Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй! | News.MN

Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

“Стратеги судлалын хүрээлэнгийн захирлын суудлаа Н.Энхбаяр голжээ. Монголын төр түүнд ямар өртэй вэ” гэж олон нийтийн сүлжээнд хэн нэгэн асуужээ. МАН-ынхан төрийн албыг түүнтэй наймцаалсан болохоос Монголын төр Н.Энхбаярт  ямар ч өргүй л дээ, уг нь.  Н.Энхбаяр ч яах вэ, хүүдээ УИХ-ын кноп, намынхандаа ганц хоёр суудал эртнээс горилж яваа хүн. Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж юу хүсээ бол? Түүнд Монголын төр  жинхэнээсээ ямар өртэй билээ!

Н.Энхбаярын хүслийг гүйцэхийн тулд засагт өөрчлөлт оруулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг УЕП болгоод оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилж, С.Амарсайханы суудлыг Н.Энхбаярт “бэлэглэх” тухай бор шувууг ойрын өдрүүдэд хэвлэлээр цөөнгүй нисгэв. Энэ яг Н.Энхбаярын хүсэл үү эсвэл Ц.Нямдоржийн санаархал байв уу.

Магадгүй Н.Энхбаяр эсвэл Ц.Нямдорж иймэрхүү  бор шувууд нисгэж, олны байр байдлыг тандахыг хүссэн байх.  Сүүлийн үед эрх баригчид ямар нэгэн бодлого шийдвэр гаргахаасаа өмнө сошиалд хөх шувуу нисгэн иргэдийн бодол санааг танддаг болоод удаж байгаа юм.

УИХ-ын 2020 оны сонгуулиар  Орхонд аймагт нэр дэвшин ялагдал хүлээж, Төрийн ордны хаалгаар хөөгдөөд явсан Ц.Нямдорж  гэнэтхэн тооноор орж ирээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн гал тогоог хариуцан ажиллах болсоор даруй долоон сарын нүүр үзжээ. Энэ хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс оноосон ял шийтгэлээ эдлэж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын тулд ЗГХЭГ-ын даргын албыг ашигласнаас өөрөөр юу ч хийсэнгүй.

Ц.Нямдорж 2015 оноос хойш, сүүлийн таван жил хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг л өмгөөлж ирсэн.  Өдгөө захиалагчийн хэргийг замхруулаад зогсохгүй хэрэгтнүүдийг хэдийнээ суллаад явуулчихлаа. Товчхондоо, Ц.Нямдорж төрд байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй үнэн болж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлээ гэж хэвлэлийн хурал зарлан, ар гэрийнхнээс нь уучлалт гуйж суусан Ц.Нямдорж сайд өнөөдөр цар тахлаар 1000 шахам хүнээ алдчихаад байхад уучлалт гуйх нь бүү хэл эмгэнэл ч илэрхийлсэнгүй.  Эндээс харвал иргэд нь эмнэлгийн гадаа үхэх, эрүүдэн шүүлгэх нь Ц.Нямдоржийн эрх ашигт хамаагүй гэсэн үг. Тэгэхээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан” гэх үг үнэн  болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой болжээ. Тэр тусмаа экс тагнуулын хэлсэнчлэн  “Үеийн үед хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингэж завхруулах, юу ч биш болгох, гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зайлшгүй нэг шалтаг, шалтгаан Ц.Нямдоржид байна. Улс төрийн болон далд сонирхол яах аргагүй байна” гэдэг бүүр ч үнэн бололтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай  зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.

Товчхондоо, Ц.Нямдоржийг Улсын Ерөнхий прокурор болох хүсэлтийг хүлээж авах эсэхийг У.Хүрэлсүх шийднэ гэсэн үг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал болохыг байнга хэлж, анхааруулж ирсэн хүн.  Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч “Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө ажиллахаа” амалсан билээ.

Тэгэхээр У.Хүрэлсүх арай ч тэтгэврийн насны өвгөнд Монголын прокурорын байгууллагыг базуулчихгүй байлгүй гэж найдъя. Тэгвэл  Ц.Нямдорж жинхэнээсээ улс төрд тийрэн болоод нийгэмд түйрэн тарьж чадна гэдгийг эрх биш гадарлаж байгаа байлгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  "Дорлигжав энэ хоёр гэж бие биенийхээ хэргийг дарж, хаацайлж, хуулиар түрий барьж мафижсан жинхэнэ МАНАН бүлэглэл" гэж жиргэсэн нь зүгээр нэг үг биш.

Эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй эвсэхэд бэлэн Ц.Нямдоржийн хувьд Улсын ерөнхий прокурор болох багагүй ашиг сонирхол бий аж. Тэр нь мэдээж С.Зоригийн хэрэг.  

Хэдийгээр Улсын дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронгоос сулласан ч тэднийг алуурчин биш гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, одоо ч  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд хэвээрээ. Тэдний үйлдсэн хэргийг шүүхээс прокурорт буцаасан. "Эхнээс нь эрүүдэн шүүлгүйгээр, хуулийн дагуу мөрдөж шалга аа" гэж Улсын дээд шүүх шийдвэрлэсэн юм.

Үнэндээ иргэнээ зодож яргалаж байгаа Ц.Нямдоржийн хоёр “цэрэг”-ийн дэргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт илүү “хүнлэг” талдаа байсан байх. Гээд тэднийг суллахыг тулд Ц.Нямдорж ёстой 13 мэхээ бүгдийг нь ашигласан. Адаг сүүлдээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын гараар могой бариулсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх 27 минутын бичлэгийг үзээд эрүү ам нь чичирсээр гарч ирсэн УИХ гишүүд иргэнээ зодож буй цагдаа нарын яргаллыг харвал өмдөө норгох биз.

ЗГХЭГ-ын амттай сайхан албан тушаалаа Улсын ерөнхий прокуророор солих хэвлэлийн шумын ард С.Зоригийн хэргийг нэг мөсөн “нам дарж авах” гэсэн Ц.Нямдорж хүсэл нуугдаж байж мэднэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж байж л Ц.Нямдоржийн санаа амрах дэг. Өнгөрсөн 5 жил С.Зоригийн хэргийн алуурчид баригдсанаас хойш, өөрийнх нь үг, үйлдлийг нь харахад бараг бүтэн нойртой хонож үзээгүй байх.  Тиймээс Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхээс хорих ялаар шийтгэсний маргааш нь нэр бүхий хэвлэлийг өмнө суулгаад "Т.Чимгээг суллаж, цагаатгах ёстой" гэсэн байр суурийг, илэрхийлж суусан хүн шүү дээ.   Түүнд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй ямар холбоо сэжим байгаа болоод талийгаачийг сүнсийг өдий хүртэл чөлөөлөхийг хүсэхгүй байна. Тэгвэл арай захиалагч нь биш байгаа?!

Эцэст нь хэлэхэд,  Н.Энхбаяр, Ц.Нямдорж гээд МАН-ын тэтгэврийн өвгөчүүлд нам нь өртэй байж болох ч Монголын төр төлөөсгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 66.181.182.9

Монголын төрд 30 жил шургалсан эх орон газар шороо ард түмэн хойч үе гэх сэтгэлгүй ард түмний төлсөн татвар ,төрийн өмч хөрөнгийг идэж хандагггүй Элбэгдоржтэрүгүтэй бүлэглэлийг зайлуулах цаг болсон Ц.Нямдорж монголын төр түмэнд хэрэгтэй түшээ Бид хятадын эрлийзүүдийг төрөөс цэвэрлэсэн үед төр цэвэршинэ

Avatar

иргэн 2021-08-30 202.131.227.82

Нямдорж гуайд Монголын төр өргүй баймаар. Одоо амгалан тайван тэтгэвэртээ суух нь зөв шүү

Avatar

Зочин 2021-08-30 64.119.24.103

Нямдоржоос эрүүгийнхэн л айдаг, бусад нь түүнийг тахин шүтдэг, иймд шинэ юм биш. Бүр аргаа барахдаа Зоригийн хэргийг өөр рүү нь тохохыг оролдож, хятадын тагнуул хүртэл болгоо биздээ. Энэ чинь л өөрсдийгээ батлаад байгаа юм. Аргаа барахдаа аавыхаа толгойг мааживаа гэж энэ. Одоо ерөнхий прокурор болох вий гэхээс үнэхээр айн чичирч байгаа юм байна. Ардчилсан орон юм бол дургүй хүнээ хөгшин залуугаар нь ялгаж таарахгүй. Ардчилсан гэх орнуудад төр засгийн өндөр албанд ахмадууд л байдаг.

Avatar

иргэн 2021-08-30 192.82.87.19

Цэндийн Нямдорж Монгол Төрд хэрэгтэй зүйл их хийсэн. Нямдоржийн хийсэн ажил,бүтээсэн Гавъяанг ҮГҮЙ болсоны дараа үнэлнэ,үгүйлэнэ.Албан тушаалд өөрөө бараг очихгүй байх. Айсан хүний үг үйлдэл.

Avatar

Зочин 2021-08-30 68.249.160.193

Kol yvj kutsaaraaii MGLyn tur zutgesen kundee kaltai gj

Avatar

Зочин 2021-08-30 202.126.88.191

Элбэгдорж Сахал мэтийг сулруулахад Нямка хэрэгтэй байна

Avatar

ard 2021-08-30 64.119.17.106

SHUDRAGA BAILDAA

Avatar

ELBEGDORJOO BOLIO,ELBEGDORJOO BOLIO,ELBEGDORJOO BOLIO,ELBEGDORJOO BOLIEO,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2021-08-30 66.181.184.150

elbegdorj horchin mongoliin zov uimiig buruu.saihan uimiig harluulsaar bn uu,zailj ogohgui buzar huzuugui huur uimdaa,buunii nohoi ene huuhneeree ih um bichuuleh uimdd,bichuulehch gejdee ooroo bichih uimdaa

Avatar

Зочин 2021-08-30 202.9.46.32

Нямдорж шиг эх оронч улс төрч хүн монгол л байхгүй. Хэрэг хийсэн хүмүүс л түүнээс маш их айцгаадаг бололтой. Зоригийн хэргийг зоригтойгоор задалсан хүн шүү дээ. Зарим хүмүүс их л айцгааж байгаа бололтой. . Булхай нь илрэх шахаад булталзаад байгаа бус уу.

Avatar

Зочин 2021-08-30 103.10.23.189

Хэрэгтэй болоод л, тэтгэврийн өвгөнөөр ажлаа гуйгаад хийлгээд байгаа юм биш үү. Баруунд төгссөн залуус зөндөө л бна, мэдлэг боловсрол дутахааргүй.

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2021-08-30 202.70.33.242

НЯМДОРЖ ЕРӨНХИЙ ПРОКУРОР БОЛЧИХВОЛ ЭЛБЭГДОРЖ ХУРЦ НАРЫН ҮХЭЛ ИРЭХ БОЛОХООР АЙГААД ЭЛДВИЙН ЮМ БИЧҮҮЛЭХ ЮМ ДАА ДААНЧ ТЭДНИЙ ХҮССЭНЭЭР БОЛОХГҮЙ НЬ САЙХАН ЮМ. ОДОО МАНАЙ ПРОКУРОРТ САЛХИ ОРУУЛАХ ЦАГ БОЛСОН ТЭР ХҮН БОЛ НЯМДОРЖ ХУРДАН БОЛООД МОНГОЛД БАЙГАА ЭНЭ М.ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ, ЭЛБЭГДОРЖ ,САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ААЛЗНЫ ТОРЫГ ЗАДЛААД ӨГӨӨСЭЙ ТЭР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ГЭЭД ЭРГЭЭД УЛС ГАРТАА АВАХ ОЛОН ҮЙЛДВЭР БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-08-30 202.126.94.99

Болж л байна шуу, харин ч.

Avatar

Зулаа 2021-08-30 223.62.202.75

Монголын хамгийн шударга улс төрч агуу хүн дээ.. ерөнхий прокурор болгох хэрэгтэй хүн шүү. Содномдаржаа чимэх нар хилс хэрэгт хэлмэгдсэн хөөрхий азгүй хүмүүс шүү дээ. Битүүлж хэлбэрээ 2оос энэ хэргийн сэжүүр гарна. .

Avatar

Зочин 2021-08-30 104.243.212.198

Нямдорж бол Дэн дун байгаа, элий балай болсон хүн шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-08-30 185.31.175.231

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

арын 2021-08-30 124.158.96.53

Нямдорж эрүүл бус гажиг өвгөн. Түүнээс биш алуурчдыг хамгаалаад байгаа юм биш байх. Зүгээр л гажиг өвгөн, хуулиач сайн ойлгодоггүй. Зүгээр л тэнэг өс хонзонч өвгөн. Захиалагч ч биш байх. Ийм сайхан ээжийн хүү яаж хүн а**х юм бэ? гэж а******н Содномдаржаагийн ээжиййг магтаж тэнэгтэж билээ. Ийм тэнэг сэтгэдэг хүн ерөнхий прокурор хийж чадах уу?

Avatar

Зочин 2021-08-30 122.201.24.146

ЭЛБЭГДОРЖ ЯГ ЮУНД АЙНА ВЭ?

Avatar

Зочин 2021-08-30 103.26.194.24

Нямдоржийг л үргэлж муу муухайгаар дуудах юм.Яагаад вэ…Залуус шударга үг хэлсэн хүнд өс санаж дургүйцэг болсон юм уу.Харин ЭБЭ ер… асан маань шудрага байяааа. Гээд байсан яасан юм бол…Чимээ тасраад удлаа.Ум маа ни бад мэ хум.

Avatar

Zochin 2021-08-30 103.229.122.166

Odoo zailaad dald orood uguuch ene Nyamdorj gej khorchin n;vsh

Avatar

Х 2021-08-30 64.119.22.129

Одоо энэ хэрэг явдал аль хэзээ цэг тавьж дууссан гэж ойлгосон. Шинээр мөрдөж эхэлсэн биз дээ? Харин Нямкагийн хувьд худлаа байх өө. Засаг солигдох юм уу? Яасан гэж?

Avatar

Зочин 2021-08-30 202.126.89.213

За мэпэхгүй Хүмүүс ээ жалгын санаагаа бүрэн хаячихая Тэгээд юу болоод байгааг бодохыг хичээе л дээ Бидэнд бүгдийг ойлгох хангалттай мэдээлэл байгаа юм уу? Шудрага үнэн нь хаана байгаа вэ ??? Бүгд ТААМАГЛАЛ. Харин бид далд байгаа ихсийн з
Нүүдлийн талаар зөн совингоороо л таамаг дэвшүүлээд байх шиг

Avatar

Зочин 2021-08-30 202.21.107.113

Нямдоржийг дээд тэнгэр дандаа таалаад байдаг нь бусадтай харьцуулахад төрд хэрэгтэй зайран юм байлгүй дээ.

Avatar

Orhon 2021-08-30 66.181.161.113

Elbeg shunliinhaa toll Hog yum bichdeg hogiin sait

Avatar

Зочин 2021-08-30 66.181.160.117

Зөвхөн МАН -аа хамгаалаад яваад байсан чинь тэд нь олигархи, луйварчид болжээ. Тэгээд ч бас тэднийгээ хамгаалаастай, арай арай

Avatar

Зочин 2021-08-30 64.119.17.45

Энэ төрийн тийрэн ОТ авилгалчид, луйварчдыг суллаж байгаа үйл явдлыг далдаас удирдаж байгаа…

Avatar

Зочин 2021-08-30 202.55.188.109

Энэ п***а далд ороосой

Avatar

Зочин 2021-08-30 192.82.78.214

Энэ хоер хегшныг хоеуланг нь улс тереес зайлуулмаар бн улс орноор тоглож дууслаа шударга дур эсгэсэн жинхэнэ хорт могойнууд

