Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлт маргаашнаас /2021.08.31/ эхэлнэ. Хоёр улсын төлөөлөгчид ярилцан уг шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэдээлснээр Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч Хятадын талд шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд богинын нүүрс тээвэр эхлүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад “Цагаан хад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг маргаашнаас эхлүүлэхээр болсон. Ариутгал халдваргүйжүүлэлт сайжирсан гэж үзэж байна. Хятадын тал ч бас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулж байсан. Нүүрс тээврийг зогсоосон нь түр зуурын асуудал байсан. Цаашид экспортыг тасалдуулахгүйн тулд багийн зохион байгуулалтад орж ажиллана. Үүний тулд төрийн албан хаагчид, тээвэрчид бүгдээрээ хичээж чармайж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ энэ сарын 24-нд хилээ хааснаар нүүрсний экспортыг 14 хоног түр зогсоогоод байсан юм.
Зочин 2021-08-30 185.31.175.231
!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-30 51.210.0.103
БАТТУЛГА МАШ ТОМ ГАЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД АВЧИРЖ ЧАДЛААДАА.ТӨМӨР ЗАМТАЙ БАЙСАН БОЛ ХИЧНЭЭН МӨНГӨ ОРЖ ИРЭХ БОЛ .ХАЙРАН ЦАГ ЦЦЦЦЦ
Зочин 2021-08-30 66.181.188.61
ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ ЧИНЬ БАРАГ ХИЛ ДЭЭР ОЧЧИХООД БАЙХАД ХЯТАДЫН ТАЛТАЙ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ХОЛБОХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ДАНКАР ОЮУЭРДЭНЭ ЭЭ.ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛААД АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ХҮНЭЭР ХИЫЛГЭЭРЭЙ
Иргэн 2021-08-30 192.82.64.220
Улс маань алх, дөшний голд байдаг. Энэ хоёр их гүрэн улсыг маань бодлогоор яаж ч хөдөлгөх чадалтай байна. Төмөр замыг тийм хурдан, амархан холбохгүй байх. Нэлээд том асуудал болох байх. МАН-ын үзэл баримтлал нь хятадын ардын намтай адил гэж байгаад энэ ажлаа хийчихвэл. Сайд нөхөр чадах юм болов уу даа.
Зочин 2021-08-30 202.9.46.39
Алх, дөшний голд байдаг гэж яг үнэн. Оросууд манайд цахилгаанаа 6 рублиэр, Хятадад 1 рублиэр зардаг гэсэн шүү. Бид Оросуудад ямар муу зүйл хийсэн юм бол. Яагаад тийм хатуу, шударга бус байдаг байна. Монголчууд бид хоёр хөршдөө хэзээ муу санаж байгаагүй. Зүгээр сайхан амьдрахыг л хүсдэг.