Турк Талибаныг зөвшөөрч, гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Турк Талибаныг зөвшөөрч, гэрээ байгуулна

Турк Талибаныг зөвшөөрч, гэрээ байгуулна

НАТО-ын гишүүн орон болох Турк Талибан хөдөлгөөнийг Афганистаны засгийн газар хэмээн тооцож, АНУ-ын үйл ажиллагаа дуусмагц Кабул хотын нисэх онгоцны буудлыг Катартай хамтран ашиглах гэрээ байгуулахаар зэхэж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ бол Исламын шашинт тус зэвсэгт бүлэглэлд гадаадын тусламж, хөрөнгө оруулалт татах зам нээж өгч буй үйлдэл юм.

Гэрээний заалтууд хэдийн бэлэн болсон бөгөөд өдгөө Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зөвшөөрлийг хүлээж байгаа гэнэ. Төлөвлөгөө ёсоор бол АНУ иргэдээ татаж дуусаад Афганистаныг орхимогц дээрх гэрээг талибуудтай байгуулах гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгаж, бүх иргэдээ энэ сарын 31 гэхэд татаж дуусгахаар амласан билээ. Гэвч эл үйл явдал эмх замбараагүй байдал дагуулж, Кабулын онгоцны буудалд үймээн самуун, халдлага, буудалцаан зэргээс болж 200 орчим хүн нас баржээ.

Гэрээний зүйл заалтуудаас харвал Турк Кабулаар дамжин нислэг үйлдэхдээ аюулгүй байдлыг цэрэг, цагдаа нараар хангуулах бөгөөд онгоцны буудлын эргэн тойронд энгийн хувцастай тусгай хүчнийхнийг ажиллуулах бөгөөд хариуд нь Анкара Талибаныг Афганистаны хууль ёсны засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрөх аж.

Гэвч Кабулын нисэх онгоцны буудлыг гэрээний дагуу ажиллуулахын тулд талибууд АНУ-ыг түшин байгуулагдсан Афганистаны засгийн газрын Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан гэрээг дахин байгуулах шаардлагатай юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж