Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээвэрлэлт маргаашнаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээвэрлэлт маргаашнаас эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээвэрлэлт маргаашнаас эхэлнэ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлт маргаашнаас /2021.08.31/ эхэлнэ. Хоёр улсын төлөөлөгчид ярилцан уг шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэдээлснээр Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч Хятадын талд шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд богинын нүүрс тээвэр эхлүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодруулахад “Цагаан хад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг маргаашнаас эхлүүлэхээр болсон. Ариутгал халдваргүйжүүлэлт сайжирсан гэж үзэж байна. Хятадын тал  ч бас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулж байсан. Нүүрс тээврийг зогсоосон нь түр зуурын асуудал байсан. Цаашид экспортыг тасалдуулахгүйн тулд багийн зохион байгуулалтад орж ажиллана. Үүний тулд төрийн албан хаагчид, тээвэрчид бүгдээрээ хичээж чармайж ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ энэ сарын 24-нд хилээ хааснаар нүүрсний экспортыг 14 хоног түр зогсоогоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж