Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайг есдүгээр сарын 1-ээс эхлэн ариутгаж халдваргүйжүүлэхээр боллоо.
Хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис дээрх шийдвэрийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Мөн “хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг сануулав.
Холбоотой мэдээ