Avatar

bat 2021-08-30 202.126.90.38

С Ч нар алуурчид биш ээ .Бишийг нь бүгд мэдсэн. а******н гээд хэлмэгдүүлчих гэхээр Захиалагч зохион байгуулагч санхүүжүүлэгч ятгагч хатгагч орон байр унаагаар хангагч зааварлагч харуул болон хамжигч нар гээд 10 20 хүнийг давхар хэлмэгдүүлэх болно шүү дээ. Түүнээс биш нэг цайрчихсан Амгаланбаатарын үгээр тэрний багын танил хамаатан шахуу Архичин Саальчин 2 ыг хэлмэгдүүлээд яах вэ дээ. Тэр С ын гэртээ агсам тавьж буй бичлэгийг үзсэн.Тэр яав ч хүн хутгалж а**х царай биш.Чимгээг бол сексээр нь олзо

Avatar

Зочин 2021-08-30 66.181.185.247

Энэ хүн Эрдэнэтийн 49% ийг Төрд буцааж авч ирсэн гавьяатай хүн шүү .

Avatar

Зочин 2021-08-30 124.158.70.18

2.erdenetiig ooriin kompani shig bodoj yum shahdag hun sh dee

Avatar

Лхагва очир 2021-08-30 66.181.161.66

Болчихоосоо элбэгшунал хүрз дээрэмчин нарын шээс нь гоожиг

Avatar

Острый 2021-08-30 139.5.218.85

Хэрвээ энэ хүн Ерөнхий Поркор болвол Дорлигжав, Чойжилсүрэн нарын "хэрэг" хаагдаж, тэдний "бизнес" цэцэглэн хөгжих эрин үе ирнэ. Тэд бизнесийн түншүүд, нэг сумын уугуулууд.

Avatar

зочин 2021-08-30 66.181.184.58

Шудрага хүнд, үнэнийг нь хэлсэн хүнд дургүй ш дээ манайхан. Нямдорж луйварчдыг бодоход шударга хүн. Лицeнзгүй, тeндeр аваагүй, хүүхдүүдээ төрийн албанд шургалаагүй төрийн томчуул бараг байхгүй биз дээ. Бүгд адилхаан. Төрийн албанд шургуулсан хүүхдүүд нь Нямдоржийн хүүхэд шиг ажлаа мэддэг бол бас болж байна шүү.

Avatar

Зочин 2021-08-30 202.179.26.202

хэхэ иймэрхүү юмыг бол мань өвгөн өөрөө захиалгаар бичүүлдэг юм биш үү

Avatar

Зураач Лондон 2021-08-30 87.80.153.122

Хөхүүл хүүхэдтэй, хөдөөний хүүхэн хүн алчихаад хээвнэг тэр олон жил хэвийн амьдраад явах уу? рецедив л биш бол хүн алсан хүн сүүлдээ бүр солиорч эхэлдэг гэдэг биз дээ…

Avatar

Зочин 2021-08-30 103.10.23.189

Ямар юмны хөхүүл хүүхэд, хэрэг гардаг 1998 онд энэ Чимгээ хүүхэн дунд сургуулийн хүүхэд л байсан, ганц амьд гэрчийн мэдүүлгээр 30 орчим насны эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан гэдэг. Тухайн үед пластик мэс засал ч гэж байсангүй, хүмүүс 20 гараад л хүүхэд гаргадаг, 30 орчим настай эмэгтэй 3-4 хүүхэд гаргачихсан байдаг үе, 30-тай авгай 17, 18 насны эмэгтэй 2-ын хооронд асар их ялгаатай харагддаг, дуу хоолойнд нь ч өөрчлөлт орчихсон, захиалагч нь хэн болохыг монголчууд бүгд мэддэг болсон гэж боддог.

Avatar

Зочин 2021-08-30 202.9.46.149

Nyamka bol hyatad garaltai, hyatad ugsmaaniihantai uzeltsej mongol turiig, mongol ulsiig hamgaalj bgaa jinhene mongol shvv, hyatad tsustanguud dendvv avirlaj bgaa shvv

Avatar

Зочин 2021-08-30 202.9.40.83

Нямдорж бол одоо болно. Дахин ямар нэгэн албан тушаал өгч болохгүй. Насыг нь ч бодсон, одоо хийж буй үйлдлүүдийг ч бодсон эрүүл саруул ухаантай удирдагч хүн бол одоо хашиж буй ЗГХЭГ-н даргаар ч тавихгүй байх ёстой. Оюун-Эрдэнэ өрөө тиймхэн учраас л тавьсан байх. Одоо тэгээд Нямдорж ерөнхий сайдад түшиг болоод ажил асуудлуудыг зөв явуулж байгаа юм хаана байна. Худлаа яриад байх юм.

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.45

Н.Энхбаярын тухайд бол news.mn л иймэрхүү зүйлийг зөгнөж бичээд бие биеэсээ copy paste хийгээд байх юм. Ц Нямдоржийг ямар албан тушаалд яаж томилох нь ялсан намын бүхэн эрхийн асуудал. Тиймээс юуг яаж хийхийг битгий заацгаа.

Avatar

Зочин 2021-08-30 202.9.46.149

yag tiim shd, yalsan namiin dotood asuudal, yalagdahsad shut up

Avatar

Зочин 2021-08-30 202.179.27.155

Damirangiin Enkhbatiig unendee Nyamdorj uhuulsen sht. Hulgailah sanaachlagiig ch ene hun gargasan. Ugaasaa haij bsan. Yagaav nuguu aris shir achsan mashinuudiig deeremddeg bsan humuusiig Nyamdorj anguuchlaagui yu. Ihenh n gadaad ruu zugatsan bdg.

Avatar

зочин 2021-08-30 59.153.114.251

Нямдоржгуай бол шудрага vнэний телее цогтой тэмцэгч, манай терийн шилдэг тvшээ хvн.

Avatar

Зочин 2021-08-30 202.126.90.106

Энэ хүн тэтгэвэртээ ДЭЭР юу хайгаад яах гээд байдаг юм бол байгуулсан гавъяагүй төрд шургалсан өвгөчүүдийн гарт төрийн 3 өндөрлөг байна 30 жил чадаагүй байж одоо юу зөвлөх вэ хор найруулах л

Avatar

Зочин 2021-08-30 139.5.219.213

эрх мэдлийн хүчээр төрөөс хулгайлж амьдардаг хүн чинь орлогогүй болчихгээд зуураалдаад байгаа юм аа

Avatar

ҮНЭН 2021-08-30 150.129.140.39

увсынхан өртэй хахаха

Avatar

bi 2021-08-30 202.21.96.212

Horoldorj gedeg ner ugvul taarna…

Avatar

Зочин 2021-08-30 202.179.27.155

shuuhees hun aminii hergeer 3 udaa yal sonsson humuusiig sullaj bgaad shalgadag uls manaihaas uur bdiimuu?

Avatar

Зочин 2021-08-30 66.181.188.61

ОЮУЭРДЭНЭ Амарсайхан Нямдорж Нямбаатар 4 -ыг засгаас яаралтай зайлуулъя. Б.Энхбаяр Анандбазар хариу.СҮЙРЭЛ.12 тэмцээч

Avatar

Г.Наранцэцэг 2021-08-30 176.115.14.1

Ц.Нямдорж одоо төрөөс зайлах цаг нь болсон . Зайл.

Avatar

Sergln 2021-08-30 45.153.160.139

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч /ILLEGAL/

Avatar

enko 2021-08-30 192.82.65.182

nyamka,enhbayar,elbegdorj nart estoi or baihgui shuu.gehdee bi elbegdorjid iluu durgui hurch bna.ter bidnii 90 oni ololt amjiltig het uneguiduulsen.huzuugui durak chi ter 2 yadarsan huniig alsan geh battai barimt baigaa bol teriigee bich!bitgii iim b**s shig yum ooroo bichcheed ene mangar huuhnii nereer niitleed bai!

Avatar

Зочин 2021-08-30 103.57.94.82

ene mengeteeee chutgurrrr yaamr nuureereeeee mongoliin turd ajildagiin boldooo gj 30 jil gai bollooo odooo

Avatar

Иргэн 2021-08-30 66.181.161.61

Наад урвагч зөнөгөө тэтгэвэр т нь гаргаад хөөгөөд явуулаач. Чадахгүй байгаа бол чамайг бөлдөгдүүлсэн гэж ойлгож бна. Бид бас увсынхан өртэй биш. Амарсайханыг чөлөөлж хувийнх нь ажлыг хийлгээч

Avatar

ЗОЧИН 2021-08-30 192.82.92.201

Гоё гоё ерөнхий прокурор болоосой, МАНАН гэдсэн дээ хөлөө жийлцэнэ

Avatar

Баянзүрх дүүрэг дэхь Taliban Allah Akbar 2021-08-30 202.9.40.94

Бид Нямдоржийг судлана, Хятадын туршлагыг түүнээс сурнав . Нямдоржид Шариатын хуулийг сайн зааж өгвөл сурах байлгүй. Тэр Зөвөлөлтийн хууль мууль чинь лөлөөв Германаас сурсан барууны хуулийг нь Талбан аргаар шахаж гаргана даа гайгүй. Сайхан мэдээрэй. Барууны , Коммунист, Хятадын хуулиудыг бид орондоо хэвтэж байгаа автомат буугаа дэрлэж байгаад дэлхийгээс салгаж өгнө. Зөвхөн Шариатын үнэн зөв хуулийг сахиулна. Дагахгүй орчлонгоос там руу нь илгээнэ.

Avatar

Зочин 2021-08-30 103.111.68.3

Монголын төрийн эсрэг, Монголын баялагыг зүгээр сорох санаархалтай нөхдүүд Нямдоржийн талаар ярихаар шээс нь гоожчих гээд хэвлэлээр нэг бичих юмаа. Тэр тусам тавиад шээсийн савриулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-08-30 192.82.64.220

Хятадын тагнуул гээд бичигдээд байсан хүн үү, бичээд байгаа 2 хүнийг суллах гэж ёстой ганц цамцаа урагдтал явсан даа. Монголд өөр хэлмэгдсэн гэх хүн байдаггүй юм гэсэн.

Avatar

zochin 2021-08-30 202.179.26.111

olon jil masch sain allagiin zachialagchiig nuuj irsen ,tuugeereech bardam , mon chutguur chiideg. Nymdorj said asand eroosoo itgedeggui bid , odoo schalgaad toroos cholduulaachee.

Avatar

Зочин 2021-08-30 64.119.16.200

Нямсүрэн гэдэг нэрээ Хоролмаа гэж өөрчил

Avatar

Зочин 2021-08-30 202.21.108.28

Хятадын тагнуул яагаад Монголд ийм даам юм бэ?

Avatar

Эгэл нэгэн 2021-08-30 66.181.176.126

Энэ хүн Монголын улс төр, хууль хяналтын байгууллагыг бузарлаж дуусгаж байгаа хүн. Зоригийн хэргийн захиалагч байх бүрэн үндэслэлтэй

Avatar

Зочин 2021-08-30 64.119.24.249

unen

Avatar

Zochi 2021-08-30 103.68.107.114

Нямдорж гуайг л байнга ноолох юм аа

Avatar

Зочин 2021-08-30 66.181.161.100

Энэ хүн бол Хятадын тагнуул

Avatar

Зочин 2021-08-30 202.21.108.25

Сэтгүүлч гуай чи энэ хэний худлаа мэдээллийг сонгуул дөхөхөөр гаргаад байнаа.Одоо больчихвол зүгээрсэн❗

Avatar

Зочин 2021-08-30 66.181.161.100

7 уулын цаагуур оруулаад, булш дээр нь бие засмаар л***р даа

Avatar

👌👌👌🌷🌷🌷 2021-08-30 202.126.89.146

БИ НЯМДОРЖ ГУАЙД АТААРХДАГГҮЙ. ТЭР НАСААРАА ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙД ЗАЛАРСАН БУЯНТАЙ ХҮН. УРД НАСНЫ ЕРӨӨЛ БИЗЭЭ.
ХҮН БҮР ОДОО ЦАГТАА ЗӨВ АМЬДАРВАЛ ХОЙД ТӨРӨЛДӨӨ САЙН БУЯН ЭДЛЭХ НЬ ГАРЦААГҮЙ. 👌👌👌🌷🌷🌷

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж