгдүгээр сарын 18-ны өдөр  дээрх хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Тэгвэл прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны  долдугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.08.30/ явуулсан юм.

Шүүх хуралдаан эхэлсэн боловч шинжээч Д.Мөнхцэцэг, Д.Баяраа, Г.Чинтуяа, С.Наранцэцэг нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, мөн шүүгдэгч Д.Гүрсоронз дахин хоёр  өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс хэргийн оролцогч нар шинжээчдийг шүүх хуралд зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны  есдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Хэргийг эргэн сануулахад, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2, 3 байр нь 2018  оноос  эхлэн захиалга авч,  2019 оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой хэмээн санал болгосон байна.  Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгэсэн талаар мэдээлсэн байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж