Монголд зураг авалт хийсэн гадаад уран бүтээлчдийг урамшуулна | News.MN

Монголд зураг авалт хийсэн гадаад уран бүтээлчдийг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Монголд зураг авалт хийсэн гадаад уран бүтээлчдийг урамшуулна

Монголд зураг авалт хийсэн гадаад уран бүтээлчдийг урамшуулна

Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа. Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан. Тухайлбал, тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорин ажиллаж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцож байна.

Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан бөгөөд тэрбээр кино зах зээлийн шинэ бодлогын талаар хэлэхдээ, “…Бид энэхүү санаачилгыг эхлүүлэхдээ Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн кино үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйгаа харуулахыг зорьсон” гэсэн юм. Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
  • Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Англи хэл дээрх хувилбарыг унших бол энд,

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Монгол хэл дээрх хувилбарын унших бол энд дарна уу.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Shirnen@moc.gov.mn хаягаар холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-08-30 98.215.126.149

Za daa gadniihan mongoliig sain saihanaar gargahaasaa iluu saar muug n uzuulsen content ih hiidegdee.Ter tusmaa hyatad solongos taivan japan hasaguud bol dandaa doosh n hiisen baidag .Naanaa nuudelchidiin soyol gej halhavch hiigeef tsaaguuraa gudamnii arhichid, bie ee unelegchid, hudag usnii ocher daraalal, ger horoolol, il zadgai jorlon, tsagaan davaanii hogiin tsegiin amidral, nurj unah shahsan navsgar ger, haltar tsaraitai ulsgulun huuhduud l haruulsan baidag. odoo buur guij doromjluulah n

Avatar

Зочин 2021-08-30 202.126.88.57

👎🏻👎🏻👎🏻👎🏻👎🏻👎🏻👎🏻

Avatar

Зочин 2021-08-30 185.31.175.231

>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-30 122.201.24.171

чи орж ирээд кино зураг авчих, би мөнгийг нь гаргаад өгье. харин хувааж авна шүү. ямар кино хийх нь хамаагүй ээ

Avatar

Зочин 2021-08-30 124.158.70.248

Бидэнд мөнгөө их төлөх өрсөлдөөн шахуу юманд уралдаад Монголд зураг авах ёстой баймаар. Иймд хүмүүсд манай төр мөнгө гээд байх юм. Үнэхээр өвөр дотроо бус өрөөлтэй нийлж мөнгө үргүй зарах нарийн аргатай болж дээ.

Avatar

Зочин 2021-08-30 202.21.109.45

ZA ene nuguuu oyunerden bandiin ahiad neg um yavchlaa shuu odoo neg heroo bataar pesdaaa odoo baahan kino hij geed gadaduud avch irej joohon um hisn dur chaagaad tegeed mongo hulgailan 2 jil naadam mongo chaasn mongo bagadada bnaa aaan

Avatar

Зочин 2021-08-30 139.5.219.213

мэдрэлтэж дуусахгүй юм аа өөрөөс нь тийм мөнгө гарга татвараа гүйцэт төл гэвэл яаж зугатах бол тэгж их мөнгө нь илүүдээд байгаа монголд эмчлэгддэггүй хүнд өвдсөн хандив гуйсан хүүхдүүд зөндөө байна эмнэлэг сургуулиа торд

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.9

Энэ бол зугээр л гаднын киночид гэх хулхи гаруудтай нийлж менге идэх л арга, кино урлагийн хегжил энэ тэр бол зугээр л халхавч, гол хун нь Оюун-Эрдэнэ гэж угаасаа урлагаар дамжуулж менге идэхэд гаршсан нехер байгаа

Avatar

Зочин 2021-08-30 192.82.69.212

Эргүү авгай, үүнээс өөр хийх олон ажил байхад

Avatar

Зочин 2021-08-30 64.119.29.217

Ene hoyor ch dee kk. oor hiih yumgui l bdgiin bhdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж