Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө | News.MN

Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

АНУ-ын Флорида мужид автомат жолоодлоготой Tesla үйлдвэрийн автомашин цагдаагийн машин мөргөжээ. Энэ сарын 28-нд болсон бөгөөд Орландо хотын ойролцоо хурдны зам дээр Tesla үйлдвэрийн автомат жолоодлого бүхий автомашин нэгэн иргэний суудлын тэрэг болон цагдаагийн машин мөргөсөн байна.

Ослын газарт байсан цагдаагийн мэдүүлснээр хурдны зам дээр нэгэн иргэний автомашин эвдэрсэн байсныг цагдаа нар хараад, туслахаар очжээ. Гэвч автомат жолоодлоготой Tesla машин зогсолгүй явсаар ирж тэднийг мөргөсөн байна. Улмаар Tesla машины 27 настай жолооч, эвдэрсэн машины жолооч хоёр хөнгөн бэртсэн бол цагдаа эсэн мэнд өнгөрсөн аж.

Автомат жолоодлоготой Tesla автомашинууд зам дээр зогссон цагдаа, эмнэлгийн машинуудыг мөргөсөн тохиолдол өмнө нь удаа дараа тохиолдож байжээ. Тухайлбал, 2018 оноос хойш дээрхтэй төстэй нийт 11 осол болж, 17 хүн гэмтэж, нэг хүн нас барсан тул энэ сарын эхээр АНУ-ын засгийн газар Tesla үйлдвэрийн автомат жолоодлогыг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-08-30 103.111.68.3

Цагдаагийн машины дугуйг жайжийлаад инээдтэй болгосон байна шүү ккк

Avatar

Б 2021-08-30 202.55.191.130

ЕР НЬ ИРЭЭДҮЙД МАШИНАА ЖОЛООДОЖ БАЙВАЛ ЦАГДАА ШУУД ЗОГСООГООД ШАЛГАХ БАЙХ ДАА. АВТОМАТ ЖОЛООДЛОГО ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ЗУГАТАЖ ЯВНА Л ГЭСЭН ҮГ ГЭЖ ТООЦОХ БАЙХ

Avatar

Зочин 2021-08-30 185.220.101.15

* Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ЗҮГЭЭРЭЭ ОНГОЦ СҮЙРЧ Л БАЙНА ХҮН СУУСААР Л БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж