Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

Tesla дахиад цагдаагийн машин мөргөлөө

АНУ-ын Флорида мужид автомат жолоодлоготой Tesla үйлдвэрийн автомашин цагдаагийн машин мөргөжээ. Энэ сарын 28-нд болсон бөгөөд Орландо хотын ойролцоо хурдны зам дээр Tesla үйлдвэрийн автомат жолоодлого бүхий автомашин нэгэн иргэний суудлын тэрэг болон цагдаагийн машин мөргөсөн байна.

Ослын газарт байсан цагдаагийн мэдүүлснээр хурдны зам дээр нэгэн иргэний автомашин эвдэрсэн байсныг цагдаа нар хараад, туслахаар очжээ. Гэвч автомат жолоодлоготой Tesla машин зогсолгүй явсаар ирж тэднийг мөргөсөн байна. Улмаар Tesla машины 27 настай жолооч, эвдэрсэн машины жолооч хоёр хөнгөн бэртсэн бол цагдаа эсэн мэнд өнгөрсөн аж.

Автомат жолоодлоготой Tesla автомашинууд зам дээр зогссон цагдаа, эмнэлгийн машинуудыг мөргөсөн тохиолдол өмнө нь удаа дараа тохиолдож байжээ. Тухайлбал, 2018 оноос хойш дээрхтэй төстэй нийт 11 осол болж, 17 хүн гэмтэж, нэг хүн нас барсан тул энэ сарын эхээр АНУ-ын засгийн газар Tesla үйлдвэрийн автомат жолоодлогыг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж