БНХАУ-ын эрх баригчид алдартнуудыг хэт тахин шүтэх явдлыг зогсоохын тулд чансаагаар нь эрэмбэлсэн бүх жагсаалтуудыг цахим орчноос устгаж, шинээр эрэмбэлж жагсаалт хийхийг хоригложээ.
Зөвхөн зарим дуу, телевизийн нэвтрүүлэг, киног нэр хүндээр нь жагсаах боломжтой болсон бөгөөд тэр нь мөн олон шалгууртай болжээ. Уран бүтээлчийг нь бус уран бүтээлээр нь эрэмбэлэснээр хэт тахин шүтэхээс илүү мэргэжлийн чиг баримжаа авахад чухал нөлөөтэй хэмээн үзсэн байна.
Эрх баригчдын үзэж байгаагаар олны танил хүмүүсийг нэр хүндээр нь ангилж, эрэмбэлэх нь цахим гадуурхалтын үндэс болдог. Тэднийг хэт тахин шүтэж, бүлэг болон нэгдэх зэрэг нь өсвөр насны балчир хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэжээ.
Тиймээс алдартнуудыг хэт тахин шүтэх явдалтай Хятадын цахим хэрэг эрхлэх төв хороо зургадугаар сараас эхлэн тэмцэж байгаа юм байна. Тэд хүүхдүүдийн сэтгэцэд нөлөөлж буй алдартнуудыг хэт тахин шүтэх явдлын эсрэг хоёр сарын аян эхлүүлсэн аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