Ичиножо А.Ичинноров "Covid-19"-ийн халдвар авчээ | News.MN

Ичиножо А.Ичинноров "Covid-19"-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Ичиножо А.Ичинноров "Covid-19"-ийн халдвар авчээ

Ичиножо А.Ичинноров "Covid-19"-ийн халдвар авчээ

Сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн нэг Ичиножо А.Ичинноров "Covid-19"-ийн халдвар авсан болохыг сүмогийн холбооноос мэдэгдлээ.

Өдгөө 28 настай, Минато дэвжээний бөх Ичиножо өнгөрөгч Пүрэв гаригт дөрвөн өдрийн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн боловч Баасан гаригт PCR шинжилгээ өгөн халдвартай нь тогтоогджээ. Түүнтэй хамт ёкозүна Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Митакэүми, Такаяасү бэлтгэл хийсэн бөгөөд тэдний шинжилгээний хариу нь сөрөг гарчээ.

Сүмогийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Шибатаяамагийн хэлснээр Ичиножо есдүгээр сарын 12-ны өдөр эхлэх намрын башёд барилдах болно гэжээ.

Мөн Аки башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ олон нийтэд ил болсон. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх удаагаа ёкозүна цолтой зодоглох гэж байна.

Аки башёд зодоглох Монгол бөхчүүд

Макүүчи

  • Хакүхо М.Даваажаргал
  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Ичиножо А.Ичинноров
  • Хошорюү С.Бямбасүрэн
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо

  • Миторюү Б.Төрболд
  • Азүмарюү С.Тодбилэг
  • Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
  • Хокүсэйхо Э.Даваанинж
  • Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

  • Дэванорюү Т.Тэмүүлэн
  • Тамашёохо Э.Энхманлай
  • Сакигакэ Я.Баттүшиг
  • Хокүтэнкай Г.Сүхбат
  • Ёошёояма Б.Анхбаяр
  • Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

  • Хокүтомарү Н.Чинзориг
  • Араүма Б.Төртогтох
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 94.142.241.194

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-30 202.179.27.8

Хамт байсан нь бүгд халдварлана даа

Avatar

Зочин 2021-08-30 202.126.89.79

Яанаа жин ихтэй болохоор хүндхэн тусна даа. Түргэн эдгээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж