Байгальд ээлтэй ЭКО авто машины зээлийн нөхцөл сайжирлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Байгальд ээлтэй ЭКО авто машины зээлийн нөхцөл сайжирлаа

Эдийн засагт хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөө багатай автомашин авахаар төлөвлөж буй харилцагчдадаа зориулан сарын 1.1% -ийн хүүтэй Эко автомашины зээлийн аяныг Худалдаа, хөгжлийн банк эхлүүлээд байна.

Таны авахаар төлөвлөж буй автомашин нь:

  • 100% цахилгаан автомашин;
  • Хос тэжээлт буюу хайбрид;
  • Шингэрүүлсэн хий буюу газ автомашин бол 0-10%-ийн урьдчилгаа төлбөр төлөөд 30 сар хүртэл хугацаатай Эко автомашины зээлд хамрагдах боломжтой юм.

Та өөрийн хүссэн эко төрөлд хамаарах автомашинаа зээлээр авахыг хүсвэл 2021 оны 9-р сарын 10-наас өмнө ХХБ-ны өөрт ойр байрлах дурын салбарт хандахыг зөвлөж байна.

Мөн ХХБ-аар цалингаа авдаг эсвэл нэмэлтээр орон сууц, бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.

Хэрэв Та энгийн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин авахаар төлөвлөж байгаа бол Баянгол дүүрэг, Нарны гүүрний зүүн талд байрлах “Авто экспо центр” худалдааны төвөөс өөрийн хүссэн автомашиныг сарын 1.25 хувийн хүүтэй, 30 сар хүртэлх хугацаатай ХХБ-ны зээлээр авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.tdbm.mn/mn/1666/c

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж