Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Шүичи Масэ дасгалжуулагчийн багийн хамтаар FIFA Days буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны өдрүүдээр бэлтгэл хийх 36 тамирчны нэрийг зарлалаа.
Эдгээр 36 тамирчин өнөөдөр/2021.08.30/-өөс эхлэн Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд долоон хоногийн хугацаанд байрлах юм.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО