Хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 6.2 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 6.2 хувиар өсчээ

Хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 6.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, цар тахлын үед нийтийн хоол, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хамгийн их тасалджээ. Оны эхний хагас жилийн байдлаар нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурч, 231.8 тэрбум төгрөг болсон байна.

Ресторан, цайны газар, кофе шопын орлого буурсан бол захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 6.2 хувиар өсчээ. Хөл хорионы үед хүргэлтийн үйлчилгээний эрэлт нэмэгдсэн нь захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн аж.

Хил хаасны улмаас гадаадаас ирэх жуулчдын урсгал тасалдаж, зочид буудлын салбарын орлого буурчээ. Зочид буудлын салбарын орлого тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буурч, 62.7 тэрбум төгрөг болсон байна. Бүх зэрэглэлийн зочид буудлын орлого буурсан үзүүлэлттэй ч салбарын нийт орлогын 68.5 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал бүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж