Талибуудын дайны олз 85 тэрбум ам.доллартай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Талибуудын дайны олз 85 тэрбум ам.доллартай тэнцэв

Талибуудын дайны олз 85 тэрбум ам.доллартай тэнцэв

Одоогоос 15 жилийн өмнө Нэгдсэн Вант улсын цэргүүд Афганистаны Хелманд мужид очиход талиб дайчид ноорхой, навсгар үндэсний хувцастай, музейд тавимаар олон арван жилийн настай орос буу, гар бөмбөгтэй угтсан гэдэг.

Гэвч өөрсдийнхөө гарын арван хуруу шиг сайн мэддэг намаг, ой дунд байлдсан учир хангамж, бэлтгэл муутай талибууд тийм ч амар ялагдалгүй тэссэн юм.

Харин одоо барууны хүчнүүд Афганистанаас цэргүүдээ татаж, эд зүйлсээ орхицгоосонд талиб дайчид 85 тэрбум ам.доллартай дүйцэхүйц зэвсэг, техник хэрэгслүүдэд эзэн суужээ. Талибуудын гарт орсон техникүүд дунд хэдэн зуун нисэх төхөөрөмж, нисдэг тэрэг, хэдэн арван мянган хуягт машин, олон зуун мянган галт зэвсэг байгаа юм.

Улмаар цаашид талибууд илүү орчин үеийн, боловсронгуй зэвсэг, техник эзэмшиж, илүү хүчирхэг болох нь гарцаагүй. Адаглаад тэд бүгд углааш, салбархай нөмрөгүүдээ цэргийн гутал, чанартай дүрэмт хувцсуудаар сольсон харагдана. Түүнчлэн талибуудын нэрийн хуудас болох шахсан АК47 буу нүдний гэм болж, оронд нь бүгд дурантай M4 гэх мэт орчин үеийн армийн буу барьсан байх аж. Арван тавхан жилийн өмнө дуулгатай талиб өдрийн од мэт байсан бол өнөөдөр тэд бүгд үнэтэй дуулга, шөнийн дурантай болсон байна.

Ийнхүү барууны татвар төлөгчдийн мөнгөөр бүрэн зэвсэглэсэн, мэргэжлийн арми болсон тэд гадуур явахдаа хувцсаа угааж, индүүдэн цэгцтэй өмсөж, буугаа яг л Нэгдсэн Вант улсын цэргүүд шиг зөв, аюулгүй авч явах болсныг гэрчүүд баталж байгаа юм.

Энэ бүхнээс ажиглагчид талибууд цаашид барих улам том төлөвлөгөө боловсруулсан байж болзошгүй хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж